Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 1
John MonKJV 1:1  Эхэнд мөнөөх Үг байсан бөгөөд энэ Үг Шүтээний хамт байжээ. Мөн энэ Үг Шүтээн байсан юм.
John MonKJV 1:2  Эхэнд энэ нь Шүтээний хамт байлаа.
John MonKJV 1:3  Бүх зүйл түүгээр бий болгогдсон бөгөөд бий болгогдсоноос түүнгүйгээр бий болгогдсон зүйл гэж нэг ч үгүй.
John MonKJV 1:4  Амьдрал түүний дотор байсан бөгөөд энэ амьдрал хүмүүний гэрэл байжээ.
John MonKJV 1:5  Тэгээд энэ гэрэл харанхуйд гэрэлтсэн юм. Гэтэл үүнийг харанхуй хүлээж авсангүй.
John MonKJV 1:6  Шүтээнээс илгээгдсэн нэгэн эр байлаа. Түүний нэр Иоаннис болой.
John MonKJV 1:7  Өөрөөр нь дамжин бүх хүн итгэж болохын тулд тэрбээр Гэрэлийн тухай гэрчлэх гэж гэрчлэлийн төлөө иржээ.
John MonKJV 1:8  Тэрбээр мөнөөх Гэрэл биш байсан. Харин мөнөөх Гэрэлийн тухай гэрчлэхийн тулд илгээгдсэн юм.
John MonKJV 1:9  Тэр нь жинхэнэ Гэрэл байсан. Тэрбээр дэлхийд ирж буй хүн бүрийг гэрэлтүүлдэг.
John MonKJV 1:10  Тэрбээр дэлхийд байсан. Тэгээд дэлхий түүгээр бий болгогдсон боловч дэлхий түүнийг мэдээгүй.
John MonKJV 1:11  Тэр өөрийнхөн рүүгээ ирсэн бөгөөд өөрийнхөн нь түүнийг хүлээн авсангүй.
John MonKJV 1:12  Харин өөрийг нь хүлээн авсан бүх хүнд, бүр өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Шүтээний хөвгүүд болох эрхийг тэр олгосон.
John MonKJV 1:13  Тэд нар нь цуснаас биш, махбодын хүслээс биш, эр хүний хүслээс ч биш, харин Шүтээнээс төржээ.
John MonKJV 1:14  Түүнчлэн мөнөөх Үг махбод болгогдож, бидний дунд (мөн бид түүний сүр жавхааг, Эцэгээс төрсөн цорын ганц гэдэг сүр жавхааг харсан) энэрэл ба үнэнээр дүүрэн оршсон юм.
John MonKJV 1:15  Иоаннис түүний тухай гэрчлэн, Миний дараа ирж байгаа нэгэн надаас эрхэмд тооцогддог. Учир нь тэр надаас өмнө байсан гэж миний түүний тухай ярьж байсан нэгэн бол энэ юм гэж хашгирчээ.
John MonKJV 1:16  Тэгээд бид бүгд түүний дүүрэн байдлаас хүлээн авсан. Мөн энэрлийн төлөө энэрлийг хүлээн авсан.
John MonKJV 1:17  Учир нь хууль Мошээгээр өгөгдсөн. Харин энэрэл ба үнэн Есүс Христээр ирсэн.
John MonKJV 1:18  Нэг ч хүн хэзээ ч Шүтээнийг хараагүй. Эцэгийн тэвэрт байдаг цорын ганц төрсөн Хүү нь л өөрийг нь тунхагласан.
John MonKJV 1:19  Тэгээд Иоаннисийн гэрчлэл нь ийм юм. Жүүдүүд Иерусалимаас тахилч нар болон Лэвийчүүдийг илгээн түүнээс, Та хэн бэ? гэж асуухад
John MonKJV 1:20  улмаар тэрбээр үнэнээр нь зөвшөөрсөн бөгөөд үгүйсгээгүй. Харин, Би бол Христ биш гэж зөвшөөрчээ.
John MonKJV 1:21  Тэгэхэд нь тэд түүнээс, Тэгвэл юу юм бэ? Та Элийа юм уу? гэж асуув. Тэгэхэд тэр, Би биш гэжээ. Та мөнөөх эш үзүүлэгч мөн үү? гэхэд тэр, Үгүй гэж хариуллаа.
John MonKJV 1:22  Тэгтэл тэд түүнд, Та хэн юм бэ? Биднийг илгээсэн хүмүүст бид хариу өгөх гэсэн юм. Та өөрийнхөө талаар юу хэлэх вэ? гэхэд,
John MonKJV 1:23  Эш үзүүлэгч Ишаиагийн хэлсний дагуу, Эзэний замыг шулуутга гэж цөлд хашгирах дуу хоолой бол би мөн гэв.
John MonKJV 1:24  Тэгэхэд илгээгдсэн тэд нь Фарисачуудаас байжээ.
John MonKJV 1:25  Тэгээд тэд түүнээс асууж түүнд, Хэрэв та мөнөөх Христ биш, Элийа ч биш бас мөнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптизм хийж байгаа юм бэ? гэв.
John MonKJV 1:26  Иоаннис хариулж тэдэнд, Би усаар баптизм хийдэг. Харин та нарын мэдэхгүй нэгэн дунд чинь зогсож байна.
John MonKJV 1:27  Тэр бол миний дараа ирж байгаа, надаас эрхэмд тооцогддог нэгэн юм. Би түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ цэнэгүй гэжээ.
John MonKJV 1:28  Энэ бүхэн Иорданы цаадах Витавараад болсон юм. Тэнд Иоаннис баптизм хийж байлаа.
John MonKJV 1:29  Дараа өдөр нь Иоаннис өөр лүү нь ирж яваа Есүсийг хараад, Шүтээний Хургыг харагтун. Тэрбээр дэлхийн гэмийг зайлуулж байна.
John MonKJV 1:30  Түүний тухай, Миний дараа ирж байгаа нэгэн надаас эрхэмд тооцогддог. Учир нь тэр надаас өмнө байсан гэж миний ярьж байсан нэгэн бол энэ юм.
John MonKJV 1:31  Би түүнийг мэддэггүй байсан. Гэхдээ тэрбээр Израйльд илчлэгдэж болохын тулд би ийнхүү ирээд, усаар баптизм хийж байна гэв.
John MonKJV 1:32  Тэгээд Иоаннис гэрчлэхдээ, Сүнс тэнгэрээс тагтаа мэт доошлон улмаар түүн дээр тогтохыг би харсан.
John MonKJV 1:33  Гэхдээ би түүнийг мэддэггүй байсан. Харин намайг усаар баптизм хий гэж илгээсэн тэр надад, Сүнс нэгэн хүн рүү доошилж улмаар түүн дээр тогтохыг чи үзэх болно. Тэр бол Ариун Сүнсээр баптизм хийгч юм гэж хэлсэн.
John MonKJV 1:34  Тэгээд би харсан бөгөөд энэ бол Шүтээний Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.
John MonKJV 1:35  Дараа өдөр нь дахиад Иоаннис болон түүний хоёр шавь зогсож байлаа.
John MonKJV 1:36  Тэгээд Есүсийн алхаж явааг тэр хараад, Шүтээний Хургыг харагтун! гэлээ.
John MonKJV 1:37  Тэгэхэд түүний хэлж байгааг нөгөө хоёр шавь сонсоод, Есүсийг дагажээ.
John MonKJV 1:38  Тэгтэл Есүс эргэн, дагаж яваа тэднийг хараад тэдэнд, Та нар юу эрж хайна вэ? гэв. Тэгэхэд тэд түүнд, Раввий, (энэ нь Багш гэж орчуулагддаг) та хаана буудаллаж байгаа вэ? гэлээ.
John MonKJV 1:39  Тэр тэдэнд, Очоод, үз гэв. Түүний буудалласан газар тэд очиж үзээд улмаар тэр өдөр түүнтэй үлджээ. Учир нь бараг аравдахь цаг болж байсан юм.
John MonKJV 1:40  Иоаннисийн ярьж байгааг сонсоод, түүнийг дагасан хоёрын нэг нь Сиймон Пээтросын дүү Андреас байлаа.
John MonKJV 1:41  Тэр эхлээд өөрийн ах Сиймоноо олоод түүнд, Бид Машиахыг олсон гэв. Энэ нь Христ гэж хөрвүүлэгддэг.
John MonKJV 1:42  Тэгээд түүнийг Есүс рүү аваачжээ. Тэгэхэд түүнийг Есүс хараад, Чи Ионаасын хүү Сиймон байна. Чи Кифаас гэж дуудагдах болно гэв. Энэ нь чулуу гэж орчуулагддаг.
John MonKJV 1:43  Дараа өдөр нь Есүс Галийл руу явахыг хүссэн бөгөөд Фийлиппосыг олоод түүнд, Намайг дага гэлээ.
John MonKJV 1:44  Эдүгээ Фийлиппос нь Андреас болон Пээтросын хот Витсайдаагийнх байжээ.
John MonKJV 1:45  Фийлиппос Натанаилыг олоод түүнд, Мошээгийн хуулинд бичсэн бас эш үзүүлэгч нарын ч бичиж байсан хүн, Иосээфийн хүү Назаретийн Есүсийг бид оллоо гэв.
John MonKJV 1:46  Тэгэхэд нь Натанаил түүнд, Назаретаас ямар нэг сайн юм гарч чадах уу? гэхэд Фийлиппос түүнд, Очоод, үз гэжээ.
John MonKJV 1:47  Есүс өөр лүү нь ирж яваа Натанаилыг хараад, түүний тухай, Харагтун, жинхэнэ Израйль хүнийг. Түүнд ямар ч заль мэх алга! гэлээ.
John MonKJV 1:48  Натанаил түүнд, Та хаанаас намайг мэддэг юм бэ? гэхэд Есүс хариулж түүнд, Фийлиппос чамайг дуудахаас өмнө инжрийн модон доор байхад чинь би чамайг харсан гэв.
John MonKJV 1:49  Натанаил хариулж түүнд, Раввий, та бол Шүтээний Хүү. Та бол Израйлийн Хаан гэлээ.
John MonKJV 1:50  Есүс хариулж түүнд, Чамайг инжрийн модон доор зогсож байхыг харсан гэж би чамд хэлсэн учраас чи итгэж байна уу? Чи эдгээрээс ч агуу зүйлсийг харах болно гэв.
John MonKJV 1:51  Улмаар тэр түүнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Үүнээс хойш тэнгэр нээгдэн, хүмүүний Хүүгийн дээр Шүтээний элч нар өгсөж, уруудан байхыг та нар үзэх болно гэлээ.