Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 2
Matt MonKJV 2:1  Эдүгээ Ироодис хааны үед Есүсийг Иудаиагийн Бэтлэхэмд мэндлэхэд ажигтун, дорноос мэргэд Иерусалимд хүрч ирээд,
Matt MonKJV 2:2  Мэндэлсэн байгаа Жүүдүүдийн хаан хаана байна вэ? Учир нь бид түүний одыг дорно зүгт харсан. Тэгээд түүнд мөргөхөөр ирлээ гэж хэлэв.
Matt MonKJV 2:3  Ироодис хаан үүнийг сонсоод үймэрчээ. Тэгэхэд Иерусалим бүхэлдээ түүнтэй хамт үймрэв.
Matt MonKJV 2:4  Тэгээд тэр ард түмний бүх ахлах тахилч болон бичээчийг цуглуулаад, Христ хаана мэндлэх ёстойг тэднээс лавлажээ.
Matt MonKJV 2:5  Тэгэхэд нь тэд түүнд, Иудаиагийн Бэтлэхэмд. Учир нь нэгэн эш үзүүлэгчээр ийн бичүүлсэн байдаг.
Matt MonKJV 2:6  Тэгээд Иудаиагийн нутаг дахь Бэтлэхэм ээ, чи Иудаиагийн захирагчдын дунд өчүүхэн нь биш. Учир нь миний ард түмэн Израйлийг хөтлөх Удирдагч чамаас гарах болно гэлээ.
Matt MonKJV 2:7  Дараа нь Ироодис мөнөөх мэргэдийг нууцаар дуудаад, тэднээс од хэдийд үзэгдсэнийг нарийвчлан асуув.
Matt MonKJV 2:8  Улмаар тэднийг Бэтлэхэм рүү илгээгээд, Явж, тэр бяцхан хүүхдийг хаа сайгүй, нэг бүрчлэн хай. Тэгээд олмогцоо надад эргэж мэдэгд. Тэгвэл би очиж, түүнд бас мөргөе гэж хэллээ.
Matt MonKJV 2:9  Тэд хааныг сонсоод, тэндээс явав. Ажигтун, тэдний дорно зүгт харсан од мөнөөх бяцхан хүүхдийн байгаа газрын дээр ирж, зогсох хүртлээ тэдний өмнө явжээ.
Matt MonKJV 2:10  Тэд одыг хараад, асар их баяр хөөртэйгээр баясав.
Matt MonKJV 2:11  Тэгээд тэд гэрт ороод, бяцхан хүүхдийг эх Марийагийнх нь хамт харсан бөгөөд түүнд унаж, мөргөв. Улмаар тэд эрдэнэсээ нээн, алт, гүгэл болон смюрнаг түүнд бэлэг болгон өгчээ.
Matt MonKJV 2:12  Мөн Ироодис руу эргэн очиж болохгүй гэдгийг Шүтээн зүүдээр анхааруулсан тул тэд өөрсдийн нутаг руу өөр замаар явлаа.
Matt MonKJV 2:13  Харин тэднийг явсны дараа ажигтун, Эзэний элч Иосээфт зүүдээр үзэгдээд, Босогтун, бяцхан хүүхэд болон түүний эхийг аваад, Египет рүү зугт. Тэгээд чамд хэлтэл тэндээ бай. Учир нь Ироодис бяцхан хүүхдийг устгахаар түүнийг эрж хайх болно гэж хэлэв.
Matt MonKJV 2:14  Тэгэхэд нь тэр босоод, бяцхан хүүхэд болон түүний эхийг шөнөөр аван, Египет рүү явлаа.
Matt MonKJV 2:15  Тэгээд Ироодисийн үхэл хүртэл тэндээ байсан нь, Египетээс би хүүгээ дуудсан хэмээн эш үзүүлэгчээр Эзэн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
Matt MonKJV 2:16  Дараа нь Ироодис мэргэдэд тохуурхагдсанаа мэдээд, асар их хилэгнэж, хүмүүс илгээв. Тэгээд мэргэдээс нарийвчлан лавласан цаг хугацааны дагуу Бэтлэхэм болон түүний бүх хил хязгаарт байгаа хоёр ба түүнээс доош насны бүх хүүхдийг хяджээ.
Matt MonKJV 2:17  Ийнхүү эш үзүүлэгч Ийрмеиагаар ийн хэлүүлсэн нь биелэгдсэн юм.
Matt MonKJV 2:18  Рамаад уй гашуу, уйлаан болон асар их гашуудлын дуу сонсогдсон. Хүүхдүүд нь үгүй болсон учраас Рахээл тэдний төлөө уйлсаар бас тайтгарахыг ч хүсэхгүй.
Matt MonKJV 2:19  Харин Ироодисийг үхэхэд ажигтун, Египетэд Эзэний элч Иосээфт зүүдээр үзэгдэн,
Matt MonKJV 2:20  Босогтун, бяцхан хүүхэд болон түүний эхийг аваад, Израйлийн нутаг руу яв. Учир нь бяцхан хүүхдийн амийг эрэлхийлэгчид үхсэн гэлээ.
Matt MonKJV 2:21  Тэгээд тэр босоод, бяцхан хүүхэд болон түүний эхийг авч улмаар Израйлийн нутагт ирэв.
Matt MonKJV 2:22  Тэгтэл Архелаосыг эцэг Ироодисийнхоо оронд Иудаиад хаанчилж байгааг тэр сонсоод, тийш явахаас айжээ. Харин Шүтээн зүүдээр зааварчилсны дагуу Галийлийн хэсгүүд рүү явлаа.
Matt MonKJV 2:23  Ингээд тэр Назарет гэдэг хотод очиж суурьшсан нь, Тэр Назаретийн хүн гэж дуудагдана хэмээн эш үзүүлэгч нараар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ.