Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 13
Matt MonKJV 13:1  Есүс тэр өдөртөө айлаас гарч яваад, тэнгисийн хажууд суулаа.
Matt MonKJV 13:2  Тэгтэл маш олон хүн түүн рүү цуглав. Тиймээс тэрбээр нэгэн завь руу орж суулаа. Тэгэхэд нь цугласан олон бүгдээрээ эрэг дээр зогсов.
Matt MonKJV 13:3  Тэгээд тэр олон зүйлийг зүйрлэлүүдээр ярьж тэдэнд, Ажигтун, нэгэн үр цацагч үр цацахаар явжээ.
Matt MonKJV 13:4  Тэгээд түүнийг үр цацахад зарим нь замаар унасан бөгөөд тэдгээрийг шувууд ирээд идчихэв.
Matt MonKJV 13:5  Мөн зарим нь их биш хөрстэй ийм хадархаг газруудад унажээ. Тэгээд гүн биш хөрстэй байсан учраас тэр даруй соёоллоо.
Matt MonKJV 13:6  Харин нар дээр хөөрөхөд тэд түлэгдэв. Тэгээд үндэсгүй байсан учраас хатжээ.
Matt MonKJV 13:7  Бас зарим нь өргөстэй бутнууд дунд унав. Тэгэхэд өргөстэй бутнууд нь ургаж, тэдгээрийг боомиллоо.
Matt MonKJV 13:8  Харин бусад нь сайн хөрсөнд унаж, зарим нь гуч, зарим нь жар мөн зарим нь зуу дахин жимс өгөв.
Matt MonKJV 13:9  Сонсох чихтэй нь сонсогтун гэлээ.
Matt MonKJV 13:10  Тэгээд шавь нар нь ирээд түүнд, Та яагаад тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм бэ? гэв.
Matt MonKJV 13:11  Тэгэхэд тэр тэдэнд хариулж, Яагаад гэвэл тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн харин тэдэнд өгөгдөөгүй.
Matt MonKJV 13:12  Учир нь хэнд байна түүнд өгөгдөх бөгөөд бялхсан байх болно. Харин хэнд байхгүй байна байгаа нь хүртэл түүнээс авагдана.
Matt MonKJV 13:13  Тийм учраас би тэдэнд зүйрлэлүүдээр ярьдаг юм. Яагаад гэвэл тэд харж байгаа ч хардаггүй. Мөн сонсож байгаа ч сонсдоггүй, ойлгодог ч үгүй.
Matt MonKJV 13:14  Тэгээд Ишаиагийн ийн хэлсэн эш үзүүллэг тэдэнд биелэгддэг. Сонсголоороо та нар сонсоно. Гэсэн ч ойлгохгүй. Хараагаараа та нар харна. Гэсэн ч ухаарахгүй.
Matt MonKJV 13:15  Учир нь энэ хүмүүсийн зүрх таргалж, чих нь төвөгшөөн сонсоод, тэд нүдээ аньжээ. Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ ойлгож улмаар өөрчлөгдөөд, би тэднийг эдгээчих вий.
Matt MonKJV 13:16  Харин та нарын нүд хардаг учраас мөн та нарын чих сонсдог учраас жаргалтай.
Matt MonKJV 13:17  Учир нь үнэхээр би та нарт хэлье. Та нарын харж байгааг олон эш үзүүлэгч бас зөв хүмүүс харахыг хүссэн боловч хараагүй. Мөн та нарын сонсож байгааг сонсохыг хүссэн боловч сонсоогүй.
Matt MonKJV 13:18  Тийм учраас та нар үр цацагчийн зүйрлэлийг сонсогтун.
Matt MonKJV 13:19  Хэн нэгэн хаанчлалын үгийг сонсоод, үл ойлгоход хорон муу тэр нэгэн ирж, түүний зүрх сэтгэлд цацагдсаныг булааж авдаг. Энэ бол үрийг зам дээр хүлээн авсан хүн юм.
Matt MonKJV 13:20  Харин хадархаг газруудад үрийг хүлээн авсан тэр хүн үгийг сонсоод, үүнийг баяр хөөртэйгээр шууд хүлээн авдаг хүн юм.
Matt MonKJV 13:21  Гэвч өөртөө үндэсгүй тэр үнэндээ түрхэн зуур тэсвэрлэнэ. Учир нь үгнээс болоод гай зовлон эсвэл хавчлага бий болоход тэр шууд бүдэрдэг.
Matt MonKJV 13:22  Мөн өргөстэй бутнууд дунд үрийг хүлээн авсан нь үгийг сонсдог хүн юм. Харин энэ дэлхийн зовнил болон эд баялгуудын хуурмаг байдал нь үгийг боомилоход тэр жимсгүй болдог.
Matt MonKJV 13:23  Харин сайн хөрсөнд үрийг хүлээн авсан нь үгийг сонсоод ойлгодог хүн юм. Мөн тэр жимсэлж, зарим нь гуч, зарим нь жар, зарим нь зуу дахинг тээдэг гэв.
Matt MonKJV 13:24  Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд танилцуулж, Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр цацсан хүнтэй адилтгагддаг.
Matt MonKJV 13:25  Гэтэл түүний дайсан хүмүүсийг унтаж байх зуур ирээд, буудайн дунд хуурамч буудай цацаад явжээ.
Matt MonKJV 13:26  Улмаар түрүү цухуйхад жимс гарчээ. Тэр үед бас хуурамч буудай ч харагдав.
Matt MonKJV 13:27  Тиймээс боолууд нь гэрийн эзэн дээр ирээд түүнд, Эзэнтэн, та талбайдаа сайн үр цацсан биш үү? Гэтэл хаанаас хуурамч буудайтай болчихов оо? гэжээ.
Matt MonKJV 13:28  Харин тэр тэдэнд, Үүнийг нэг дайсан хийжээ гэв. Боолууд нь түүнд, Бид явж, тэдгээрийг хураахыг та хүсэж байна уу? гэлээ.
Matt MonKJV 13:29  Гэтэл тэр, Битгий. Эс бөгөөс та нар хуурамч буудайг хураах зуураа үүнтэй хамт буудайг үндсээр нь зулгаачихна.
Matt MonKJV 13:30  Ургац хураалт болтол хоёулаа хамт ургаг. Тэгээд ургац хураалтын цагт хураагчдад би, Та нар хуурамч буудайг эхлээд хураа. Улмаар тэдгээрийг шатаахын тулд багц багцаар нь боо. Харин буудайг миний амбаарт хураа гэж хэлнэ гэжээ.
Matt MonKJV 13:31  Өөр нэг зүйрлэлийг тэр тэдэнд танилцуулж, Тэнгэрийн хаанчлал нь гичийн ганц үртэй адил юм. Үүнийг нэг хүн аваад, талбайд суулгажээ.
Matt MonKJV 13:32  Үнэндээ энэ бол бүх үрээс хамгийн өчүүхэн нь. Харин ургахаараа өвслөг ургамлууд дунд хамгийн том нь болж улмаар мод болдог. Тиймээс үүний мөчрүүд дээр тэнгэрийн шувууд ирж үүрлэдэг гэв.
Matt MonKJV 13:33  Өөр нэгэн зүйрлэлийг тэр тэдэнд, Тэнгэрийн хаанчлал нь исгэдэг хөрөнгөтэй адил юм. Үүнийг нэгэн эмэгтэй аваад, гурван хэмжүүр гуриланд бүхэлдээ истэл нь хучжээ гэж ярилаа.
Matt MonKJV 13:34  Есүс энэ бүх зүйлийг цугласан олонд зүйрлэлүүдээр ярьсан юм. Үнэндээ тэр зүйрлэлгүйгээр тэдэнд ярьдаггүй байсан нь,
Matt MonKJV 13:35  эш үзүүлэгчээр, Би зүйрлэлүүдээр амаа нээнэ. Дэлхийн сууриас хойш нууц байсан зүйлсийг би өгүүлэх болно хэмээн хэлэгдсэн үг биелэгдэхийн тулд байжээ.
Matt MonKJV 13:36  Дараа нь Есүс мөнөөх цугласан олныг явуулаад, айлд оров. Тэгтэл шавь нар нь түүн дээр ирээд, Талбайн хуурамч буудайн зүйрлэлээ бидэнд тайлбарлаач гэлээ.
Matt MonKJV 13:37  Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Сайн үр цацдаг нь хүмүүний Хүү юм.
Matt MonKJV 13:38  Харин талбай бол дэлхий. Сайн үр нь хаанчлалын хүүхдүүд харин хуурамч буудай нь хорон муу тэр нэгний хүүхдүүд юм.
Matt MonKJV 13:39  Мөн тэдгээрийг цацсан дайсан бол элээ. Ургац хураалт бол дэлхийн төгсгөл бөгөөд хураагчид нь элч нар юм.
Matt MonKJV 13:40  Тийм учраас хуурамч буудайг хураагаад, галд шатаадгийн адил энэ дэлхийн төгсгөлд үүнчлэн болно.
Matt MonKJV 13:41  Хүмүүний Хүү элч нараа илгээх бөгөөд тэд бүдрүүлдэг бүх зүйлийг бас хууль бусыг үйлдэгчдийг түүний хаанчлалаас цуглуулна.
Matt MonKJV 13:42  Тэгээд тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно.
Matt MonKJV 13:43  Тэр үед зөв хүмүүс Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гялалзана. Сонсох чихтэй нь сонсогтун.
Matt MonKJV 13:44  Дахиад, тэнгэрийн хаанчлал бол талбайд нуусан эрдэнэ адил. Үүнийг нэг хүн олоод нууна. Тэгээд энэ баяр хөөрийнхөө улмаас явж, байгаа бүхнээ зараад, мөнөөх талбайг худалдаж авна.
Matt MonKJV 13:45  Дахиад, тэнгэрийн хаанчлал бол сайн сувднууд хайж буй нэгэн худалдаачин эртэй адил юм.
Matt MonKJV 13:46  Тэрбээр их үнэтэй нэг сувд олоод явж, байгаа бүхнээ заран, үүнийг худалдаж авчээ.
Matt MonKJV 13:47  Дахиад, тэнгэрийн хаанчлал бол тэнгист хаягдаад, төрөл зүйл бүрээс цуглуулсан тортой адил юм.
Matt MonKJV 13:48  Үүнийг дүүрэхэд тэд эрэг рүү татаж гаргана. Тэгээд сууцгааж, сайныг нь савнуудад цуглуулаад харин мууг нь цааш хаяна.
Matt MonKJV 13:49  Дэлхийн төгсгөлд яг үүнчлэн болно. Элч нар ирж, зөв шударга хүмүүс дундаас хорон мууг тусгаарлан
Matt MonKJV 13:50  улмаар тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.
Matt MonKJV 13:51  Есүс тэдэнд, Энэ бүх зүйлийг та нар ойлгов уу? гэхэд тэд түүнд, Тийм ээ, Эзэн гэжээ.
Matt MonKJV 13:52  Дараа нь тэр тэдэнд, Иймээс тэнгэрийн хаанчлалд шавь болсон бичээч бүр эрдэнээсээ шинэ, хуучин юмсыг гаргадаг гэрийн эзэн эртэй адил юм гэв.
Matt MonKJV 13:53  Тэгээд ийм явдал болжээ. Есүс эдгээр зүйрлэлийг дуусгаад, тэндээс явав.
Matt MonKJV 13:54  Улмаар нутагтаа тэр ирээд, хүмүүст синагогид нь зааж сургалаа. Үүнээс болоод тэд гайхширч, Энэ хүн хаанаас ийм мэргэн ухаан, аугаа үйлсүүдтэй болчихоо вэ?
Matt MonKJV 13:55  Энэ чинь нөгөө мужааны хүү биш үү? Түүний эхийг Марийа мөн дүү нарыг нь Иакоов, Иосийс, Сиймон болон Иудаас гэдэг биш үү?
Matt MonKJV 13:56  Мөн бүх эмэгтэй дүү нар нь бидэнтэй хамт байгаа биш үү? Гэтэл энэ хүн хаанаас энэ бүх зүйлтэй болчихоо вэ? гэв.
Matt MonKJV 13:57  Ийнхүү тэд түүнд бүдэрчээ. Харин Есүс тэдэнд, Эш үзүүлэгч өөрийн нутагт бас орон гэртээ биш л бол хүндлэлгүй байдаггүй гэжээ.
Matt MonKJV 13:58  Тэгээд тэр тэдний үл итгэлээс болоод тэнд олон аугаа үйлс хийсэнгүй.