MATTHEW
Chapter 25
Matt | MonKJV | 25:1 | Тийнхүү тэнгэрийн хаанчлал нь сүйт залуутайгаа уулзахаар дэнлүүнүүдээ авч явсан онгон арван бүсгүйтэй адилтгагдана. | |
Matt | MonKJV | 25:6 | Гэтэл шөнө дунд, Ажигтун, сүйт залуу ирж байна. Түүнтэй уулзахаар гарцгаа гэх хашгираан гарчээ. | |
Matt | MonKJV | 25:8 | Харин мунхгууд нь ухаалгууддаа, Бидэнд тосноосоо өгөөч. Учир нь бидний дэнлүүнүүд бөхөж байна гэв. | |
Matt | MonKJV | 25:9 | Гэтэл ухаалгууд нь, Та нарт байтугай бидэнд ч хүрэлцэхгүй нь. Харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөдөө худалдаж авсан нь дээр гэж хариуллаа. | |
Matt | MonKJV | 25:10 | Тэгээд худалдаж авахаар тэднийг явсан хойгуур сүйт залуу ирсэн бөгөөд бэлэн байсан нь түүнтэй хамт хуриманд оржээ. Тийнхүү хаалга хаагдав. | |
Matt | MonKJV | 25:13 | Тийм учраас сонор сэргэг байгтун. Яагаад гэвэл та нар хүмүүний Хүүгийн ирэх тэр өдөр бас цагийг ч мэдэхгүй. | |
Matt | MonKJV | 25:14 | Учир нь тэнгэрийн хаанчлал бол өөрийнхөө боолуудыг дуудан, хөрөнгөө тэдэнд даатгаад, холын улс руу аялж буй нэгэн эртэй адил юм. | |
Matt | MonKJV | 25:15 | Тийнхүү тэр хүн бүрт чадварынх нь дагуу нэгэнд нь таван талант нөгөөд нь хоёр бас өөр нэгэнд нь нэгийг өгөв. Тэгээд шууд аялалдаа гарлаа. | |
Matt | MonKJV | 25:16 | Улмаар таван талант авсан нь явж, түүгээр худалдаа хийгээд, таван талант илүү олжээ. | |
Matt | MonKJV | 25:20 | Тэгэхэд таван талант хүлээн авсан нь илүү таван талантыг авч ирээд, Эзэн, та надад таван талант даатгасан. Ажигтун, би үүнээс гадна таван талант илүү оллоо гэв. | |
Matt | MonKJV | 25:21 | Тэгтэл эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо. Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа. Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё. Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ. | |
Matt | MonKJV | 25:22 | Мөн хоёр талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та надад хоёр талант даатгасан. Ажигтун, би үүнээс гадна хоёр талант илүү оллоо гэв. | |
Matt | MonKJV | 25:23 | Эзэн нь түүнд, Сайн байна, сайн, итгэмжит боол оо. Чи цөөн зүйлд итгэмжтэй байлаа. Би чамайг олон зүйлийн дээр захирагч болгоё. Эзнийхээ баяр баясгаланд ор гэлээ. | |
Matt | MonKJV | 25:24 | Тэгтэл нэг талант хүлээн авсан нь ирээд, Эзэн, та бол тариагүй газраасаа хурааж мөн цацаагүй газраасаа цуглуулдаг хатуу хүн гэдгийг би мэдэж байсан. | |
Matt | MonKJV | 25:26 | Тэгтэл эзэн нь хариулж, түүнд, Хорон муу, залхуу боол чи, тариагүй газраасаа хурааж, цацаагүй газраасаа цуглуулдгийг минь мэдэж байсан юм байж. | |
Matt | MonKJV | 25:27 | Тийм аваас чи мөнгийг минь мөнгө хүүлэгчдэд өгөх ёстой байсан. Тийнхүү би ирээд, өөрийнхийгөө хүүтэй нь авах байлаа. | |
Matt | MonKJV | 25:29 | Учир нь юм байгаа хүн болгонд өгөгдөж тэрээр бялхана. Харин юм байхгүй нэгнээс байгаа нь хүртэл авагдана. | |
Matt | MonKJV | 25:30 | Тиймээс та нар ашиггүй энэ боолыг гаднах харанхуй руу хая. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. | |
Matt | MonKJV | 25:31 | Хүмүүний Хүү сүр жавхаан дундаа ирэх бөгөөд түүнтэй хамт бүх ариун элч ирнэ. Тэр үед тэрбээр сүр жавхааныхаа хаан суудалд заларна. | |
Matt | MonKJV | 25:32 | Мөн бүх үндэстэн түүний өмнө цуглуулагдана. Тэгээд хоньчин хонио ямаанаас тусгаарлахын адил тэр тэднийг нэгийг нь нөгөөгөөс тусгаарлана. | |
Matt | MonKJV | 25:34 | Тэр үед Хаан баруун гар талынхандаа, Ирэгтүн, Эцэгээр минь ерөөгдөгсөд өө, дэлхийн сууриас та нарт зориулан бэлтгэсэн хаанчлалыг өвлөж авагтун. | |
Matt | MonKJV | 25:35 | Учир нь би өлсөж байсан. Тэгэхэд та нар надад хоол өгсөн. Би цангаж байсан. Тэгэхэд та нар намайг ундаалсан. Би харийн хүн байсан. Тэгэхэд та нар намайг оруулсан. | |
Matt | MonKJV | 25:36 | Би нүцгэрсэн. Тэгэхэд та нар намайг хувцасласан. Би өвчтэй байсан. Тэгэхэд та нар намайг эргэсэн. Би шоронд байсан. Тэгэхэд та нар над руу ирсэн гэнэ. | |
Matt | MonKJV | 25:37 | Тэр үед зөв хүмүүс түүнд, Эзэн, хэзээ өлсгөлөн байхыг тань хараад бид хооллосон юм бэ? Эсвэл цангахад тань ундаалсан юм бэ? | |
Matt | MonKJV | 25:38 | Мөн хэзээ харийн хүн байхыг тань хараад бид оруулсан юм бэ? Эсвэл нүцгэн байхад тань хувцасласан юм бэ? | |
Matt | MonKJV | 25:39 | Мөн хэзээ таныг өвчтэй эсвэл шоронд байхыг хараад бид тан руу очсон юм бэ? гэж хариулна. | |
Matt | MonKJV | 25:40 | Тэгэхэд Хаан тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Та нар миний энэ ахан дүүсийн хамгийн дорд нэгэнд үйлдсэн тэр хэрээрээ надад үйлдсэн хэрэг гэж хариулна. | |
Matt | MonKJV | 25:41 | Дараа нь бас тэрбээр зүүн гар талынхандаа, Надаас зайл хараагдагсад аа, элээ болон түүний элч нарт зориулж бэлдсэн мөнхийн гал руу ор. | |
Matt | MonKJV | 25:42 | Учир нь би өлсөж байсан. Тэгэхэд та нар надад хоол өгөөгүй. Би цангаж байсан. Тэгэхэд та нар намайг ундаалаагүй. | |
Matt | MonKJV | 25:43 | Би харь хүн байсан. Тэгэхэд та нар намайг оруулаагүй. Би нүцгэрсэн. Тэгэхэд та нар намайг хувцаслаагүй. Өвчтэй бас шоронд байсан. Тэгэхэд та нар намайг эргээгүй гэнэ. | |
Matt | MonKJV | 25:44 | Тэгэхэд нь тэд бас түүнд, Эзэн, хэзээ өлссөн эсвэл цангасан эсвэл харь хүн эсвэл нүцгэн эсвэл өвчтэй эсвэл шоронд байхыг тань хараад бид танд үйлчлээгүй юм бэ? гэж хариулна. | |
Matt | MonKJV | 25:45 | Тэр үед тэр тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Та нар эдгээрийн хамгийн дорд нэгэнд үүнийг үйлдээгүй тэр хэрээрээ надад үйлдээгүй хэрэг гэж хариулна. | |