Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 17
John MonKJV 17:1  Есүс эдгээр үгийг хэлээд, харцаа тэнгэр өөд өргөн улмаар, Эцэг минь, цаг нь ирлээ. Хүү чинь бас таныг алдаршуулахын тулд,
John MonKJV 17:2  таны өөрт нь өгсөн бүхэнд тэрбээр мөнхийн амьдралыг өгөхийн тулд та түүнд бүх махбодоос дээгүүрх эрх мэдэл өгсөн ёсоороо Хүүгээ алдаршуулаач.
John MonKJV 17:3  Эдүгээ цорын ганц жинхэнэ Шүтээн таныг болон таны илгээсэн Есүс Христийг тэд мэдэх гэдэг энэ нь мөнхийн амьдрал юм.
John MonKJV 17:4  Би таныг газар дээр алдаршуулж, таны хий гэж надад өгсөн тэр ажлыг гүйцээсэн.
John MonKJV 17:5  Тэгээд одоо, Аав аа, дэлхий байхаас өмнө тантай хамт надад байсан тэрхүү яруу алдраар та намайг өөртэйгөө хамт алдаршуулаач.
John MonKJV 17:6  Энэ дэлхийгээс таны надад өгсөн тэр хүмүүст би таны нэрийг мэдүүлсэн. Тэд таных байсан бөгөөд та тэднийг надад өгсөн. Улмаар тэд үгийг тань сахисан.
John MonKJV 17:7  Таны надад өгсөн юу ч бай бүгд таных мөн гэдгийг тэд одоо мэддэг боллоо.
John MonKJV 17:8  Учир нь таны надад өгсөн тэрхүү үгсийг би тэдэнд өгсөн. Тэгээд тэд хүлээн авсан бөгөөд намайг танаас гарч ирсэн гэдгийг баттай мэддэг боллоо. Мөн намайг та илгээсэн гэдэгт тэд итгэсэн.
John MonKJV 17:9  Би тэдний төлөө гуйж байна. Би дэлхийн төлөө бус, харин таны надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд таных.
John MonKJV 17:10  Тиймээс минийх бүхэн нь таных бөгөөд таных бол минийх. Тэгээд би тэдний дотор алдаршуулагдсан.
John MonKJV 17:11  Тэгээд би энэ дэлхийд цаашид байхгүй. Харин тэд энэ дэлхийд байх бөгөөд би тан руу очиж байна. Ариун Эцэг минь, тэд бидэн шиг нэг болохын тулд надад өгсөн хүмүүсээ өөрийнхөө нэрээр хамгаалаач.
John MonKJV 17:12  Энэ дэлхийд би тэдэнтэй хамт байхдаа тэднийг таны нэрээр хамгаалсан. Таны надад өгсөн хүмүүсийг би хамгаалсан бөгөөд бичвэр биелэгдэхийн тулд мөхлийн хүүгээс өөр хэн ч тэднээс алдагдаагүй юм.
John MonKJV 17:13  Харин одоо би тан руу очиж байна. Бас тэд миний баяр хөөрөөр өөрсдийнхөө дотор дүүргэгдэхийн тулд би энэ зүйлсийг дэлхийд байхдаа хэлж байна.
John MonKJV 17:14  Би тэдэнд таны үгийг өгсөн бөгөөд дэлхий тэднийг үзэн ядсан. Яагаад гэвэл би энэ дэлхийнх биш адил тэд ч энэ дэлхийнх биш юм.
John MonKJV 17:15  Та тэднийг энэ дэлхийгээс аваач гэж биш, харин тэднийг ёрын муугаас хамгаалаач гэж би гуйж байна.
John MonKJV 17:16  Би энэ дэлхийнх биш адил тэд энэ дэлхийнх биш юм.
John MonKJV 17:17  Үнэнээрээ тэднийг ариусган тусгаарлаач. Таны үг бол үнэн мөн.
John MonKJV 17:18  Та намайг энэ дэлхий рүү илгээсэн шиг би ч бас тэднийг энэ дэлхий рүү илгээсэн.
John MonKJV 17:19  Тэгээд тэд ч бас үнэнээр ариусган тусгаарлагдахын тулд би өөрийгөө тэдний төлөө ариусган тусгаарласан.
John MonKJV 17:20  Мөн би зөвхөн энэ хүмүүсийн төлөө бус, харин эдний үгээр надад итгэх хүмүүсийн төлөө бас гуйж байна.
John MonKJV 17:21  Энэ нь тэд бүгд нэг байхын тулд, Эцэг та миний дотор бас би таны дотор байдаг шиг тэд ч бас бидний дотор нэг байхын тулд, намайг та илгээсэн гэдэгт дэлхий итгэхийн тулд юм.
John MonKJV 17:22  Мөн бид нэг байдаг шиг тэд нэг байхын тулд таны надад өгсөн тэрхүү яруу алдрыг би тэдэнд өгсөн.
John MonKJV 17:23  Би тэдний дотор бас та миний дотор байдаг. Энэ нь тэд нэг дотор төгс болгогдохын тулд мөн та намайг илгээснийг бас та намайг хайрласан шигээ тэднийг ч хайрласан гэдгийг дэлхий мэдэхийн тулд юм.
John MonKJV 17:24  Аав аа, миний байдаг газарт таны надад өгсөн хүмүүс ч бас надтай хамт байгаасай гэж би хүсэж байна. Тэгвэл тэд таны надад өгсөн сүр жавхааг харах болно. Учир нь та намайг дэлхийн сууриас өмнө хайрласан билээ.
John MonKJV 17:25  Зөв шударга Эцэг минь, энэ дэлхий таныг мэдээгүй. Харин би таныг мэддэг байсан бөгөөд та намайг илгээсэн гэдгийг энэ хүмүүс мэдсэн.
John MonKJV 17:26  Мөн би тэдэнд таны нэрийг тунхагласан бас тунхаглана. Энэ нь намайг хайрласан таны хайр тэдний дотор мөн би тэдний дотор байхын тулд билээ гэв.