JOHN
Chapter 17
John | MonKJV | 17:1 | Есүс эдгээр үгийг хэлээд, харцаа тэнгэр өөд өргөн улмаар, Эцэг минь, цаг нь ирлээ. Хүү чинь бас таныг алдаршуулахын тулд, | |
John | MonKJV | 17:2 | таны өөрт нь өгсөн бүхэнд тэрбээр мөнхийн амьдралыг өгөхийн тулд та түүнд бүх махбодоос дээгүүрх эрх мэдэл өгсөн ёсоороо Хүүгээ алдаршуулаач. | |
John | MonKJV | 17:3 | Эдүгээ цорын ганц жинхэнэ Шүтээн таныг болон таны илгээсэн Есүс Христийг тэд мэдэх гэдэг энэ нь мөнхийн амьдрал юм. | |
John | MonKJV | 17:5 | Тэгээд одоо, Аав аа, дэлхий байхаас өмнө тантай хамт надад байсан тэрхүү яруу алдраар та намайг өөртэйгөө хамт алдаршуулаач. | |
John | MonKJV | 17:6 | Энэ дэлхийгээс таны надад өгсөн тэр хүмүүст би таны нэрийг мэдүүлсэн. Тэд таных байсан бөгөөд та тэднийг надад өгсөн. Улмаар тэд үгийг тань сахисан. | |
John | MonKJV | 17:8 | Учир нь таны надад өгсөн тэрхүү үгсийг би тэдэнд өгсөн. Тэгээд тэд хүлээн авсан бөгөөд намайг танаас гарч ирсэн гэдгийг баттай мэддэг боллоо. Мөн намайг та илгээсэн гэдэгт тэд итгэсэн. | |
John | MonKJV | 17:9 | Би тэдний төлөө гуйж байна. Би дэлхийн төлөө бус, харин таны надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд таных. | |
John | MonKJV | 17:10 | Тиймээс минийх бүхэн нь таных бөгөөд таных бол минийх. Тэгээд би тэдний дотор алдаршуулагдсан. | |
John | MonKJV | 17:11 | Тэгээд би энэ дэлхийд цаашид байхгүй. Харин тэд энэ дэлхийд байх бөгөөд би тан руу очиж байна. Ариун Эцэг минь, тэд бидэн шиг нэг болохын тулд надад өгсөн хүмүүсээ өөрийнхөө нэрээр хамгаалаач. | |
John | MonKJV | 17:12 | Энэ дэлхийд би тэдэнтэй хамт байхдаа тэднийг таны нэрээр хамгаалсан. Таны надад өгсөн хүмүүсийг би хамгаалсан бөгөөд бичвэр биелэгдэхийн тулд мөхлийн хүүгээс өөр хэн ч тэднээс алдагдаагүй юм. | |
John | MonKJV | 17:13 | Харин одоо би тан руу очиж байна. Бас тэд миний баяр хөөрөөр өөрсдийнхөө дотор дүүргэгдэхийн тулд би энэ зүйлсийг дэлхийд байхдаа хэлж байна. | |
John | MonKJV | 17:14 | Би тэдэнд таны үгийг өгсөн бөгөөд дэлхий тэднийг үзэн ядсан. Яагаад гэвэл би энэ дэлхийнх биш адил тэд ч энэ дэлхийнх биш юм. | |
John | MonKJV | 17:15 | Та тэднийг энэ дэлхийгээс аваач гэж биш, харин тэднийг ёрын муугаас хамгаалаач гэж би гуйж байна. | |
John | MonKJV | 17:19 | Тэгээд тэд ч бас үнэнээр ариусган тусгаарлагдахын тулд би өөрийгөө тэдний төлөө ариусган тусгаарласан. | |
John | MonKJV | 17:20 | Мөн би зөвхөн энэ хүмүүсийн төлөө бус, харин эдний үгээр надад итгэх хүмүүсийн төлөө бас гуйж байна. | |
John | MonKJV | 17:21 | Энэ нь тэд бүгд нэг байхын тулд, Эцэг та миний дотор бас би таны дотор байдаг шиг тэд ч бас бидний дотор нэг байхын тулд, намайг та илгээсэн гэдэгт дэлхий итгэхийн тулд юм. | |
John | MonKJV | 17:22 | Мөн бид нэг байдаг шиг тэд нэг байхын тулд таны надад өгсөн тэрхүү яруу алдрыг би тэдэнд өгсөн. | |
John | MonKJV | 17:23 | Би тэдний дотор бас та миний дотор байдаг. Энэ нь тэд нэг дотор төгс болгогдохын тулд мөн та намайг илгээснийг бас та намайг хайрласан шигээ тэднийг ч хайрласан гэдгийг дэлхий мэдэхийн тулд юм. | |
John | MonKJV | 17:24 | Аав аа, миний байдаг газарт таны надад өгсөн хүмүүс ч бас надтай хамт байгаасай гэж би хүсэж байна. Тэгвэл тэд таны надад өгсөн сүр жавхааг харах болно. Учир нь та намайг дэлхийн сууриас өмнө хайрласан билээ. | |
John | MonKJV | 17:25 | Зөв шударга Эцэг минь, энэ дэлхий таныг мэдээгүй. Харин би таныг мэддэг байсан бөгөөд та намайг илгээсэн гэдгийг энэ хүмүүс мэдсэн. | |