Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 18
Matt MonKJV 18:1  Тэр үед шавь нар Есүс дээр ирээд, Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь вэ? гэлээ.
Matt MonKJV 18:2  Тэгэхэд Есүс нэгэн бяцхан хүүхдийг өөр лүүгээ дуудан, түүнийг тэдний дунд зогсоогоод
Matt MonKJV 18:3  улмаар хэлэхдээ, Үнэхээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, бяцхан хүүхэд адил болохгүйгээр тэнгэрийн хаанчлалд орохгүй.
Matt MonKJV 18:4  Тийм учраас энэ бяцхан хүүхэд адил өөрийгөө даруу болгох хэн ч бай тэрбээр тэнгэрийн хаанчлалд илүү агуу нь.
Matt MonKJV 18:5  Мөн ийм бяцхан хүүхэд шиг нэгнийг миний нэрээр хүлээн авах хэн ч бай намайг хүлээн авч буй хэрэг.
Matt MonKJV 18:6  Харин надад итгэдэг эдгээр багачуудын нэгийг нь бүдрүүлэх хэн ч бай түүний хувьд тээрмийн чулууг хүзүүндээ зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр.
Matt MonKJV 18:7  Бүдрүүлэлтүүдээс болоод энэ дэлхий гаслантай яа! Учир нь бүдрүүлэлтүүд ирэх нь гарцаагүй. Харин бүдрүүлэлт өөрөөр нь дамжин ирэх тэр хүн гаслантай яа!
Matt MonKJV 18:8  Тиймээс гар эсвэл хөл чинь чамайг бүдрүүлбэл тэднийг тастаад, өөрөөсөө зайлуул. Мөнхийн гал руу хаягдахдаа хоёр гар эсвэл хоёр хөлтэй байснаас амьдрал руу доголон эсвэл эрэмдэг орох нь чамд дээр.
Matt MonKJV 18:9  Мөн нүд чинь хэрэв чамайг бүдрүүлбэл ухаж аваад, өөрөөсөө зайлуул. Тамын гал руу хаягдахдаа хоёр нүдтэй байснаас амьдрал руу нэг нүдтэй орох нь чамд дээр.
Matt MonKJV 18:10  Эдгээр багачуудын нэгийг нь ч ад үзэхгүй байхыг анхаар. Учир нь би та нарт хэлье. Тэнгэр дэх тэдний элч нар тэнгэрт буй Эцэгийн минь царайг үргэлж хардаг.
Matt MonKJV 18:11  Учир нь хүмүүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн.
Matt MonKJV 18:12  Та нар юу гэж бодож байна? Хэрэв нэг хүн зуун хоньтой байгаад, тэдний нэг нь тасарч явбал тэр ерэн есийгөө орхиод, уулс руу явж, тасарч явсныгаа эрж хайхгүй гэж үү?
Matt MonKJV 18:13  Тэгээд түүнийгээ олбол үнэхээр би та нарт хэлье. Тасарч яваагүй ерэн есөөсөө илүү нөгөө хониныхоо төлөө тэр баясан хөөрдөг.
Matt MonKJV 18:14  Яг үүнчлэн энэ багачуудын нэг сүйрэх нь тэнгэрт буй та нарын Эцэгийн хүсэл биш.
Matt MonKJV 18:15  Түүнчлэн ах дүү чинь хэрэв чиний эсрэг гэм үйлдвэл явж, зөвхөн чиний болон түүний дунд алдааг нь хэл. Хэрэв тэр чамайг сонсвол чи ах дүүгээ эргүүлж авсан хэрэг.
Matt MonKJV 18:16  Харин тэр сонсохгүй бол өөрөөсөө гадна нэг эсвэл хоёрыг хамт авч оч. Энэ нь хоёр эсвэл гурван гэрчийн амаар үг бүр батлагдахын тулд юм.
Matt MonKJV 18:17  Тэгээд тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Харин чуулганыг сонсохоос татгалзвал чиний хувьд тэрбээр, Жүүд бус хүн болон татвар хураагч адил болог.
Matt MonKJV 18:18  Үнэхээр би та нарт хэлье. Газар дээр та нарын уях аливаа зүйл тэнгэрт уягдах болно. Мөн газар дээр та нарын тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдах болно.
Matt MonKJV 18:19  Дахиад, би та нарт хэлье. Гуйх аливаа зүйлийнхээ талаар та нарын хоёр нь газар дээр санал нийлбэл энэ нь тэнгэрт буй Эцэгээс минь тэдэнд биелэгдэх болно.
Matt MonKJV 18:20  Учир нь миний нэрээр хоёр эсвэл гурвуулаа хаана цугларна би тэнд, тэдний дунд байна гэлээ.
Matt MonKJV 18:21  Тэгэхэд Пээтрос түүн дээр ирээд, Эзэн, миний эсрэг ах дүү минь хэдэн удаа гэм хийхэд түүнийг би уучлах вэ? Долоон удаа болтол уу? гэв.
Matt MonKJV 18:22  Есүс түүнд, Долоон удаа болтол гэж би чамд хэлэхгүй. Харин далыг долоон удаа болтол.
Matt MonKJV 18:23  Тийм учраас тэнгэрийн хаанчлал бол боолуудаасаа өчиг авах нэгэн хаантай адилтгагдана.
Matt MonKJV 18:24  Тэгээд түүнийг өчиг авч эхлэхэд арван мянган талантын өртэй байсан нэгнийг түүн рүү авчирлаа.
Matt MonKJV 18:25  Гэтэл түүнд төлөх юм байгаагүй тул тэр мөн эхнэр, хүүхдүүд нь бас байгаа бүхэн нь худалдагдаж, төлбөр хийгдсэн байхыг эзэн нь тушаажээ.
Matt MonKJV 18:26  Тийм учраас тэр боол газар унаж, түүнд мөргөн, Эзэн, намайг хүлцээч. Би танд бүгдийг нь төлье гэв.
Matt MonKJV 18:27  Тэгтэл тэр боолын эзэнд өрөвдөх сэтгэл төрж, түүнийг суллаад, түүнд өрийг нь хэлтрүүлжээ.
Matt MonKJV 18:28  Харин мөнөөх боол явж, хамт ажилладаг боолуудаасаа өөрт нь зуун мөнгөн зоосны өртэй нэгнийг олов. Тэгээд түүнийг барьж аван багалзуурдаад, Надад төлөх зүйлээ төл гэлээ.
Matt MonKJV 18:29  Тэгтэл хамт ажилладаг боол нь түүний хөлд унан, түүнээс хичээнгүйлэн гуйж, Намайг хүлцээч. Тэгээд би чамд бүгдийг нь төлье гэв.
Matt MonKJV 18:30  Гэвч тэр хүссэнгүй. Харин явж, түүнийг өрөө төлтөл нь шоронд хийлээ.
Matt MonKJV 18:31  Тэгэхэд хамт ажилладаг боолууд нь юу болсныг хараад, ихэд харамсан, эзэн рүүгээ очиж, болсон бүгдийг хэлжээ.
Matt MonKJV 18:32  Тэгтэл эзэн нь түүнийг дуудаад, дараа нь түүнд, Хорон муу боол оо, чамайг надаас гуйсан учраас тэр бүх өрийг чинь би хэлтрүүлсэн.
Matt MonKJV 18:33  Би чамайг өрөвдсөн шиг чи ч бас хамт ажилладаг боолоо өрөвдөх ёстой бус уу?
Matt MonKJV 18:34  Тэгээд хилэгнэсэн эзэн нь өөрт нь төлөх ёстой байсан бүхнийг төлтөл түүнийг тарчлаагч нарт тушаажээ.
Matt MonKJV 18:35  Та нарын нэг бүр чинь ах дүүгийнхээ зөрчлүүдийг зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол тэнгэрийн Эцэг минь ч бас та нарт яг үүнчлэн үйлдэнэ гэлээ.