MATTHEW
Chapter 21
Matt | MonKJV | 21:1 | Тэгээд Иерусалим руу дөхөж явахдаа Чидуны уулан дахь Витфагийд ирэв. Улмаар Есүс хоёр шавиа илгээж | |
Matt | MonKJV | 21:2 | тэдэнд, Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Тэгээд уяатай илжиг бас түүнтэй хамт буй дудранг олно. Тайлаад надад авчир. | |
Matt | MonKJV | 21:3 | Тэр үед хэн нэг хүн та нарт юм хэлбэл, Эзэнд тэдний хэрэг байна гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг шууд явуулна гэв. | |
Matt | MonKJV | 21:5 | Та нар Сионы охинд хэл. Ажигтун, чиний хаан даруухнаар бас илжиг болон илжигний төл дудран дээр суугаад чам руу ирж байна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байжээ. | |
Matt | MonKJV | 21:7 | Тэгээд илжиг болон дудранг авчирч, дээр нь хувцаснуудаа тохоод, түүнийг дээр нь суулгажээ. | |
Matt | MonKJV | 21:8 | Тэгтэл үй олон хүн замаар хувцаснуудаа дэвссэн ажээ. Мөн бусад нь моднуудаас мөчир огтлон авч, замаар дэвсэв. | |
Matt | MonKJV | 21:9 | Тэгэхэд өмнө нь болон ард нь явж байсан бөөн хүн, Давийдийн Хүүд, Осаннаа. Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ. Осаннаа хамгийн өндөрт гэж хашгиралджээ. | |
Matt | MonKJV | 21:12 | Тэгээд Есүс Шүтээний сүм рүү орж, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан бүх хүнийг хөөн гаргав. Мөн мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа зарагчдын суудлуудыг хөмөрлөө. | |
Matt | MonKJV | 21:13 | Улмаар тэдэнд, Миний өргөө гуйлтын өргөө хэмээн нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв. | |
Matt | MonKJV | 21:14 | Тэгтэл сохор болон доголон хүмүүс сүм дотор түүн дээр ирлээ. Тэгэхэд нь тэр тэднийг эдгээв. | |
Matt | MonKJV | 21:15 | Гэтэл ахлах тахилч нар болон бичээчид түүний сүм дотор хийсэн гайхамшигт зүйлсийг мөн Давийдийн Хүүд, Осаннаа гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад асар их эгдүүцэж | |
Matt | MonKJV | 21:16 | улмаар түүнд, Тэдний юу хэлж байгааг сонсов уу? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тийм ээ. Нялхас болон хөхүүл хүүхдүүдийн амнаас гарах магтаалыг та төгс болгосон гэдгийг та нар хэзээ ч уншаагүй юу? гэжээ. | |
Matt | MonKJV | 21:17 | Тэгээд тэр тэднийг орхин хотоос гарч, Витаниа руу явлаа. Улмаар тэндээ хоногложээ. | |
Matt | MonKJV | 21:19 | Тэгээд тэр замдаа нэгэн инжрийн модыг хараад, үүн рүү очлоо. Гэтэл тэндээс зөвхөн навчсаас өөр юу ч олсонгүй. Тиймээс түүнд, Үүнээс хойш чам дээр хэзээ ч жимс бүү ургаг гэв. Тэр даруй инжрийн мод хувхайрлаа. | |
Matt | MonKJV | 21:20 | Тэгтэл шавь нар үүнийг хараад, Инжрийн мод ямар хурдан хувхайрчихав аа! хэмээн гайхав. | |
Matt | MonKJV | 21:21 | Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол та нар зөвхөн инжрийн модонд үүнийг хийх төдийгүй бас энэ ууланд, Өргөгд тэгээд тэнгист хаягд гэвэл биелэгдэх болно. | |
Matt | MonKJV | 21:23 | Тэгээд түүнийг сүмд ирэн зааж байхад ахлах тахилч нар болон ард түмний ахлагчид түүн дээр ирээд, Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Мөн танд энэ эрх мэдлийг хэн өгсөн юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 21:24 | Тэгэхэд нь Есүс хариулж, тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Хэрэв та нар надад үүнийг хэлбэл эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ та нарт бас хэлье. | |
Matt | MonKJV | 21:25 | Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү? гэв. Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ. | |
Matt | MonKJV | 21:26 | Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв. | |
Matt | MonKJV | 21:27 | Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй. | |
Matt | MonKJV | 21:28 | Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн эр хоёр хүүтэй байв. Тэр ууган хүү дээрээ очоод, Хүү минь, өнөөдөр миний усан үзмийн талбайд очиж ажилла гэв. | |
Matt | MonKJV | 21:30 | Улмаар тэр удаах дээрээ очоод мөн адил хэлжээ. Тэгтэл тэр, Би явъя, эзэнтэн гэж хариулсан боловч явсангүй. | |
Matt | MonKJV | 21:31 | Тэр хоёрын хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд түүнд, Ууган нь гэв. Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Татвар хураагчид болон биеэ үнэлэгчид Шүтээний хаанчлалд та нараас урьтаж орно. | |
Matt | MonKJV | 21:32 | Учир нь Иоаннис та нар луу зөв байдлын замаар ирсэн. Гэтэл та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болон биеэ үнэлэгчид түүнд итгэсэн. Гэвч та нар үүнийг харсныхаа дараа түүнд итгэе гэж гэмшин эргээгүй. | |
Matt | MonKJV | 21:33 | Өөр зүйрлэл сонсогтун. Нэгэн гэрийн эзэн байжээ. Тэр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тойруулаад хашаа босгон, дотор нь дарсны тэвш ухаж, цамхаг барьжээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ. | |
Matt | MonKJV | 21:34 | Тэгээд жимсний цаг ойртоход тэндээс жимсээ авахаар боолуудаа тариаланчид руу явуулжээ. | |
Matt | MonKJV | 21:35 | Тэгтэл тариаланчид боолуудыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алан, өөр нэгийг нь чулуугаар шидэв. | |
Matt | MonKJV | 21:38 | Гэтэл тариаланчид хүүг нь хараад хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Түүнийг алаад, өв хөрөнгийг нь эзэмшье гэв. | |
Matt | MonKJV | 21:41 | Тэд түүнд, Хорон муу нөгөө хүмүүсийг тэр хэрцгийгээр устгаад, түүнд жимсийг нь улирал улиралд нь өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслүүлнэ гэжээ. | |
Matt | MonKJV | 21:42 | Есүс тэдэнд, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог. Энэ нь Эзэний ажил бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэснийг Бичвэрүүдээс та нар хэзээ ч уншаагүй юу? | |
Matt | MonKJV | 21:43 | Тийм учраас би та нарт хэлье. Та нараас Шүтээний хаанчлал авагдаж, эндээс жимс гаргах үндэстэнд өгөгдөнө. | |
Matt | MonKJV | 21:44 | Тийнхүү энэ чулуун дээр унах хэн боловч хэмхэрнэ. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгон бутаргана гэлээ. | |
Matt | MonKJV | 21:45 | Тэгэхэд ахлах тахилч нар болон Фарисачууд түүний зүйрлэлүүдийг сонсоод, өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов. | |