Site uses cookies to provide basic functionality.

OK
JOHN
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
Prev Up Next Toggle notes
Chapter 8
John MonKJV 8:1  Тэгэхэд Есүс Чидуны уул руу явав.
John MonKJV 8:2  Улмаар өглөө эрт тэрбээр сүм рүү дахин очжээ. Тэгэхэд хамаг ард түмэн түүн рүү ирлээ. Тэгээд тэр суугаад, тэдэнд заан сургав.
John MonKJV 8:3  Тэгтэл завхайрал дундаа баригдсан нэгэн эмэгтэйг бичээчид болон Фарисачууд түүн рүү авчирчээ. Тэгээд эмэгтэйг голд зогсоогоод
John MonKJV 8:4  тэд түүнд, Багш аа, энэ эмэгтэй завхайрч байгаад, үйлдэл дээрээ баригдсан.
John MonKJV 8:5  Эдүгээ ийм хүн чулуугаар шидүүлэх ёстой гэдгийг Мошээ бидэнд хуулиар тушаасан. Харин та юу хэлэх вэ? гэжээ.
John MonKJV 8:6  Харин түүнийг сорин, үүнийг хэлсэн нь тэд түүнийг буруутгаж болохын тулд ажээ. Гэтэл Есүс тэднийг сонсоогүй мэт доош бөхийгөөд, хуруугаараа газарт бичив.
John MonKJV 8:7  Тэгээд тэд түүнээс үргэлжлүүлэн асуусаар байхад нь тэр өндийгөөд тэдэнд, Та нарын дундаас гэмгүй нь эхлээд эмэгтэй рүү чулуу шидэг гэжээ.
John MonKJV 8:8  Тэгээд тэрбээр дахин доош бөхийж, газарт бичлээ.
John MonKJV 8:9  Тэгэхэд үүнийг сонссон тэд ухамсраараа гэмшүүлэгдэж, хамгийн ахмадаасаа эхлээд сүүлчийнх хүртэл нэг нэгээрээ явж оджээ. Улмаар Есүс ганцаараа үлдсэн бөгөөд нөгөө эмэгтэй голд зогссоор байлаа.
John MonKJV 8:10  Есүс өндийгөөд, эмэгтэйгээс өөр хэн ч байхгүйг харахдаа түүнд, Эмэгтэй, чамайг буруутгагч тэд хаана байна? Хэн ч чамайг ялласангүй юу? гэв.
John MonKJV 8:11  Тэгэхэд эмэгтэй, Хэн ч үгүй, Эзэн гэлээ. Тэгээд Есүс түүнд, Би ч бас чамайг яллахгүй. Яв, тэгээд цаашид бүү гэм хий гэв.
John MonKJV 8:12  Дараа нь Есүс тэдэнтэй дахин ярьж, Би бол дэлхийн гэрэл. Намайг дагадаг хүн харанхуйд алхахгүй харин амьдралын гэрэлтэй болно гэлээ.
John MonKJV 8:13  Тиймээс Фарисачууд түүнд, Та өөрийнхөө тухай гэрчилж байна. Таны гэрчлэл бол үнэн биш гэв.
John MonKJV 8:14  Есүс хариулж улмаар тэдэнд, Би өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч миний гэрчлэл бол үнэн. Учир нь би хаанаас ирснээ бас хаашаа явахаа мэднэ. Харин та нар миний хаанаас ирснийг бас хаашаа явахыг ч мэдэхгүй.
John MonKJV 8:15  Та нар махбодын дагуу шүүдэг. Би хэнийг ч шүүдэггүй.
John MonKJV 8:16  Тэгээд эдүгээ би шүүвэл миний шүүлт бол үнэн. Учир нь би ганцаараа биш, харин би болон намайг илгээсэн Эцэг хамтдаа юм.
John MonKJV 8:17  Мөн хоёр хүний гэрчлэл үнэн гэдэг нь танай хуулинд ч бас бичигдсэн байдаг.
John MonKJV 8:18  Би бол өөрийнхөө тухай гэрчилдэг нэгэн мөн. Бас намайг илгээсэн Эцэг миний тухай гэрчилдэг гэв.
John MonKJV 8:19  Гэтэл тэд түүнд, Таны Эцэг хаана байна? гэхэд Есүс, Та нар намайг ч, Эцэгийг минь ч мэдэхгүй. Хэрэв та нар намайг мэдсэнсэн бол Эцэгийг минь ч бас мэдсэн л байх байсан гэж хариуллаа.
John MonKJV 8:20  Есүс сүм дотор заан сургаж байхдаа эдгээр үгсийг эрдэнэсийн сан дотор хэлжээ. Тэгэхэд хэн ч түүнийг барьсангүй. Учир нь түүний цаг хараахан ирээгүй байлаа.
John MonKJV 8:21  Дараа нь Есүс дахиад тэдэнд, Би замаараа явах бөгөөд та нар намайг эрж хайна. Улмаар та нар гэмүүд дотроо үхэх болно. Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэв.
John MonKJV 8:22  Дараа нь Жүүдүүд, Тэр өөрийгөө алах юм байх даа? Яагаад гэвэл тэр, Та нар миний явах газар луу очиж чадахгүй гэж байна гэлцлээ.
John MonKJV 8:23  Тэгэхэд тэр тэдэнд, Та нар бол доороос, би бол дээрээс. Та нар бол энэ дэлхийнх, би бол энэ дэлхийнх биш.
John MonKJV 8:24  Тийм учраас би та нарт гэмүүд дотроо та нар үхнэ гэж хэлсэн. Учир нь би бол тэр гэдэгт та нар үл итгэвэл та нар гэмүүд дотроо үхэх болно гэв.
John MonKJV 8:25  Дараа нь тэд түүнд, Та хэн юм бэ? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Би анхнаасаа л та нарт тэр гэдгээ хэлсэн.
John MonKJV 8:26  Би та нарын талаар хэлэх бас шүүх олон зүйлтэй. Харин намайг илгээсэн нэгэн бол үнэн. Тиймээс би түүнээс сонссон тэдгээр зүйлсээ дэлхийд ярьдаг гэв.
John MonKJV 8:27  Тэр тэдэнд Эцэгийн тухай ярьсныг тэд ойлгосонгүй.
John MonKJV 8:28  Дараа нь Есүс тэдэнд, Та нар хүмүүний Хүүг өргөсөн байх үедээ, Би бол тэр гэдгийг бас би өөрөөсөө юуг ч хийдэггүйг та нар мэдэх болно. Харин би эдгээрийг Эцэгийнхээ надад заасны дагуу ярьж байна.
John MonKJV 8:29  Мөн намайг илгээсэн тэрбээр надтай хамт байна. Эцэг намайг ганцаарангаар нь орхиогүй. Учир нь би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг хийдэг гэлээ.
John MonKJV 8:30  Түүнийг эдгээр үгсийг ярихад олон хүн түүнд итгэжээ.
John MonKJV 8:31  Дараа нь Есүс өөрт нь итгэсэн Жүүдүүдэд, Хэрэв та нар миний үгэн дотор үргэлжилбэл үнэхээр миний шавь нар байна.
John MonKJV 8:32  Тэгээд та нар үнэнийг мэдэх бөгөөд тэрхүү үнэн та нарыг чөлөөлөх болно гэв.
John MonKJV 8:33  Тэд түүнд, Бид Аврахаамын үр удам бөгөөд хэнд ч хэзээ ч боолчлогдож байгаагүй. Та яаж, Та нар чөлөөтэй болгогдоно гэж хэлж байна аа? гэж хариуллаа.
John MonKJV 8:34  Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Гэм үйлддэг хэн ч бай гэмийн боол мөн.
John MonKJV 8:35  Тэгээд боол гэрт үүрд байдаггүй. Харин Хүү л үүрд байдаг.
John MonKJV 8:36  Тиймээс Хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр чөлөөтэй болно.
John MonKJV 8:37  Би та нарыг Аврахаамын үр удам гэдгийг мэднэ. Харин та нарын дотор миний үг байх зайгүй учраас та нар намайг алахыг эрмэлзэж байна.
John MonKJV 8:38  Би Эцэгтэйгээ хамт харсан зүйлээ ярьдаг. Бас та нар эцэгтэйгээ хамт харсан зүйлээ хийдэг гэж хариуллаа.
John MonKJV 8:39  Тэд хариулж улмаар түүнд, Аврахаам бол бидний эцэг гэв. Есүс тэдэнд, Хэрэв та нар Аврахаамын хүүхдүүд байсан бол Аврахаамын үйлсүүдийг хийх байсан.
John MonKJV 8:40  Гэтэл одоо та нар Шүтээнээс сонссон тэрхүү үнэнийг та нарт хэлсэн хүн намайг алахыг эрмэлзэж байна. Аврахаам ийм юм хийгээгүй.
John MonKJV 8:41  Та нар эцгийнхээ үйл хэргийг үйлддэг гэв. Тэгэхэд нь тэд түүнд, Бид садар самуунаас төрөөгүй. Бид нэг л Эцэг, нэг л Шүтээнтэй гэлээ.
John MonKJV 8:42  Есүс тэдэнд, Хэрэв Шүтээн та нарын Эцэг байсан бол та нар намайг хайрлах байсан. Учир нь би Шүтээнээс гарсан бөгөөд түүнээс ирж байна. Би өөрөөрөө ирээгүй харин тэр намайг илгээсэн юм.
John MonKJV 8:43  Миний ярьсан зүйлийг та нар яагаад ойлгодоггүй вэ? Яагаад гэвэл та нар миний үгийг сонсож чаддаггүй.
John MonKJV 8:44  Та нар бол өөрсдийн эцэг элээнийх бөгөөд та нар эцгийнхээ бузар хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр анхнаасаа л алуурчин байсан агаад үнэн дотор оршоогүй. Яагаад гэвэл түүний дотор үнэн байдаггүй. Тэр худал ярихдаа өөрөөсөө ярьдаг. Учир нь тэрбээр худалч бөгөөд үүний эцэг нь юм.
John MonKJV 8:45  Харин би үнэнийг хэлдэг учраас та нар надад итгэдэггүй.
John MonKJV 8:46  Та нарын хэн нь намайг гэмийн талаар гэмшүүлж байгаа юм бэ? Тэгээд хэрэв би үнэнийг хэлдэг юм бол та нар яагаад надад итгэдэггүй юм бэ?
John MonKJV 8:47  Шүтээнээс байдаг нь Шүтээний үгсийг сонсдог. Тиймд та нар Шүтээнээс биш учраас сонсдоггүй юм гэв.
John MonKJV 8:48  Гэтэл Жүүдүүд хариулж улмаар түүнд, Бид таныг Самареиа хүн бас чөтгөртэй гэж зөв хэлдэг биш үү? гэлээ.
John MonKJV 8:49  Есүс, Би чөтгөргүй. Харин би Эцэгээ хүндэтгэдэг. Мөн та нар намайг доромжилдог.
John MonKJV 8:50  Бас би өөрийн алдрыг эрэлхийлдэггүй. Эрэлхийлдэг бас шүүдэг нэгэн бий.
John MonKJV 8:51  Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл үзэхгүй гэж хариуллаа.
John MonKJV 8:52  Тэгэхэд нь Жүүдүүд түүнд, Таныг чөтгөртэй гэдгийг бид одоо мэддэг боллоо. Аврахаам болон эш үзүүлэгч нар нас барсан. Гэтэл та, Хэрэв хүн миний үгийг сахивал тэр хэзээ ч үхэл амсахгүй гэж байна.
John MonKJV 8:53  Бидний эцэг Аврахаамаас та илүү агуу юм уу? Тэр нас барсан. Мөн эш үзүүлэгч нар нас барсан. Та өөрийгөө хэн болгоод байна вэ? гэхэд
John MonKJV 8:54  Есүс, Хэрэв би өөрийгөө өргөмжилдөг юм бол миний өргөмжлөл юу ч биш. Намайг өргөмжилдөг нь миний Эцэг юм. Та нар түүнийг өөрсдийнхөө Шүтээн мөн гэж хэлдэг.
John MonKJV 8:55  Гэсэн ч та нар түүнийг мэдээгүй. Харин би түүнийг мэддэг. Тэгээд би түүнийг мэддэггүй гэж хэлбэл та нар шиг худалч болно. Харин би түүнийг мэддэг бөгөөд түүний үгийг сахидаг.
John MonKJV 8:56  Та нарын эцэг Аврахаам миний өдрийг харах болсондоо хөөрөн баяссан. Тэгээд тэр харсан бас баярласан гэж хариуллаа.
John MonKJV 8:57  Гэтэл Жүүдүүд түүнд, Та тавин нас ч хүрээгүй байж, Аврахаамыг харсан юм уу? гэв.
John MonKJV 8:58  Есүс тэдэнд, Үнэхээр, үнэхээр би та нарт хэлье. Аврахаамыг байснаас өмнө би байдаг гэлээ.
John MonKJV 8:59  Тэгтэл тэд түүн рүү чулуудахаар чулуунууд авав. Гэвч Есүс өөрийгөө далдлан улмаар тэдний дундуур явсаар сүмээс гарсан бөгөөд ийнхүү хажуугаар нь өнгөрлөө.