Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 8
Matt MonKJV 8:1  Түүнийг уулнаас бууж ирэхэд маш олон хүн түүнийг дагав.
Matt MonKJV 8:2  Тэгтэл ажигтун, уяман өвчтэй нэгэн хүн ирээд түүнд мөргөн, Эзэн, хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэжээ.
Matt MonKJV 8:3  Тэгэхэд нь Есүс гар сунган түүнд хүрч, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэв. Гэтэл тэр даруй түүний уяман өвчин цэвэр боллоо.
Matt MonKJV 8:4  Тэгээд Есүс түүнд, Харагтун, хүнд бүү хэл. Харин замаараа явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэгээд тэдэнд гэрчлэл болгож Мошээгийн тушаасан өргөлийг өргө гэв.
Matt MonKJV 8:5  Тэгээд Есүсийг Капернаум руу ороход зуутын нэгэн дарга түүн дээр ирээд, түүнийг гуйн шалж
Matt MonKJV 8:6  улмаар, Эзэн, миний зарц саа өвчин тусаад, аймшигтай шаналан, гэрт хэвтэж байна гэв.
Matt MonKJV 8:7  Тэгэхэд нь Есүс түүнд, Би очиж, түүнийг эдгээе гэлээ.
Matt MonKJV 8:8  Зуутын дарга хариулан, Эзэн, би таныг дээвэр доороо оруулах үнэ цэнэгүй. Харин зөвхөн үг хэлээч. Тэгвэл миний зарц эдгэрнэ.
Matt MonKJV 8:9  Учир нь би бол эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Тэгээд би нэгэнд нь Яв гэхэд тэр явдаг. Мөн нөгөөд нь Ир гэхэд тэр ирдэг. Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв.
Matt MonKJV 8:10  Есүс үүнийг сонсоод гайхан, дагаж байсан хүмүүстээ, Үнэхээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй.
Matt MonKJV 8:11  Эдүгээ би та нарт хэлье. Яагаад гэвэл өрнө, дорноос олон хүн ирж, Аврахаам, Ицхаак болон Иакоов нартай хамт тэнгэрийн хаанчлалд сууна.
Matt MonKJV 8:12  Харин хаанчлалын хүүхдүүд гаднах харанхуй руу хаягдана. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.
Matt MonKJV 8:13  Тэгээд Есүс зуутын даргад, Замаараа яв. Тийнхүү чиний итгэснээр чамд биелэгдэнэ гэж хэлэв. Ингээд яг тэр цагт түүний зарц эдгэрчээ.
Matt MonKJV 8:14  Дараа нь Есүс Пээтросийн гэрт ирээд, эхнэрийнх нь ээж халууран хэвтэж байгааг харав.
Matt MonKJV 8:15  Тэгээд түүний гарт хүрмэгц халуун нь түүнийг орхилоо. Тэгээд тэр эмэгтэй босож, тэдэнд үйлчилжээ.
Matt MonKJV 8:16  Үдэш болоход чөтгөртэй олон хүнийг түүн рүү авчирцгаав. Тэгэхэд нь тэр, сүнснүүдийг үгээрээ зайлуулж мөн өвчтэй байсан бүгдийг эдгээлээ.
Matt MonKJV 8:17  Энэ нь, Тэр өөрөө бидний сул дорой байдлуудыг авч мөн өвчнүүдийг үүрсэн гэж эш үзүүлэгч Ишаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд болой.
Matt MonKJV 8:18  Тэгээд Есүс өөрийг нь тойрсон маш олон хүнийг харахдаа нөгөө тал руу явах тушаал өгчээ.
Matt MonKJV 8:19  Гэтэл нэг бичээч ирээд түүнд, Багш аа, таныг хаашаа ч явсан би дагая гэв.
Matt MonKJV 8:20  Тэгэхэд Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй. Харин хүмүүний Хүүд толгой тавих газар үгүй гэлээ.
Matt MonKJV 8:21  Тэгтэл түүний шавь нараас өөр нэг нь түүнд, Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.
Matt MonKJV 8:22  Гэтэл Есүс түүнд, Намайг дага. Тэгээд үхэгсэд үхэгсдээ оршуулаг гэж хэлэв.
Matt MonKJV 8:23  Ийнхүү түүнийг завинд ороход шавь нар нь түүнийг дагажээ.
Matt MonKJV 8:24  Тэгтэл ажигтун, тэнгист асар хүчтэй шуурга болж улмаар завь давалгаануудад хучигдав. Харин тэр унтаж байлаа.
Matt MonKJV 8:25  Тэгэхэд шавь нар нь ирээд, түүнийг сэрээж, Эзэн, биднийг авраач. Бид сүйрэх нь гэв.
Matt MonKJV 8:26  Харин тэр тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд айна вэ? гэлээ. Тэгээд тэр босож, салхи болон тэнгисийг зэмлэв. Тэгэхэд тэнд маш тогтуун боллоо.
Matt MonKJV 8:27  Тэгтэл хүмүүс, Энэ ямар гээч хүн бэ? Салхи болон тэнгис хүртэл түүнд дуулгавартай байх юм! хэмээн гайхав.
Matt MonKJV 8:28  Тэгээд түүнийг нөгөө талд Гергесиноосчуудын нутагт ирэхэд булшны хөшөөнүүд дундаас чөтгөр шүглэсэн хоёр хүн гарч ирэн, түүнтэй тааралдав. Тэд дэндүү догшин учраас тэр замаар хэн ч өнгөрдөггүй байжээ.
Matt MonKJV 8:29  Тэгтэл ажигтун, тэд, Шүтээний Хүү Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг цагаас нь өмнө тамлахаар энд ирээ юү? гэж хашгирав.
Matt MonKJV 8:30  Тэгэхэд бэлчиж буй олон гахайтай сүрэг тэднээс зайдуухан байжээ.
Matt MonKJV 8:31  Улмаар чөтгөрүүд, Хэрэв биднийг зайлуулах гэж байгаа юм бол гахайн сүрэг рүү явахыг бидэнд зөвшөөрөөч гэж түүнээс гуйв.
Matt MonKJV 8:32  Тэгэхэд нь тэр, Яв гэж тэдэнд хэлжээ. Тийнхүү тэд гарч, гахайн сүрэг рүү явлаа. Тэгтэл ажигтун, гахайн сүрэг бүхэлдээ эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж, усанд үхэв.
Matt MonKJV 8:33  Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс зугтааж, өөрсдийн замаар хот руу явлаа. Тэгээд чөтгөрүүд шүглэгсдэд юу тохиолдсоныг бас бүгдийг ярьжээ.
Matt MonKJV 8:34  Тэгтэл ажигтун, хот бүхэлдээ Есүстэй уулзахаар ирэв. Улмаар түүнийг хараад, хил хязгаараасаа явахыг түүнээс хичээнгүйлэн гуйжээ.