MATTHEW
Chapter 23
Matt | MonKJV | 23:3 | Тийм учраас та нарт сахь гэж тэдний хэлэх юу ч бай бүгдийг нь сахь бас хий. Харин тэдний үйл хэргүүдийн дагуу бүү хий. Учир нь тэд хэлдэг ч хийдэггүй. | |
Matt | MonKJV | 23:4 | Яагаад гэвэл тэд хүнд бас үүрэхэд хэцүү ачаануудыг баглаад, хүмүүний мөрөн дээр тавьдаг. Гэсэн ч өөрсдөө тэдгээрийг ганц хуруугаараа ч хөдөлгөхийг хүсдэггүй. | |
Matt | MonKJV | 23:5 | Харин тэд бүх үйл хэргээ хүмүүнд харуулахын тулд хийдэг. Тэд сахиуснуудаа өргөсгөн, хувцасныхаа хормойн эмжээрийг томруулдаг. | |
Matt | MonKJV | 23:8 | Харин та нар Раввий гэж бүү дуудуул. Учир нь та нарын ганц Агуу Багш бол Христ. Түүнчлэн та нар бүгд ахан дүүс. | |
Matt | MonKJV | 23:9 | Мөн газар дээр өөрсдийн эцэг гэж ямар ч хүнийг бүү дууд. Учир нь тэр нэг нь тэнгэрт байдаг та нарын Эцэг юм. | |
Matt | MonKJV | 23:10 | Бас та нар агуу багш ч гэж бүү дуудуул. Учир нь тэр нэгэн бол та нарын Агуу Багш буюу Христ юм. | |
Matt | MonKJV | 23:12 | Мөн өөрийгөө өргөмжлөх хэн боловч дорд болгогдоно. Харин өөрийгөө дорд болгох хүн өргөмжлөгдөнө. | |
Matt | MonKJV | 23:13 | Харин хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн өөдөөс хаадаг. Яагаад гэвэл та нар өөрсдөө ч ордоггүй бас орж яваад нь ч орохыг зөвшөөрдөггүй. | |
Matt | MonKJV | 23:14 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан гуйлт хийж буй дүр эсгэдэг. Тийм учраас та нар илүү ял авна. | |
Matt | MonKJV | 23:15 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар хэн нэгнийг дагаар оруулах гэж тэнгис газаргүй тэнүүчилдэг. Тэгээд ормогц нь өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүүхэд болгодог. | |
Matt | MonKJV | 23:16 | Хэн боловч сүмээр тангараглах нь юу ч биш. Харин сүмийн алтаар тангараглах хэн боловч өртөн гэж хэлдэг сохор хөтөч та нар гаслантай яа! | |
Matt | MonKJV | 23:17 | Мунхаг бас сохор хүмүүс ээ. Үнэндээ, алт эсвэл алтыг ариусгадаг сүмийн аль нь илүү агуу вэ? | |
Matt | MonKJV | 23:18 | Мөн хэн боловч тахилын ширээгээр тангараглах нь юу ч биш. Харин дээр нь байгаа өргөлөөр тангараглах хэн боловч өртөн. | |
Matt | MonKJV | 23:19 | Мунхаг бас сохор хүмүүс ээ. Үнэндээ, өргөл эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээний аль нь илүү агуу вэ? | |
Matt | MonKJV | 23:20 | Иймд тахилын ширээгээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүн дээрх бүх зүйлээр тангараглаж буй хэрэг. | |
Matt | MonKJV | 23:21 | Мөн сүмээр тангараглах хэн ч бай үүгээр болон үүний дотор оршдог түүгээр тангараглаж буй хэрэг. | |
Matt | MonKJV | 23:22 | Мөн тэнгэрээр тангараглах хүн Шүтээний хаан суудал болон дээр нь суудаг түүгээр тангараглаж буй хэрэг. | |
Matt | MonKJV | 23:23 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар гаа, зоргодос болон гоньдныхоо аравны нэгийг өргөдөг. Гэтэл та нар хуулийн илүү жинтэй нь болох шударга ёс, өршөөл болон итгэлийг орхигдуулдаг. Та нар эдгээрийг хийх ёстой бөгөөд бусдыг нь ч хийлгүй бүү орхи. | |
Matt | MonKJV | 23:25 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар аяга, тавагны гаднахыг цэвэрлэдэг ч эдгээр нь дотроо дээрэм болон хэтрэлтээр дүүрэн байдаг. | |
Matt | MonKJV | 23:26 | Сохор Фариса чи эхлээд аяга, тавагны дотор талыг цэвэрлэ. Тэгвэл эдгээрийн гаднах нь ч бас цэвэр болно. | |
Matt | MonKJV | 23:27 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Учир нь та нар шохойдсон булшнуудтай адил юм. Үнэндээ энэ нь гаднаа сайхан харагддаг ч дотроо үхэгсдийн яснууд болон бүх бузар байдлаар дүүрэн байдаг. | |
Matt | MonKJV | 23:28 | Яг үүнчлэн та нар ч бас гаднаасаа хүмүүнд зөв харагддаг ч дотроо хоёр нүүрт байдал болон хууль бус байдлаар дүүрэн байдаг. | |
Matt | MonKJV | 23:29 | Хоёр нүүрт бичээчид болон Фарисачууд та нар гаслантай яа! Яагаад гэвэл та нар эш үзүүлэгч нарын булшнуудыг барьж босгон бас зөв хүмүүсийн хөшөө дурсгалыг чимэглэдэг. | |
Matt | MonKJV | 23:30 | Тэгээд, Бид хэрэв эцэг өвгөдийнхөө үед байсан бол эш үзүүлэгч нарын цусыг урсгахад тэдэнтэй хамсаатан болохгүй байх байсан гэцгээдэг. | |
Matt | MonKJV | 23:31 | Ингэснээрээ та нар эш үзүүлэгч нарыг алсан хүмүүсийн хүүхдүүд мөн гэдгээ өөрсдөдөө гэрчилж байна. | |
Matt | MonKJV | 23:33 | Могойнууд болон хорт могойнуудын удам аа, та нар тамын ялаас хэрхэн зугтаж чадах вэ? | |
Matt | MonKJV | 23:34 | Тиймээс ажигтун, би та нар луу эш үзүүлэгч нар болон мэргэн хүмүүс, бичээчдийг илгээж байна. Тэгээд та нар тэдний заримыг нь алж, цовдолно. Мөн тэдний заримыг нь синагогиуддаа ташуурдаж бас хотоос хот руу мөшгөх болно. | |
Matt | MonKJV | 23:35 | Ингэснээр зөв Хээвэлийн цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын алсан Бэрэхиагийн хүү Зехариагийн цус хүртэл газар дээр урссан бүх зөв цус та нарын дээр ирнэ. | |
Matt | MonKJV | 23:37 | Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгч нарыг алж, чам руу илгээгдсэн тэднийг чулуугаар шиддэг. Эм тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдгийн адил би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хэдэн удаа хүсэв ээ! Гэтэл та нар хүсээгүй. | |