MATTHEW
Chapter 10
Matt | MonKJV | 10:1 | Тэгээд тэр арван хоёр шавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдийн эсрэг, тэднийг хөөн зайлуулах мөн бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээх эрх мэдэл өгөв. | |
Matt | MonKJV | 10:2 | Эдүгээ эдгээр нь арван хоёр төлөөлөгчийн нэрс юм. Нэг дэх нь, Пээтрос гэгдсэн Сиймон мөн түүний дүү Андреас, Зеведаиосын хүү Иакоов болон түүний дүү Иоаннис, | |
Matt | MonKJV | 10:3 | Фийлиппос болон Вартоломаиос, Томаас мөн татвар хураагч Маттаиос, Алфаиосын хүү Иакоов бас Таддаиос овогтой Левваиос, | |
Matt | MonKJV | 10:5 | Есүс энэ арван хоёрыг илгээж, тэдэнд тушаан хэлэхдээ, Жүүд бусчуудын зам руу бүү яв. Мөн Самареиачуудын хот руу бүү ор. | |
Matt | MonKJV | 10:8 | Өвчтэй байгсдыг эдгээ, уяман өвчтэй хүмүүсийг цэвэр болго, үхэгсдийг босго, чөтгөрүүдийг зайлуул. Та нар үнэгүй хүлээн авсан. Үнэгүй өгөгтүн. | |
Matt | MonKJV | 10:10 | Бас аянд зориулж богц ч, хоёр цамц ч, гуталнууд ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоолоо хүртэх нь зохистой. | |
Matt | MonKJV | 10:11 | Түүнчлэн та нар ямар ч хот эсвэл тосгон руу орохдоо тэнд байдаг зохистой нэгнийг сурагла. Тэгээд тэндээс явтлаа тэр газраа бай. | |
Matt | MonKJV | 10:13 | Тэгээд тэр айл хэрвээ зохистой бол та нарын амар тайван үүн дээр ирэг. Харин зохисгүй бол та нарын амар тайван та нар луу буцаг. | |
Matt | MonKJV | 10:14 | Тэгээд хэн ч бай та нарыг хүлээн авахгүй бас та нарын үгийг сонсохгүй бол тухайн айлаас эсвэл хотоос явахдаа та нар хөлийн тоосоо сэгсэр. | |
Matt | MonKJV | 10:15 | Үнэхээр би та нарт хэлье. Шүүлтийн өдөр Соодома болон Гооморрагийн нутаг нь тэр хотоос илүү тэсвэрлэж болмоор байх болно. | |
Matt | MonKJV | 10:16 | Ажигтун, би та нарыг чононууд дундах хонь адил илгээж байна. Тийм учраас та нар могой шиг ухаантай, тагтаа шиг хөнөөлгүй бай. | |
Matt | MonKJV | 10:17 | Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг зөвлөлүүд рүү хүргэж улмаар та нарыг синагогиуддаа ташуурдана. | |
Matt | MonKJV | 10:18 | Мөн та нар надаас болоод захирагчид ба хаадын өмнө тушаагдах нь тэдний болон Жүүд бусчуудын эсрэг гэрчлэлийн төлөө юм. | |
Matt | MonKJV | 10:19 | Харин тэд та нарыг тушаах үед юу гэж эсвэл яаж ярих тухай бодолд бүү авт. Учир нь та нарын ярих зүйл тухайн цагт та нарт өгөгдөнө. | |
Matt | MonKJV | 10:20 | Яагаад гэвэл ярьдаг нь та нар биш, харин та нарын дотор ярьдаг та нарын Эцэгийн Сүнс юм. | |
Matt | MonKJV | 10:21 | Түүнчлэн ах дүү нь ах дүүгээ мөн эцэг нь хүүхдээ үхэлд хүргэнэ. Мөн хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож улмаар тэднийг алуулна. | |
Matt | MonKJV | 10:22 | Тэгээд та нар миний нэрээс болоод бүх хүнд үзэн ядагдана. Гэвч эцсээ хүртэл тэвчдэг хүн аврагдана. | |
Matt | MonKJV | 10:23 | Харин тэд та нарыг энэ хотод хавчих үед нөгөө рүү зугт. Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний Хүүг ирэх хүртэл та нар Израйлийн хотуудыг гүйцээхгүй. | |
Matt | MonKJV | 10:25 | Багш шигээ болох нь шавьд, эзэн шигээ болох нь боолд хангалттай. Хэрэв тэд гэрийн эзнийг Вээлзэвүүл гэж дуудсан бол гэрийнхнийг нь хэрхэн илүүгээр дуудах билээ? | |
Matt | MonKJV | 10:26 | Тийм учраас тэднээс бүү ай. Учир нь илчлэгдэхээргүй халхлагдсан бас мэдэгдэхээргүй нууцлагдсан юу ч байхгүй. | |
Matt | MonKJV | 10:27 | Та нарт харанхуйд хэлж буй зүйлийг минь гэрэлд ярь. Мөн та нар чихээрээ сонсож буй зүйлээ дээврүүд дээр тунхагла. | |
Matt | MonKJV | 10:28 | Тэгээд биеийг хөнөөдөг ч сэтгэлийг хөнөөж үл чадах тэднээс бүү ай. Харин тамд сэтгэл ба биеийг хоёуланг нь устгаж чадах түүнээс айх нь дээр. | |
Matt | MonKJV | 10:29 | Хоёр болжмор нэг зоосоор худалдагддаггүй гэж үү? Үнэндээ та нарын Эцэггүйгээр тэдний нэг нь ч газар дээр унахгүй. | |
Matt | MonKJV | 10:32 | Тийм учраас хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө хүлээн зөвшөөрнө. | |
Matt | MonKJV | 10:33 | Харин хүмүүсийн өмнө намайг үгүйсгэх хэн ч бай түүнийг, би ч бас тэнгэрт буй Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ. | |
Matt | MonKJV | 10:34 | Газар дээр амар тайвныг илгээхээр намайг ирсэн гэж бүү бод. Би амар тайвныг бус, харин илд илгээхээр ирсэн. | |
Matt | MonKJV | 10:35 | Учир нь би хүмүүнийг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадам эхийнх нь эсрэг болгохоор ирсэн. | |
Matt | MonKJV | 10:37 | Эцэг эсвэл эхээ надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй. Мөн хүү эсвэл охиноо надаас илүү хайрладаг хүнд би зохисгүй. | |
Matt | MonKJV | 10:39 | Өөрийн амьдралыг олж буй хүн үүнийгээ алдана. Түүнчлэн миний төлөө өөрийн амьдралыг алдаж буй хүн үүнийгээ олно. | |
Matt | MonKJV | 10:40 | Та нарыг хүлээн авч буй хүн намайг хүлээн авч буй хэрэг. Түүнчлэн намайг хүлээн авч буй хүн намайг илгээсэн түүнийг хүлээн авч буй хэрэг. | |
Matt | MonKJV | 10:41 | Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авч буй хүн эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Мөн зөв хүний нэрээр зөв хүнийг хүлээн авч буй хүн зөв хүний шагналыг хүлээн авна. | |