JOHN
Chapter 6
John | MonKJV | 6:2 | Тэгэхэд түүнийг үй олон хүн дагалаа. Яагаад гэвэл тэд өвчтэй хүмүүст хийсэн гайхамшгуудыг нь харсан ажээ. | |
John | MonKJV | 6:5 | Тэр үед Есүс харцаа өргөхдөө үй олон хүн өөр лүү нь ирж буйг хараад Фийлиппост, Тэдэнд идүүлэхийн тулд бид хаанаас талх худалдан авах вэ? гэв. | |
John | MonKJV | 6:7 | Фийлиппос түүнд, Тэдний хүн бүр багахныг аваг гэхэд хоёр зуун динаарионы талх ч тэдэнд хангалтгүй гэж хариулав. | |
John | MonKJV | 6:9 | Арвайн таван талх бас хоёр жижиг загастай нэгэн бяцхан хүү энд байна. Харин эдгээр нь ийм олны дунд юу болох билээ? гэлээ. | |
John | MonKJV | 6:10 | Тэгэхэд Есүс, Хүмүүсийг суулга гэв. Эдүгээ тэр газарт зүлэг ихтэй байжээ. Ингээд таван мянга орчим тооны эрчүүд суулаа. | |
John | MonKJV | 6:11 | Тэгэхэд Есүс нөгөө талхнуудыг авав. Тэгээд тэр талархал өргөчихөөд, шавь нартаа харин шавь нар нь сууж байсан хүмүүст тараалаа. Мөн загаснуудыг хүссэн хэрээр нь үүнчлэн тараав. | |
John | MonKJV | 6:12 | Улмаар хүмүүсийг цадахад тэрбээр шавь нартаа, Юу ч хаягдахгүйн тулд үлдсэн хэсгүүдийг цуглуул гэлээ. | |
John | MonKJV | 6:13 | Тиймээс тэд хамтдаа цуглуулсан бөгөөд идсэн хүмүүст үлдсэн арвайн таван талхны хэсгүүдээр арван хоёр сагсыг дүүргэв. | |
John | MonKJV | 6:14 | Дараа нь нөгөө хүмүүс Есүсийн хийсэн гайхамшгийг хараад, Энэ бол дэлхийд ирэх ёстой тэр эш үзүүлэгч үнэхээр мөн байна гэлцлээ. | |
John | MonKJV | 6:15 | Тэд ирээд, өөрийг нь хаан болгохын тулд түүнийг хүчээр аваачна гэдгийг Есүс тийнхүү мэдэхдээ уул руу дахин ганцаараа явлаа. | |
John | MonKJV | 6:17 | Улмаар завинд орж, Капернаум руу тэнгисээр явжээ. Ингээд аль хэдийн харанхуй болсон ч, Есүс тэдэн рүү очоогүй л байлаа. | |
John | MonKJV | 6:19 | Тэгээд тэд хорин тав буюу гуч орчим стаадион сэлүүрдчихээд байхдаа тэнгис дээгүүр алхан, завь руу дөхөж яваа Есүсийг харав. Тэгээд айжээ. | |
John | MonKJV | 6:21 | Тэгэхэд тэд түүнийг завинд дуртайяа хүлээн авчээ. Тэгтэл завь тэр даруй зорьж байсан газарт нь ирэв. | |
John | MonKJV | 6:22 | Хүмүүс тэнгисийн нөгөө талд зогсож байхдаа шавь нарынх нь орсон тэр нэг завинаас гадна, өөр ямар ч завь тэнд байгаагүйг мөн Есүс шавь нартайгаа хамт завь руу ороогүй харин зөвхөн шавь нар нь явсныг харсан юм. Дараагийн өдөр нь, | |
John | MonKJV | 6:23 | (Гэхдээ Эзэнийг талархал өргөсний дараа хүмүүсийн талх идэж байсан тэр газрын ойролцоо өөр завинууд Тивериасаас иржээ.) | |
John | MonKJV | 6:24 | Тийнхүү тэнд Есүс ч, шавь нар нь ч байхгүйг хүмүүс мэдэхдээ өөрсдөө ч бас завинд сууж улмаар Есүсийг эрж хайсаар Капернаумд ирэв. | |
John | MonKJV | 6:25 | Тэгээд тэд тэнгисийн нөгөө талд түүнийг олоод түүнд, Раввий, та энд хэзээ ирсэн юм бэ? гэлээ. | |
John | MonKJV | 6:26 | Есүс хариулж тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Та нар гайхамшгуудыг харсан учраас биш, харин талхнаас идэж, цадсан учраас намайг эрж хайж байна. | |
John | MonKJV | 6:27 | Устдаг хоолны төлөө бус, харин мөнхийн амьдрал руу байдаг, хүмүүний Хүүгийн та нарт өгөх хоолны төлөө хөдөлмөрлө. Учир нь Шүтээн Эцэг тэр хүнийг тамгалсан гэв. | |
John | MonKJV | 6:29 | Есүс хариулж улмаар тэдэнд, Та нар илгээсэн хүнд нь итгэх гэдэг энэ нь Шүтээний ажил юм гэжээ. | |
John | MonKJV | 6:30 | Тиймээс тэд, Тэгвэл бид хараад, танд итгэж болохын тулд та ямар шинж тэмдгийг үзүүлж байгаа юм бэ? Та юу хийж байгаа юм бэ? | |
John | MonKJV | 6:31 | Тэрбээр тэдэнд идэх талх тэнгэрээс өгсөн гэж бичигдсэний дагуу эцэг өвгөд маань цөлд маанна идэж байсан гэв. | |
John | MonKJV | 6:32 | Тэгэхэд нь Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Тэнгэрээс буусан тэр талхыг Мошээ та нарт өгөөгүй. Харин миний Эцэг та нарт жинхэнэ талхыг тэнгэрээс өгдөг. | |
John | MonKJV | 6:33 | Учир нь Шүтээний талх бол тэнгэрээс бууж ирдэг тэрбээр бөгөөд дэлхийд амьдрал өгдөг гэлээ. | |
John | MonKJV | 6:35 | Тэгэхэд Есүс тэдэнд, Би бол амьдралын талх. Над руу ирдэг хүн хэзээ ч өлсөхгүй. Мөн надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй. | |
John | MonKJV | 6:37 | Эцэгийн надад өгдөг тэр бүх хүн над руу ирнэ. Мөн над руу ирж буй хүнийг би хэзээ ч гадагш хөөхгүй. | |
John | MonKJV | 6:38 | Учир нь би өөрийнхөө хүслийг бус, харин намайг илгээсэн түүний хүслийг үйлдэхээр тэнгэрээс бууж ирсэн. | |
John | MonKJV | 6:39 | Тэгээд надад өгсөн тэр бүгдээс би юуг ч алдахгүй харин сүүлчийн өдөрт үүнийг дахин босгох гэдэг энэ нь намайг илгээсэн Эцэгийн хүсэл юм. | |
John | MonKJV | 6:40 | Мөн Хүүг хардаг бас түүнд итгэдэг хүн бүр мөнхийн амьдралтай болох улмаар би түүнийг сүүлчийн өдөрт босгох гэдэг энэ нь намайг илгээсэн түүний хүсэл юм гэжээ. | |
John | MonKJV | 6:41 | Тэгэхэд тэрбээр, Би бол тэнгэрээс бууж ирсэн тэрхүү талх гэж хэлсэн учраас Жүүдүүд түүний талаар бувтналдав. | |
John | MonKJV | 6:42 | Тэгээд тэд, Энэ Иосээфийн хүү Есүс биш үү? Бид түүний эцэг, эхийг мэднэ. Гэтэл тэр яаж, Би тэнгэрээс бууж ирсэн гэж хэлдэг байна аа? гэлцжээ. | |
John | MonKJV | 6:44 | Намайг илгээсэн Эцэг түүнийг татахгүй л бол хэн ч над руу ирж чадахгүй. Тэгээд би түүнийг сүүлчийн өдөрт босгоно. | |
John | MonKJV | 6:45 | Эш үзүүлэгч нараар, Тэгээд тэд бүгд Шүтээнээр заалгана гэж бичигдсэн байдаг. Тиймээс Эцэгээс сонссон бас заалгасан хүн бүр над руу ирдэг. | |
John | MonKJV | 6:50 | Энэ бол тэнгэрээс бууж ирдэг тэрхүү талх. Энэ нь хүн үүнээс идэж улмаар үхэхгүй байхын тулд юм. | |
John | MonKJV | 6:51 | Би бол тэнгэрээс бууж ирсэн тэрхүү амьд талх. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл үүрд амьдрах болно. Гэхдээ миний өгөх тэрхүү талх бол миний махбод юм. Үүнийг би дэлхийн амьдралын төлөө өгөх болно гэлээ. | |
John | MonKJV | 6:52 | Тэгэхэд Жүүдүүд хоорондоо, Энэ хүн махбодоо бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гэж маргалдав. | |
John | MonKJV | 6:53 | Тэгэхэд нь Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр, би та нарт хэлье. Хүмүүний Хүүгийн махбодыг идэж бас түүний цусыг уухгүй л бол та нарын дотор амьдрал байхгүй. | |
John | MonKJV | 6:54 | Миний махбодыг иддэг бас миний цусыг уудаг хэн ч бай мөнхийн амьдралтай. Тэгээд би түүнийг сүүлчийн өдөрт босгоно. | |
John | MonKJV | 6:56 | Миний махбодыг иддэг бас миний цусыг уудаг хүн миний дотор түүнчлэн би түүний дотор оршдог. | |
John | MonKJV | 6:57 | Амьд Эцэг намайг илгээсэн бөгөөд би Эцэгээр амьдардаг шиг үүнчлэн намайг иддэг хүн надаар амьдрах болно. | |
John | MonKJV | 6:58 | Тэнгэрээс бууж ирсэн тэрхүү талх бол энэ байна. Танай эцэг өвгөд маанна идэж байсан бөгөөд үхсэнтэй адилгүй. Энэ талхнаас иддэг хүн үүрд амьдрах болно гэв. | |
John | MonKJV | 6:60 | Тэгээд түүний шавь нарын олонх нь үүнийг сонсчихоод, Энэ хатуу үг байна. Хэн үүнийг сонсож чадах билээ? гэлцэв. | |
John | MonKJV | 6:61 | Шавь нар нь үүний талаар бувтналдаж байгааг Есүс дотроо мэдээд тэдэнд, Энэ нь та нарыг бүдрүүлж байна уу? | |
John | MonKJV | 6:62 | Хэрэв хүмүүний Хүү өмнө нь байсан газар луугаа дээшээ гарахыг та нар харвал яах вэ? | |
John | MonKJV | 6:63 | Амилуулдаг нь сүнс юм. Махбод ямар ч ашиг олдоггүй. Миний та нарт хэлж байгаа энэхүү үгс бол сүнс бас амьдрал юм. | |
John | MonKJV | 6:64 | Харин та нарын дотор итгэдэггүй зарим хүн байна гэлээ. Учир нь итгэхгүй хүмүүс нь хэн гэдгийг мөн өөрөөс нь хэн урвахыг Есүс анхнаасаа мэдэж байв. | |
John | MonKJV | 6:65 | Тэгээд тэр, Тиймээс би та нарт, Миний Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч над руу ирж чадахгүй гэж хэлсэн юм гэлээ. | |
John | MonKJV | 6:68 | Тэгэхэд Сиймон Пээтрос түүнд, Эзэн, бид хэн рүү явах билээ? Танд мөнхийн амьдралын үгс бий. | |
John | MonKJV | 6:69 | Тэгээд ч та бол мөнөөх Христ, амьд Шүтээний Хүү мөн гэдэгт бид итгэдэг бас баттай мэддэг гэж хариуллаа. | |
John | MonKJV | 6:70 | Есүс тэдэнд, Би та арван хоёрыг сонгосон биш үү? Гэтэл та нарын нэг элээ ажээ гэж хариулав. | |