Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 22
Matt MonKJV 22:1  Тэгээд Есүс тэдэнд хариулж, дахин зүйрлэлүүдээр ярьж,
Matt MonKJV 22:2  Тэнгэрийн хаанчлал бол хүүгийнхээ хуримыг хийсэн нэгэн хаантай адил.
Matt MonKJV 22:3  Тэгээд хуриманд уригдсан хүмүүсийг дуудуулахаар боолуудаа илгээв. Гэтэл тэд ирэхийг хүссэнгүй.
Matt MonKJV 22:4  Дахиад, тэрбээр өөр боолуудыг илгээн, Ажигтун, би зоогоо бэлдчихсэн. Миний шар болон бордмол малууд нядлагдсан. Бүх зүйл бэлэн. Хуриманд ирэгтүн гэж уригдсан хүмүүст хэл гэлээ.
Matt MonKJV 22:5  Гэсэн ч хүмүүс үл ойшоон, нэг нь талбай руугаа, нөгөө нь наймаа руугаа өөрсдийн замаар явцгаав.
Matt MonKJV 22:6  Мөн үлдсэн нь түүний боолуудыг барьж, гутаан доромжлоод алжээ.
Matt MonKJV 22:7  Гэтэл хаан сонсоод хилэгнэлээ. Тэгээд армиа илгээн, тэр алуурчдыг устгаад, хотыг нь шатаав.
Matt MonKJV 22:8  Дараа нь боолууддаа, Хурим бэлэн боллоо. Гэхдээ уригдсан тэд зохисгүй байжээ.
Matt MonKJV 22:9  Тиймээс та нар замын уулзварууд руу явж, аль болох олон хүн олоод, хуриманд урь гэжээ.
Matt MonKJV 22:10  Тэгэхэд нь тэдгээр боол уулзварууд руу явж, сайн мууг ялгалгүй олсон бүх хүнээ цуглууллаа. Ийнхүү хурим зочдоор дүүрэв.
Matt MonKJV 22:11  Тэгтэл хаан зочдыг харахаар ирээд, хуримын хувцас өмсөөгүй нэгэн эрийг тэнд харлаа.
Matt MonKJV 22:12  Тэгээд түүнд, Нөхөр минь, чи хуримын хувцас өмсөлгүй яаж энд орж ирээ вэ? гэв. Тэгэхэд нь тэр хэлэх үггүй болжээ.
Matt MonKJV 22:13  Дараа нь хаан боолууддаа, Түүний гар, хөлийг хүл. Тэгээд түүнийг авч яваад, гаднах харанхуй руу хая. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв.
Matt MonKJV 22:14  Учир нь олон хүн дуудагддаг ч, цөөхөн нь сонгогддог гэлээ.
Matt MonKJV 22:15  Дараа нь Фарисачууд явж, түүнийг яриагаар нь хэрхэн урхидах талаар зөвлөлдөөн хийв.
Matt MonKJV 22:16  Тэгээд тэд шавь нараа Ироодисийнхны хамт түүн рүү илгээхдээ, Багш аа, та бол үнэн бөгөөд Шүтээний замыг үнэнээр нь заадаг гэдгийг бас хэнийг ч онцолдоггүйг бид мэднэ. Учир нь та хүмүүний төрхийг хардаггүй.
Matt MonKJV 22:17  Тиймээс бидэнд хэлээч, Та юу гэж бодож байна вэ? Кайсарт татвар өгөх нь хуульд нийцтэй юу эсвэл үгүй юү? гэж хэлүүллээ.
Matt MonKJV 22:18  Харин тэдний хорон муу байдлыг Есүс мэдээд, Хоёр нүүртнүүд ээ, юунд та нар намайг сорино вэ?
Matt MonKJV 22:19  Надад татварын зоосыг харуулаадах гэв. Тэгэхэд тэд нэг динаарионыг түүнд авч өглөө.
Matt MonKJV 22:20  Улмаар тэр тэдэнд, Энэ хэний дүрс болон бичээс вэ? гэжээ.
Matt MonKJV 22:21  Тэд түүнд, Кайсарынх гэлээ. Тэгэхэд тэр тэдэнд, Тэгвэл Кайсарын юмыг Кайсарт мөн Шүтээний юмыг Шүтээнд өг гэв.
Matt MonKJV 22:22  Тэгтэл тэд сонсоод гайхширч, түүнийг орхин, өөрсдийн замаар явлаа.
Matt MonKJV 22:23  Босголт байдаггүй гэж хэлдэг Саддукачууд тэр өдөр түүн дээр ирээд, түүнээс асуун,
Matt MonKJV 22:24  Багш аа, хүн хүүхэдгүй байсаар байгаад нас барвал эхнэртэй нь түүний ах эсвэл дүү нь гэрлэж, түүнд үр удам бий болго гэж Мошээ хэлсэн.
Matt MonKJV 22:25  Эдүгээ ах дүү долоо бидэнтэй хамт байсан. Тэгээд эхнийх нь гэрлээд, үр удамгүй байсаар нас барсан юм. Ийнхүү эхнэрээ дүүдээ үлдээжээ.
Matt MonKJV 22:26  Үүнчлэн бас хоёр дахь нь, гурав дахь нь гэсээр долоо дахид нь хүрчээ.
Matt MonKJV 22:27  Тэгээд бүгдийн эцэст тэр эмэгтэй ч бас нас барав.
Matt MonKJV 22:28  Тийм учраас босголтоор тэр эмэгтэй мөнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь бүгд түүнийг авсан байсан гэлээ.
Matt MonKJV 22:29  Есүс хариулж тэдэнд, Та нар бичвэрүүдийг ч, Шүтээний хүч чадлыг ч мэдэхгүй төөрөлдөж байна.
Matt MonKJV 22:30  Учир нь тэд босголтоор гэрлэх ч үгүй, гэрлүүлэх ч үгүй. Харин тэд тэнгэрт буй Шүтээний элч нар адил байна.
Matt MonKJV 22:31  Мөн үхэгсдийн босголтын талаар Шүтээн та нарт ийн хэлүүлснийг уншаагүй юу?
Matt MonKJV 22:32  Би бол Аврахаамын Шүтээн, Ицхаакийн Шүтээн бас Иакоовын Шүтээн. Шүтээн бол үхэгсдийн биш, харин амьдын Шүтээн юм гэв.
Matt MonKJV 22:33  Тэгтэл цугласан олон сонсоод, түүний сургаалд гайхширчээ.
Matt MonKJV 22:34  Харин Саддукачуудыг тэр хэлэх үггүй болгосон гэдгийг Фарисачууд сонсоод, тэдэнтэй хамт цуглалаа.
Matt MonKJV 22:35  Тэгэхэд тэдний нэг болох нэгэн хуульч түүнийг сорьж,
Matt MonKJV 22:36  Багш аа, хуулинд аль тушаал нь агуу вэ? гэж асуув.
Matt MonKJV 22:37  Есүс түүнд, Чи, Эзэн Шүтээнээ бүхий л зүрхээрээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л оюунаараа хайрла.
Matt MonKJV 22:38  Энэ бол эхний бөгөөд агуу тушаал юм.
Matt MonKJV 22:39  Мөн хоёр дахь нь үүнтэй төстэй. Чи ойрынхноо өөр шигээ хайрла.
Matt MonKJV 22:40  Энэ хоёр тушаал дээр бүх хууль болон эш үзүүлэгч өлгөгддөг гэв.
Matt MonKJV 22:41  Фарисачуудыг цуглахад Есүс тэднээс асуун,
Matt MonKJV 22:42  Та нар Христийн талаар юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? Тэд түүнд, Давийдийнх гэлээ.
Matt MonKJV 22:43  Тэр тэдэнд, Тэгвэл Давийд сүнсэн дотор түүнийг хэрхэн Эзэн гэж дуудан,
Matt MonKJV 22:44  ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл залар гэж хэлсэн хэмээн хэлээ вэ?
Matt MonKJV 22:45  Хэрэв Давийд түүнийг Эзэн гэж дууддаг юм бол тэр яаж түүний хүү байх билээ? гэв.
Matt MonKJV 22:46  Тэгэхэд нэг ч хүн түүнд үг хариулж чадаагүй бөгөөд тэр өдрөөс хойш хэн ч түүнээс дахин асууж зүрхэлсэнгүй.