MATTHEW
Chapter 4
Matt | MonKJV | 4:3 | Тэгтэл уруу татагч түүн дээр ирээд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол эдгээр чулуунд талх бол гэж тушаагаач гэлээ. | |
Matt | MonKJV | 4:4 | Гэтэл тэр хариулж, Хүн зөвхөн талхаар биш, харин Шүтээний амнаас гарах үг бүрээр амьдардаг гэж бичигдсэн байдаг гэв. | |
Matt | MonKJV | 4:6 | Тэгээд түүнд, Хэрэв чи Шүтээний Хүү мөн л юм бол өөрийгөө доош унагаач. Учир нь, Тэр чамтай холбоотой тушаалыг элч нартаа өгнө. Тиймээс тэд хөлийг чинь ямар ч үед чулуунд цохиулахгүйн тулд чамайг гар дээрээ өргөнө гэж бичигдсэн байдаг гэв. | |
Matt | MonKJV | 4:8 | Дахиад, элээ түүнийг маш өндөр ууланд аваачиж, дэлхийн бүх хаанчлал болон тэдний сүр жавхааг түүнд харуулав. | |
Matt | MonKJV | 4:10 | Тэгэхэд Есүс түүнд, Сатаан аа, чи эндээс зайл. Учир нь, Чи Эзэн Шүтээндээ мөргөж, зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэв. | |
Matt | MonKJV | 4:13 | Тэгээд тэр Назаретийг орхин, Завулоон болон Нефталеимийн хилүүд дээрх тэнгисийн эрэг дэх Капернаумд ирж суурьшжээ. | |
Matt | MonKJV | 4:15 | Жүүд бусчуудын Галийл, Иорданаас цааш тэнгисийн зам дагуух Завулооны нутаг болон Нефталеимийн нутгийн | |
Matt | MonKJV | 4:16 | харанхуйд суусан хүмүүс агуу гэрлийг харав. Тэгээд үхлийн газар болон сүүдэрт суусан тэдэнд гэрэл цацарлаа гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ. | |
Matt | MonKJV | 4:17 | Тэр цагаас Есүс, Гэмшин эргэгтүн. Учир нь тэнгэрийн хаанчлал хаяанд байна хэмээн тунхаглаж эхэлсэн юм. | |
Matt | MonKJV | 4:18 | Тэгээд Есүс Галийл тэнгисийн эргээр алхаж яваад, тэнгист тор шидэж буй Пээтрос хэмээн нэрлэгддэг Сиймон мөн түүний дүү Андреас гэдэг ах дүү хоёрыг харав. Учир нь тэд загасчид байлаа. | |
Matt | MonKJV | 4:21 | Тэгээд тэр тэндээс явсаар завин дотор эцэг Зеведаиосынхаа хамт торнуудаа нөхөж буй Зеведаиосын Иакоов мөн түүний дүү Иоаннис гэдэг өөр ах дүү хоёрыг харав. Улмаар тэр тэднийг дууджээ. | |
Matt | MonKJV | 4:23 | Ийнхүү Есүс Галийлийн бүх нутгаар тойрон явахдаа синагогиудад нь сургаал зааж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүст байгаа бүх төрлийн өвчин болон бүх төрлийн эмгэгийг эдгээж байлаа. | |
Matt | MonKJV | 4:24 | Тэгээд Сири даяар түүний алдар цуу тархав. Тиймээс тэд элдвийн эмгэг ба шаналалд баригдсан, чөтгөрүүдэд эзэмдүүлсэн, унаж татдаг болон саа туссан бүх өвчтөнийг түүн рүү авчирлаа. Тэгэхэд тэр тэднийг эдгээжээ. | |