Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 27
Matt MonKJV 27:1  Өглөө болоход ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нар бүгд Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг зөвлөлдөөн хийжээ.
Matt MonKJV 27:2  Улмаар тэд түүнийг хүлээд авч яван, захирагч Поонтиос Пилаатост тушаав.
Matt MonKJV 27:3  Тэр үед түүнээс урвасан Иудаас түүний яллагдсаныг хараад харамсан, мөнөөх гучин мөнгөн зоосоо ахлах тахилч нар болон ахлагч нарт буцаан авчирч,
Matt MonKJV 27:4  Би гэмгүй цуснаас урван гэм хийжээ гэв. Тэгэхэд тэд, Бидэнд ямар хамаатай юм бэ? Хар, чамд л хамаатай гэлээ.
Matt MonKJV 27:5  Тэгэхэд нь тэр мөнгөн зооснуудыг сүм дотор чулуудаад, тэндээс гарав. Улмаар явж, өөрийгөө дүүжилжээ.
Matt MonKJV 27:6  Тэгтэл ахлах тахилч нар мөнөөх мөнгөн зооснуудыг аваад, Эдгээрийг сан хөмрөгт хийх нь хуульд нийцгүй. Яагаад гэвэл энэ нь цусны үнэ гэв.
Matt MonKJV 27:7  Тэгээд тэд зөвлөлдөөн хийж, харийнхныг оршуулахын тулд ваарчны талбайг тэдгээрээр худалдан авчээ.
Matt MonKJV 27:8  Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл Цусны талбай хэмээгдсэн.
Matt MonKJV 27:9  Ийнхүү эш үзүүлэгч Ийрмеиагаар, Тэгээд тэд түүний үнэлэгдсэн гучин мөнгөн зоосыг авав. Израйлийн хүүхдүүдээс буй тэд түүнийг ийн үнэлсэн.
Matt MonKJV 27:10  Улмаар Эзэний надад чиглүүлсний дагуу тэдгээрийг ваарчны талбайн төлөө өгчээ гэж хэлэгдсэн нь биелэгдсэн юм.
Matt MonKJV 27:11  Тэгээд Есүс захирагчийн өмнө зогслоо. Тэгэхэд захирагч түүнээс, Та Жүүдүүдийн Хаан мөн үү? гэж асуув. Гэтэл Есүс түүнд, Та хэлж байна гэлээ.
Matt MonKJV 27:12  Ахлах тахилч нар болон ахлагч нараар буруутгагдаж байхдаа тэр юу ч хариулсангүй.
Matt MonKJV 27:13  Тэр үед Пилаатос түүнд, Таны эсрэг хэчнээн олон зүйл гэрчилж байгааг та сонсохгүй байна уу? гэв.
Matt MonKJV 27:14  Гэсэн ч тэр түүнд нэг ч үг хариулсангүй. Тиймээс захирагч ихэд гайхжээ.
Matt MonKJV 27:15  Эдүгээ захирагч уг баяраар ард түмэнд хүссэн нэг хоригдлыг нь суллаж өгдөг заншилтай байв.
Matt MonKJV 27:16  Тэгэхэд тэр үед Варавваас гэдэг зартай хоригдол байжээ.
Matt MonKJV 27:17  Тиймээс тэднийг цугларахад Пилаатос тэдэнд, Хэнийг та нарт суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? Варавваасыг уу эсвэл Христ хэмээгддэг Есүсийг үү? гэв.
Matt MonKJV 27:18  Учир нь атаархлаас болоод түүнийг тушаасныг тэр мэдэж байжээ.
Matt MonKJV 27:19  Түүнийг шүүхийн суудал дээр суух үед эхнэр нь түүн рүү хүн илгээж, Чи тэр зөв шударга хүнд юу ч бүү хий. Учир нь энэ өдөр би түүнээс болоод зүүдэндээ маш их шаналлаа гэж хэлүүлжээ.
Matt MonKJV 27:20  Гэтэл ахлах тахилч нар болон ахлагч нар Варавваасыг гуйж, Есүсийг хөнөөх ёстой гэж цугласан олныг ятгав.
Matt MonKJV 27:21  Дараа нь захирагч хариулж тэдэнд, Та нарт энэ хоёрын алийг нь суллаж өгөхийг та нар хүсэж байна вэ? гэжээ. Тэд, Варавваасыг гэлээ.
Matt MonKJV 27:22  Пилаатос тэдэнд, Тэгвэл Христ хэмээгддэг Есүсийг би яах вэ? гэв. Бүгд түүнд, Тэр цовдлогдог гэжээ.
Matt MonKJV 27:23  Тэгэхэд захирагч, Яагаад? Тэр ямар хорон мууг үйлдсэн юм бэ? гэлээ. Харин тэд, Тэр цовдлогдог гэж улам их хашгиралдав.
Matt MonKJV 27:24  Үймээн дэгдээхээс өөр ашиггүй болсныг Пилаатос хараад, ус авч, цугласан олны өмнө гараа угаан, Би энэ зөв шударга хүний цусанд гэм буруугүй. Та нар үүнийг хар гэлээ.
Matt MonKJV 27:25  Тэгэхэд бүх ард олон хариулж, Түүний цус бидэн дээр болон бидний хүүхдүүд дээр байг гэв.
Matt MonKJV 27:26  Дараа нь тэр тэдэнд Варавваасыг суллажээ. Харин Есүсийг ташуурдуулчихаад, цовдлуулахаар тушаалаа.
Matt MonKJV 27:27  Тэгээд захирагчийн цэргүүд Есүсийг нийтийн танхим руу аваачихад цэргийн бүтэн анги түүн дээр цугларчээ.
Matt MonKJV 27:28  Улмаар түүнийг нүцгэлэн, түүнд час улаан нөмрөг нөмрүүлэв.
Matt MonKJV 27:29  Мөн өргөстэй бутаар титэм сүлжээд, толгой дээр нь тавьж, баруун гарт нь зэгс бариулжээ. Тэгээд түүний өмнө сөгдөн, түүнийг тохуурхаж, Жүүдүүдийн Хаанд мэндчилье! гэцгээлээ.
Matt MonKJV 27:30  Тэгээд түүн рүү нулимж, зэгсийг нь аваад, толгой руу нь цохив.
Matt MonKJV 27:31  Ийнхүү түүнийг тохуурхсаныхаа дараа түүнээс нөмрөгийг нь тайлж аваад, түүнд хувцсыг нь өмсүүлэн, цовдлохоор авч явлаа.
Matt MonKJV 27:32  Тэгээд тэд тэндээс гарч яваад, Сиймон нэртэй нэгэн Кюрина хүнийг олов. Тэд түүнд загалмайг нь үүрэхийг албадлаа.
Matt MonKJV 27:33  Улмаар тэд гавлын газар гэж хэлэгддэг Гулгоолет гэдэг газар ирээд,
Matt MonKJV 27:34  цөстэй хольсон цагаан цууг түүнд уулгахаар өгөв. Тэгэхэд тэрбээр амсаад, уухыг үл хүслээ.
Matt MonKJV 27:35  Дараа нь тэд түүнийг цовдлон, хувцаснуудыг нь ялгаад, шавга орхижээ. Энэ нь эш үзүүлэгч нараар, Тэд миний хувцаснуудыг дундаа ялгаж, миний хувцасны төлөө шавга орхино хэмээн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
Matt MonKJV 27:36  Тэгээд тэд түүнийг суугаагаараа тэнд маналаа.
Matt MonKJV 27:37  Түүний толгойн дээр ЭНЭ БОЛ ЖҮҮДҮҮДИЙН ХААН ЕСҮС гэж бичигдсэн ял тулгалтыг нь байрлуулжээ.
Matt MonKJV 27:38  Тэр үед түүнтэй хамт хоёр хулгайч, нэг нь түүний баруун гар талд нөгөө нь зүүн талд цовдлогдсон байв.
Matt MonKJV 27:39  Тэгэхэд хажуугаар нь өнгөрөгсөд түүнийг доромжлоод, толгойгоо сэгсрэн,
Matt MonKJV 27:40  улмаар, Сүмийг нураадаг бас гурав хоногийн дотор барьдаг чи өөрийгөө авраач. Хэрэв чи Шүтээний Хүү л юм бол наад загалмайнаасаа буугаад ирээч гэцгээв.
Matt MonKJV 27:41  Үүнчлэн ахлах тахилч нар ч бас бичээчид болон ахлагч нарын хамт түүнийг тохуурхан,
Matt MonKJV 27:42  Тэр бусдыг аварсан. Өөрийгөө аварч чадахгүй байна. Хэрэв тэр Израйлийн Хаан л юм бол энэ загалмайнаасаа одоо буугаад ирэг. Тэгвэл бид түүнд итгэе.
Matt MonKJV 27:43  Тэрбээр Шүтээнд найдсан. Хэрэв Шүтээн хүсвэл түүнийг одоо чөлөөлөг. Учир нь тэр, Би бол Шүтээний Хүү гэсэн гэлээ.
Matt MonKJV 27:44  Мөн түүнтэй хамт цовдлогдсон мөнөөх хулгайч нар ч бас түүнийг доромжлов.
Matt MonKJV 27:45  Эдүгээ зургаа дахь цагаас ес дэх цаг хүртэл бүх газарт харанхуй болжээ.
Matt MonKJV 27:46  Тэгтэл ес дэх цагийн орчимд Есүс чанга дуугаар, Эли, Эли, лама савахтани? гэж хашгирав. Энэ нь Шүтээн минь, Шүтээн минь, та намайг юунд орхив? гэсэн үг ажээ.
Matt MonKJV 27:47  Харин тэнд зогсож байсан зарим хүн үүнийг сонсоод, Энэ хүн Элийаг дуудаж байна гэв.
Matt MonKJV 27:48  Гэтэл тэдний нэг нь тэр даруй гүйн, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, зэгсэнд тогтоож, түүнд уулгахаар өглөө.
Matt MonKJV 27:49  Харин бусад нь, Орхи, Элийа түүнийг аврахаар ирэх эсэхийг харъя гэв.
Matt MonKJV 27:50  Гэтэл Есүс дахин чанга дуугаар орилоод, сүнсээ тавилаа.
Matt MonKJV 27:51  Тэгэхэд, ажигтун, сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хуваагдав. Мөн газар хөдөлж, хаднууд бутарчээ.
Matt MonKJV 27:52  Тэгээд булшнууд нээгдсэн бөгөөд нойрссон олон ариун хүний бие боссон юм.
Matt MonKJV 27:53  Мөн түүний босголтын дараа тэд булшнуудаас гарч ирээд, ариун хот руу явж, олон хүнд үзэгдсэн.
Matt MonKJV 27:54  Эдүгээ Есүсийг манаж байсан зуутын дарга болон түүнтэй хамт байсан хүмүүс газар хөдлөлт ба болсон зүйлсийг хараад, маш их айн, Энэ хүн үнэхээр Шүтээний Хүү байжээ гэлцэв.
Matt MonKJV 27:55  Тэгэхэд Есүст үйлчлэн, түүнийг Галийлаас дагаж байсан олон эмэгтэй тэнд холоос ажиж байжээ.
Matt MonKJV 27:56  Тэдний дунд Марийа Магдалиний, Иакоов болон Иосиисийн эх Марийа мөн Зеведаиосын хүүхдүүдийн эх байлаа.
Matt MonKJV 27:57  Үдэш болоход тэнд Иосээф нэртэй Ариматаиагийн нэгэн баян эр ирэв. Тэр ч бас өөрөө Есүсийн шавь байжээ.
Matt MonKJV 27:58  Тэр Пилаатос руу очоод, Есүсийн цогцсыг гуйв. Тэгэхэд Пилаатос цогцсыг нь өгөхийг тушаалаа.
Matt MonKJV 27:59  Тэгээд Иосээф цогцсыг нь аваад, цэвэрхэн маалинган даавуунд ороов.
Matt MonKJV 27:60  Улмаар хад ухаж зассан өөрийнхөө шинэ булшинд тэр түүнийг тавилаа. Тэгээд булшны үүд рүү асар том чулуу өнхрүүлээд, тэндээс явжээ.
Matt MonKJV 27:61  Тэгэхэд тэнд Марийа Магдалиний болон нөгөө Марийа хоёр булшны эсрэг талд сууж байлаа.
Matt MonKJV 27:62  Эдүгээ маргааш нь буюу бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилч нар болон Фарисачууд Пилаатосынд цуглаад,
Matt MonKJV 27:63  Эзэнтэн, тэр мэхлэгч амьд байхдаа, Би гурав хоногийн дараа босно гэж хэлснийг бид санаж байна.
Matt MonKJV 27:64  Тийм учраас гурав дахь өдрийг хүртэл булшийг хамгаал гэж тушаагаач. Тэгэхгүй бол шавь нар нь шөнөөр ирж, түүнийг хулгайлаад хүмүүст, Тэр үхэгсдээс босгогдсон гэнэ. Тэгвэл сүүлчийн мэхлэлт нь эхнийхээсээ дор байх болно гэв.
Matt MonKJV 27:65  Тэгтэл Пилаатос тэдэнд, Та нарт харуулын алба бий. Явж, та нар чадахаараа хамгаал гэлээ.
Matt MonKJV 27:66  Тэгэхэд нь тэд явж, чулууг лацдаад, харуул тавьж, булшийг хамгааллаа.