MATTHEW
Chapter 14
Matt | MonKJV | 14:2 | улмаар зарц нартаа, Энэ бол Иоаннис Баптист байна. Тэр үхэгсдээс босгогджээ. Тийм учраас аугаа үйлсүүд түүний дотор өөрсдийгөө харуулж байна гэлээ. | |
Matt | MonKJV | 14:3 | Учир нь Ироодис дүү Фийлиппосынхоо эхнэр Иродиасаас болоод Иоаннисийг бариад, түүнийг хүлж, шоронд хийсэн байсан юм. | |
Matt | MonKJV | 14:4 | Яагаад гэвэл Иоаннис түүнд, Тэр эмэгтэйг авах нь танд хуульд нийцгүй хэмээн хэлсэн юм. | |
Matt | MonKJV | 14:5 | Тэгээд тэр түүнийг алахыг хүссэн боловч цугласан олноос айсан аж. Учир нь тэд түүнийг эш үзүүлэгч хэмээн үздэг байжээ. | |
Matt | MonKJV | 14:6 | Харин Ироодисийн төрсөн өдрийг тэмдэглэж байхад Иродиасын охин тэдний өмнө бүжиглэсэн бөгөөд Ироодист таалагджээ. | |
Matt | MonKJV | 14:8 | Тэгэхэд ээжээрээ зааварлуулсан тэр, Царан дээр Иоаннис Баптистийн толгойг нааш нь надад авчруулаач гэж хэлэв. | |
Matt | MonKJV | 14:9 | Тэгтэл хаан гунигтай боллоо. Гэвч тангаргаасаа мөн хамт хооллож суусан хүмүүсээс болоод авчрахыг тушаажээ. | |
Matt | MonKJV | 14:11 | Улмаар царан дээр түүний толгойг авчруулж, охинд өгчээ. Тэгэхэд тэр ээждээ аваачлаа. | |
Matt | MonKJV | 14:13 | Есүс үүнийг сонсоод, тэндээс эзгүй газар луу завиар ганцаараа явлаа. Тэгтэл хүмүүс сонсоод, хотуудаас түүнийг явган дагав. | |
Matt | MonKJV | 14:14 | Тэгэхэд Есүс гарч ирээд, үй олон хүнийг харж, тэднийг өрөвдөн, өвчтэйг нь эдгээлээ. | |
Matt | MonKJV | 14:15 | Тийнхүү үдэш болоход шавь нар нь түүн дээр ирээд, Энэ бол эзгүй газар, цаг хэдийн өнгөрчээ. Цугласан олныг явуулаач. Тэгвэл тэд тосгод руу очоод, өөрсдөө хоол худалдаж авах байх гэв. | |
Matt | MonKJV | 14:19 | Тэгээд тэр цугласан олныг зүлгэн дээр суу хэмээн тушаагаад, таван талх, хоёр загасыг аван, тэнгэр өөд харж ерөөв. Улмаар талхнуудыг хугалж шавь нартаа, шавь нар нь цугласан олонд өглөө. | |
Matt | MonKJV | 14:20 | Ийнхүү бүгд идээд цаджээ. Тэгээд тэд үлдсэн хэсгүүдээр дүүрэн арван хоёр сагсыг авлаа. | |
Matt | MonKJV | 14:21 | Ингээд идсэн хүмүүс нь эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд байжээ. | |
Matt | MonKJV | 14:22 | Тэгээд Есүс цугласан олныг тараах зуураа шавь нарыгаа завинд орж, өөрөөсөө түрүүлж нөгөө тал руу явахыг шууд шаардлаа. | |
Matt | MonKJV | 14:23 | Тийнхүү тэр цугласан олныг тараачихаад, Шүтээнтэй ярихаар уул руу тусдаа өгсөв. Тэгээд үдэш болоход тэнд ганцаараа байлаа. | |
Matt | MonKJV | 14:24 | Харин энэ үед завь тэнгисийн дунд давалгаануудад шидэгдэн байв. Учир нь салхи сөрүү байжээ. | |
Matt | MonKJV | 14:26 | Тэгтэл шавь нар тэнгис дээгүүр алхаж яваа түүнийг хараад түгшин, Сүнс байна гэв. Тэгээд айдсаасаа болоод хашгиралдлаа. | |
Matt | MonKJV | 14:28 | Тэгэхэд Пээтрос түүнд хариулж, Эзэн, хэрэв та мөн бол усан дээгүүр тан руу очихыг надад тушаагаач гэлээ. | |
Matt | MonKJV | 14:29 | Тэгэхэд нь тэр, Нааш ир гэв. Тийнхүү Пээтрос завинаас буугаад, Есүс рүү очихоор усан дээгүүр алхлаа. | |
Matt | MonKJV | 14:30 | Харин тэрбээр хүчтэй салхийг хараад айсан бөгөөд живж эхлэн, Эзэн, намайг авраач гэж хашгирлаа. | |
Matt | MonKJV | 14:31 | Тэгэхэд Есүс гараа тэр даруй сунган, түүнийг барьж түүнд, Өчүүхэн итгэлт ээ, чи юунд эргэлзсэн юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 14:33 | Тэгтэл завинд байсан тэд ирж, Та үнэхээр Шүтээний Хүү мөн байна гээд түүнд мөргөв. | |
Matt | MonKJV | 14:35 | Тэгэхэд түүний тухай тэр газрын хүмүүс мэдээд, эргэн тойрныхоо бүх нутаг руу хүн явуулж, өвчтэй байсан бүгдийг түүн рүү авчрав. | |