Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 3
Matt MonKJV 3:1  Тэр өдрүүдэд Баптист Иоаннис ирээд, Иудаиагийн цөлд сургаал заан
Matt MonKJV 3:2  улмаар, Та нар гэмшин эргэ. Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлал хаяанд байна гэв.
Matt MonKJV 3:3  Учир нь, Цөлд хашгирах нэгний дуу хоолой, Та нар Эзэний замыг бэлтгэ. Түүний жимүүдийг шулуутга гэж хэлнэ хэмээн эш үзүүлэгч Ишаиагаар хэлэгдсэн нь энэ хүн юм.
Matt MonKJV 3:4  Тэгээд мөнөөх Иоаннис тэмээний зогдрон хувцастай, ташаагаараа арьсан бүстэй байв. Түүний хоол нь царцаа болон зэрлэг зөгийн бал байжээ.
Matt MonKJV 3:5  Дараа нь Иерусалим, Иудаиа бүхэлдээ мөн Иордан хавийнхан бүхэлдээ түүн рүү очин
Matt MonKJV 3:6  тэгээд өөрсдийн гэмүүдийг хүлээн зөвшөөрч, тэр хүнээр Иорданд баптизм хийлгэжээ.
Matt MonKJV 3:7  Гэтэл тэр өөрийнх нь баптизм руу ирж буй олон Фариса болон Саддука хүнийг хараад тэдэнд, Хорт могойн үеийнхэн ээ! Ирэх хилэгнэлээс зугтахыг хэн та нарт анхааруулаа вэ?
Matt MonKJV 3:8  Тиймээс гэмшин эргэлтэнд нийцэх жимснүүдийг бий болго.
Matt MonKJV 3:9  Мөн та нар дотроо, Бидэнд Аврахаам эцэг бий хэмээн хэлнэ гэж бүү бод. Учир нь Шүтээн Аврахаамд эдгээр чулуунаас хүүхдүүд босгон өгч чадна гэдгийг би та нарт хэлье.
Matt MonKJV 3:10  Мөн эдүгээ сүх ч бас моддын үндсэн дээр тавигдчихаад байна. Тийм учраас сайн жимс гаргадаггүй мод бүр цавчигдаж улмаар галд хаягдана.
Matt MonKJV 3:11  Үнэндээ гэмшин эргэлтэнд хүрсэн та нарыг би усаар баптизм хийж байна. Харин миний хойноос ирэх нэгэн бол надаас илүү агуу. Би түүний шаахайг ч барих үнэ цэнэгүй. Тэр та нарт Ариун Сүнсээр бас галаар баптизм хийх болно.
Matt MonKJV 3:12  Түүний тарианы хийсгүүр гарт нь байна. Тэгээд тэрбээр үтрэмээ бүрэн цайруулж цэвэрлэчихээд, буудайгаа амбаартаа хураана. Харин хальсыг нь бөхөөгдөшгүй галд шатаана гэлээ.
Matt MonKJV 3:13  Тэр үед Есүс Иоаннисаар баптизм хийлгэхээр Галийлаас Иордан руу түүн дээр иржээ.
Matt MonKJV 3:14  Гэтэл Иоаннис түүнийг хориглож, Би танаар баптизм хийлгэх хэрэгтэй байтал та над руу ирж байгаа юм уу? гэв.
Matt MonKJV 3:15  Тэгтэл Есүс түүнд хариулан, Одоо үүнийг зөвшөөр. Учир нь ийм байдлаар бүх зөв байдлыг биелүүлэх нь бидэнд зохистой гэлээ. Тэгэхэд нь тэр түүнд зөвшөөрчээ.
Matt MonKJV 3:16  Ийнхүү Есүс баптизм хийлгээд, уснаас шууд гарлаа. Тэгтэл ажигтун, тэнгэрүүд өөрт нь нээгдэн, Шүтээний Сүнс тагтаа мэт доош бууж, өөр дээр нь ирэхийг тэр харав.
Matt MonKJV 3:17  Улмаар ажигтун, тэнгэрээс нэгэн дуу хоолой, Энэ бол миний хайртай Хүү. Би түүнд ихэд тааламжтай гэлээ.