Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 19
Matt MonKJV 19:1  Тэгээд ийм явдал болжээ. Есүс энэ үгсээ дуусгаад, Галийлаас явж, Иорданаас цааших Иудаиагийн хил хязгаарт ирэв.
Matt MonKJV 19:2  Тэгэхэд үй олон хүн түүнийг дагалаа. Улмаар тэр тэднийг тэнд эдгээжээ.
Matt MonKJV 19:3  Фарисачууд бас түүн дээр ирээд, түүнийг сорин түүнд, Эр хүн эхнэрээсээ ямар нэг шалтгаанаар салах нь хуульд нийцтэй юу? гэлээ.
Matt MonKJV 19:4  Тэгтэл тэр тэдэнд хариулж, Бүтээгч нь хүмүүнийг эр, эмээр нь эхэнд бүтээгээд
Matt MonKJV 19:5  улмаар, Иймээс эр хүн эцэг, эхээ орхиод, эхнэртэйгээ наалдана. Тэгээд тэр хоёр, нэг махбод болно гэж хэлснийг та нар уншаагүй юу?
Matt MonKJV 19:6  Тиймээс тэд цаашид хоёр биш, харин нэг махбод болно. Иймд Шүтээний нийлүүлсэн юмыг хүмүүн бүү салгаг гэв.
Matt MonKJV 19:7  Тэд түүнд, Тэгвэл яагаад салалтын бичиг өгч, эхнэрээсээ салахыг Мошээ тушаасан юм бэ? гэлээ.
Matt MonKJV 19:8  Тэр тэдэнд, Та нарын зүрх сэтгэлийн хатуугаас болоод Мошээ та нарт эхнэрээсээ салахыг зөвшөөрсөн. Харин эхнээсээ ийм байгаагүй.
Matt MonKJV 19:9  Иймд би та нарт хэлье. Садар самуунаас л биш бол эхнэрээ явуулж, өөр хүнтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. Түүнчлэн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг гэв.
Matt MonKJV 19:10  Шавь нар нь түүнд, Эр хүний хэрэг явдал хэрэв эхнэртэйгээ ийм байх аваас гэрлэх нь тусгүй юм байна гэлээ.
Matt MonKJV 19:11  Харин тэр тэдэнд, Энэ нь өгөгдсөн хүмүүс биш л бол энэ үгийг бүх хүн хүлээн авч чадахгүй.
Matt MonKJV 19:12  Учир нь эхийн хэвлийгээс тайганаараа төрсөн хүмүүс байдаг. Бас хүмүүнээр тайган болгуулсан тайганчууд бий. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайганчууд байдаг. Хүлээн авах чадвартай нь үүнийг хүлээн аваг гэв.
Matt MonKJV 19:13  Тэр үед бяцхан хүүхдүүд дээр гарыг нь тавиулж гуйлгахаар тэднийг түүн рүү авчирчээ. Гэтэл шавь нар тэднийг зэмлэв.
Matt MonKJV 19:14  Харин Есүс, Бяцхан хүүхдүүдэд зөвшөөр, над руу ирэхийг нь тэдэнд бүү хоригло. Учир нь тэнгэрийн хаанчлал бол ийм хүмүүсийнх гэлээ.
Matt MonKJV 19:15  Тэгээд тэдэн дээр гараа тавьчихаад, тэндээс явав.
Matt MonKJV 19:16  Тэгтэл ажигтун, нэг хүн түүн дээр ирээд түүнд, Сайн Багш аа, мөнхийн амьдралтай болохын тулд би ямар сайн зүйл хийх вэ? гэлээ.
Matt MonKJV 19:17  Тэгэхэд тэр түүнд, Чи яагаад намайг сайн гэж дуудна вэ? Ганцхан Шүтээнээс өөр сайн нь үгүй. Харин чи амьдрал руу орохыг хүсвэл тушаалуудыг сахь гэв.
Matt MonKJV 19:18  Тэр түүнд, Алийг нь вэ? гэхэд Есүс, Чи бүү аллага үйлд. Чи бүү завхайрал үйлд. Чи бүү хулгай хий. Чи бүү хуурамчаар гэрчил.
Matt MonKJV 19:19  Эцэг, эхээ хүндэтгэ. Мөн чи ойрынхноо өөрийн адил хайрла гэлээ.
Matt MonKJV 19:20  Мөнөөх залуу түүнд, Би энэ бүх зүйлийг өсвөр наснаасаа сахисан. Надад өөр юу дутаж байна? гэв.
Matt MonKJV 19:21  Есүс түүнд, Хэрэв чи төгс байхыг хүсэж байгаа бол явж, байгаагаа зараад, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эд баялагтай болно. Тэгээд ирээд, намайг дага гэлээ.
Matt MonKJV 19:22  Гэтэл нөгөө залуу хэлснийг нь сонсоод, гунигтайгаар явж одов. Учир нь тэр их эд хөрөнгөтэй байжээ.
Matt MonKJV 19:23  Тэгэхэд Есүс шавь нартаа, Үнэхээр би та нарт хэлье. Яагаад гэвэл баян хүн тэнгэрийн хаанчлалд хэцүү орно.
Matt MonKJV 19:24  Харин би та нарт дахин хэлье. Баян хүн Шүтээний хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү амархан гэлээ.
Matt MonKJV 19:25  Шавь нар нь үүнийг сонсоод, маш ихээр гайхан, Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэлцэв.
Matt MonKJV 19:26  Гэтэл Есүс тэдэн рүү хараад тэдэнд, Энэ нь хүмүүнээр боломжгүй. Харин Шүтээнээр бүх зүйл боломжтой гэлээ.
Matt MonKJV 19:27  Тэгтэл Пээтрос хариулан, түүнд, Ажигтун, бид бүхнээ орхиод, таныг дагасан. Тиймээс бид юутай болох вэ? гэв.
Matt MonKJV 19:28  Тэгэхэд Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Учир нь дахин сэргээлтэнд Хүмүүний Хүү сүр жавхааныхаа хаан суудалд суух үед намайг дагасан та нар бас арван хоёр хаан суудалд сууж, Израйлийн арван хоёр овгийг шүүнэ.
Matt MonKJV 19:29  Түүнчлэн миний нэрийн төлөө орон гэр эсвэл ах дүү эсвэл эгч дүү эсвэл эцэг эсвэл эх эсвэл эхнэр эсвэл хүүхдүүд эсвэл өөрийн газрыг орхисон хүн бүр зуу дахинг хүлээн авч мөн мөнхийн амьдралыг өвлөнө.
Matt MonKJV 19:30  Харин эхэнд байгаа олон нь сүүлд мөн сүүлд байгаа нь эхэнд байх болно гэлээ.