Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 18
John MonKJV 18:1  Есүс энэ үгсийг хэлчихээд, шавь нарынхаа хамт Кедроон горхины цаад тал руу явав. Тэнд цэцэрлэг байлаа. Тийшээ тэр болон шавь нар нь орлоо.
John MonKJV 18:2  Мөн түүнээс урвасан Иудаас бас энэ газрыг мэддэг байв. Учир нь Есүс шавь нартайгаа хамт тэнд байнга очдог байжээ.
John MonKJV 18:3  Иудаас тэр үед бүлэг эрчүүдийг мөн ахлах тахилч нар болон Фарисачуудаас албатуудыг авчихаад, дэнлүү, бамбар болон зэвсгийн хамт тэнд ирж байлаа.
John MonKJV 18:4  Тийнхүү өөрт нь ирэх бүх зүйлийг мэдэж байсан Есүс явж очоод тэдэнд, Та нар хэнийг эрж хайна вэ? гэжээ.
John MonKJV 18:5  Тэд түүнд, Назаретийн Есүсийг гэж хариулав. Есүс тэдэнд, Би байна гэж хэллээ. Тэгэхэд түүнээс урвасан Иудаас бас тэдэнтэй хамт зогсож байсан юм.
John MonKJV 18:6  Тэр тэдэнд, Би байна гэж хэлэнгүүт тэд арагш ухарч улмаар газар унажээ.
John MonKJV 18:7  Тэгэхэд нь тэр дахиад, Та нар хэнийг хайна вэ? гэж асуухад тэд, Назаретийн Есүсийг гэв.
John MonKJV 18:8  Есүс, Би та нарт, Би байна гэж хэлсэн. Тиймээс намайг хайж байгаа юм бол энэ хүмүүсийг явуул гэж хариуллаа.
John MonKJV 18:9  Энэ нь, Таны надад өгсөн хүмүүсээс би ганцыг ч алдаагүй гэж түүний хэлсэн үг биелэгдэхийн тулд байжээ.
John MonKJV 18:10  Тэгтэл илдтэй байсан Сиймон Пээтрос үүнийгээ сугалаад, тэргүүн тахилчийн боолыг цавчихдаа баруун чихийг нь тастав. Тэр боолын нэрийг Маалхос гэдэг байжээ.
John MonKJV 18:11  Тэгэхэд нь Есүс Пээтрост, Илдээ хуйнд нь хий. Эцэг минь надад өгсөн энэ аяганаас би уухгүй гэж үү? гэв.
John MonKJV 18:12  Тэгтэл Жүүдүүдийн бүлэг эрчүүд болон ахмад бас албатууд Есүсийг барьж, түүнийг хүлжээ.
John MonKJV 18:13  Тэгээд түүнийг эхлээд Ааннас руу аваачив. Учир нь тэрбээр Каиафасын хадам эцэг байсан юм. Тэр нь тухайн жилд тэргүүн тахилч байжээ.
John MonKJV 18:14  Эдүгээ Каиафас нь ард түмний төлөө ганц хүн үхэх нь дээр гэж Жүүдүүдэд зөвлөсөн хүн байлаа.
John MonKJV 18:15  Тэгэхэд Есүсийг Сиймон Пээтрос болон өөр нэг шавь дагажээ. Тэр шавь тэргүүн тахилчтай танил байсан бөгөөд Есүсийн хамт тэргүүн тахилчийн хашаа руу орлоо.
John MonKJV 18:16  Харин Пээтрос хаалганы дэргэд гадна зогсож байв. Тэр үед тэргүүн тахилчтай танил байсан мөнөөх шавь гарч ирээд, хаалгачтай ярьж, Пээтросыг дотогш оруулжээ.
John MonKJV 18:17  Гэтэл Пээтрост уг хаалгач шивэгчин, Чи ч бас энэ хүний шавь нарын нэг биш билүү? гэхэд тэр, Би биш гэлээ.
John MonKJV 18:18  Тэгэхэд галын цог өрдөж байсан боолууд болон албатууд тэнд зогсож байв. Учир нь хүйтэн байжээ. Тэгээд тэд өөрсдийгөө дулаалцуулж байлаа. Мөн Пээтрос тэдний хамт зогсоод, өөрийгөө дулаацуулав.
John MonKJV 18:19  Тэр үед тэргүүн тахилч Есүсээс шавь нарынх нь талаар бас сургаалынх нь талаар асуужээ.
John MonKJV 18:20  Есүс түүнд, Би энэ дэлхийд ил ярьсан. Жүүдүүдийн байнга цугладаг газар болох синагоги дотор мөн сүм дотор би үргэлж заан сургасан. Би юу ч нууцаар яриагүй.
John MonKJV 18:21  Та яагаад надаас асууна вэ? Миний тэдэнд хэлсэн зүйлийг сонссон хүмүүсээс асуу. Ажигтун, тэд миний юу хэлснийг мэднэ гэж хариуллаа.
John MonKJV 18:22  Тэгээд түүнийг ингэж хэлэхэд тэнд байсан албатуудын нэг Есүсийг алгадаж, Тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэв.
John MonKJV 18:23  Есүс түүнд, Хэрэв би ёрын мууг ярьсан бол ёрын мууг нь гэрчил. Харин сайныг юм бол намайг юунд цохино вэ? гэж хариуллаа.
John MonKJV 18:24  Эдүгээ Ааннас түүнийг хүлээд, тэргүүн тахилч Каиафас руу илгээсэн байжээ.
John MonKJV 18:25  Сиймон Пээтрос зогсоод, өөрийгөө дулаацуулж байлаа. Гэтэл тэд түүнд, Чи ч бас түүний шавь нарын нэг биш үү? гэжээ. Тэр үгүйсгэн, Би биш гэв.
John MonKJV 18:26  Пээтросоор чихээ таслуулсан хүний хамаатан буюу тэргүүн тахилчийн боолуудын нэг, Би чамайг түүний хамт цэцэрлэг дотор хараагүй билүү? гэжээ.
John MonKJV 18:27  Пээтрос тэгэхэд дахин үгүйсгэлээ. Улмаар тэр даруй азарган тахиа донгодов.
John MonKJV 18:28  Дараа нь тэд Есүсийг Каиафасынхаас шүүхийн танхим руу аваачив. Тэгэхэд өглөө эрт байсан юм. Тиймээс тэд бузарлагдахгүйн тулд харин дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд шүүхийн танхим руу өөрсдөө орсонгүй.
John MonKJV 18:29  Пилаатос тэгэхэд тэдэн рүү гарч ирээд, Та нар энэ хүний эсрэг ямар буруутгалыг авчраа вэ? гэв.
John MonKJV 18:30  Тэд хариулж улмаар түүнд, Хэрэв тэр ёрын мууг үйлдэгч биш байсан бол бид түүнийг танд тушаахгүй байхсан гэлээ.
John MonKJV 18:31  Тэгэхэд нь Пилаатос тэдэнд, Та нар түүнийг аваачаад, өөрсдийнхөө хуулийн дагуу түүнийг шүү гэв. Тэгтэл Жүүдүүд түүнд, Бидний хувьд хүн цаазлах нь хуульд нийцгүй гэлээ.
John MonKJV 18:32  Энэ нь ямар үхлээр үхэхээ илэрхийлэн Есүсийн ярьж байсан тэрхүү үг биелэгдэхийн тулд байжээ.
John MonKJV 18:33  Дараа нь Пилаатос дахиад шүүхийн танхим руу ороод, Есүсийг дуудаж түүнд, Чи Жүүдүүдийн Хаан нь юм уу? гэв.
John MonKJV 18:34  Есүс түүнд, Та үүнийг өөрөөсөө хэлж байна уу эсвэл танд өөр хүмүүс миний тухай хэлсэн юм уу? гэж хариуллаа.
John MonKJV 18:35  Пилаатос, Би Жүүд хүн юм уу? Чиний үндэстэн болон ахлах тахилч нар чамайг надад тушаасан. Чи юу хийсэн юм бэ? гэж хариулав.
John MonKJV 18:36  Есүс, Миний хаанчлал бол энэ дэлхийнх биш. Хэрэв миний хаанчлал энэ дэлхийнх байсан бол зарц нар минь намайг Жүүдүүдэд тушаалгахгүйн тулд тэмцэх байсан. Харин эдүгээ миний хаанчлал бол эндээс биш гэж хариулжээ.
John MonKJV 18:37  Тиймээс Пилаатос түүнд, Тэгээд чи хаан юм уу? гэхэд Есүс, Би бол хаан гэдгийг та хэлж байна. Би үнэнд гэрчлэл болохын тулд энэ төгсгөл рүү төрсөн бөгөөд энэ шалтгааны төлөө дэлхий рүү ирсэн. Үнэний хүн бүр миний дуу хоолойг сонсдог гэж хариулав.
John MonKJV 18:38  Пилаатос түүнд, Үнэн гэж юу юм бэ? гэжээ. Улмаар тэр үүнийг хэлчихээд, дахин Жүүдүүд рүү гарч очив. Тэгээд тэдэнд, Би түүнээс ямар ч бурууг олохгүй байна.
John MonKJV 18:39  Гэхдээ дээгүүр өнгөрөхөөр нэг хүнийг би та нарт суллах ёстой тийм уламжлал танайд байдаг. Тиймээс намайг Жүүдүүдийн Хааныг та нарт суллаасай гэж хүсэж байна уу? гэв.
John MonKJV 18:40  Тэгтэл тэд бүгд, Энэ хүнийг биш, харин Варавваасыг гэж дахин хашгиралдав. Эдүгээ Варавваас нь дээрэмчин байсан юм.