MATTHEW
Chapter 5
Matt | MonKJV | 5:1 | Тийнхүү тэр цугласан олныг хараад, уул руу гарав. Тэгээд түүнийг суухад шавь нар нь түүн рүү ирлээ. | |
Matt | MonKJV | 5:11 | Надаас болоод та нарыг гутаан, хавчих мөн ёрын муу бүх үгийг та нарын эсрэг худал ярих үед та нар жаргалтай. | |
Matt | MonKJV | 5:12 | Баяс, бүр ихээр хөөрөн баярла. Яагаад гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу их. Учир нь та нарын өмнө байсан эш үзүүлэгч нарыг тэд тийнхүү хавчсан. | |
Matt | MonKJV | 5:13 | Та нар бол дэлхийн давс. Гэтэл давс амтаа алдвал тэр юугаар давслагдах билээ? Ийм давс гадагш хаягдаж, хүмүүний хөлд гишгэгдэхээс өөр цаашид юунд ч ашиггүй. | |
Matt | MonKJV | 5:15 | Хүмүүс дэн асаагаад үүнийг савны доор биш, харин дэнгийн суурин дээр тавьдаг. Тэгэхэд энэ нь гэрт байгаа бүгдийг гэрэлтүүлдэг. | |
Matt | MonKJV | 5:16 | Та нарын гэрэл хүмүүний өмнө ийнхүү гэрэлтэг. Тэгвэл тэд та нарын сайн ажлуудыг харж, тэнгэрт буй та нарын Эцэгийг алдаршуулах болно. | |
Matt | MonKJV | 5:17 | Намайг хууль эсвэл эш үзүүлэгч нарыг устгахаар ирсэн гэж бүү бод. Би устгахаар биш, харин биелүүлэхээр ирсэн. | |
Matt | MonKJV | 5:18 | Учир нь үнэхээр би та нарт хэлье. Тэнгэр ба дэлхий үгүй болтол, бүгд биелэгдэх хүртэл хуулиас ганц эвэр эсвэл ганц цэг ч алга болохгүй. | |
Matt | MonKJV | 5:19 | Тийм учраас хамгийн өчүүхэн эдгээр тушаалын нэгийг зөрчих мөн хүмүүнд ийнхүү сургах хэн боловч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн хэмээн дуудагдана. Харин биелүүлж сургах хэн боловч тэр нь тэнгэрийн хаанчлалд эрхэм хэмээн дуудагдана. | |
Matt | MonKJV | 5:20 | Учир нь би та нарт хэлье. Та нарын зөв байдал бичээчид болон Фарисачуудынхаас илүү гарахгүй бол тэнгэрийн хаанчлалд та нар хэзээ ч орохгүй. | |
Matt | MonKJV | 5:21 | Чи аллага бүү үйлд. Аллага үйлдэх хэн боловч шүүлтийн аюулд орно гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. | |
Matt | MonKJV | 5:22 | Гэвч би та нарт хэлье. Шалтгаангүйгээр ах дүүдээ уурлах хүн шүүлтийн аюулд орно. Мөн ах дүүдээ Ракаа гэж хэлэх хэн боловч зөвлөлийн аюулд орно. Бас, Чи мунхаг гэж хэлэх хэн боловч тамын галын аюулд орно. | |
Matt | MonKJV | 5:23 | Тийм учраас чи тахилын ширээ рүү өргөлөө авчрахдаа чиний эсрэг ямар нэг юм ах дүүд чинь байгааг тэнд санавал, | |
Matt | MonKJV | 5:24 | өргөлөө тэнд, тахилын ширээний өмнө орхи. Тэгээд замаараа буц. Эхлээд ах дүүтэйгээ эвлэр. Дараа нь ирж, өргөлөө өргө. | |
Matt | MonKJV | 5:25 | Заргалдагчтайгаа замд явахдаа түүнтэй түргэн зохиц. Эс бөгөөс заргалдагч чинь чамайг шүүгчид тушаах бөгөөд шүүгч чамайг түшмэлд тушаана. Тийнхүү чи шоронд хаягдана. | |
Matt | MonKJV | 5:26 | Үнэхээр би чамд хэлье. Чи сүүлчийн кодраантисыг нь төлөх хүртлээ тэндээс хэзээ ч гарахгүй. | |
Matt | MonKJV | 5:28 | Харин би та нарт хэлье. Тачаадахын тулд эмэгтэй хүнийг харах хэн боловч аль хэдийн түүнтэй зүрх сэтгэлдээ завхайрал үйлдчихсэн хэрэг. | |
Matt | MonKJV | 5:29 | Тэгээд баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл үүнийг ухаж аваад, өөрөөсөө зайлуул. Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай. | |
Matt | MonKJV | 5:30 | Мөн баруун гар чинь чамайг бүдрүүлбэл үүнийг тастаад, өөрөөсөө зайлуул. Учир нь чиний бие бүхэлдээ тамд хаягдах биш, харин чиний нэг эрхтэн сүйрэх нь чамд ашигтай. | |
Matt | MonKJV | 5:32 | Харин би та нарт хэлье. Садарласнаас бусад тохиолдолд эхнэрээ явуулах хэн боловч түүнийг завхайрахад хүргэж буй хэрэг. Мөн салсан эмэгтэйтэй гэрлэх хэн боловч завхайрч буй хэрэг. | |
Matt | MonKJV | 5:33 | Дахиад, Чи өөрөөрөө худал бүү тангарагла. Харин Эзэнд амлалтуудаа биелүүл гэж хуучин цагийн хүмүүсээр хэлэгдсэнийг та нар сонссон. | |
Matt | MonKJV | 5:34 | Харин би та нарт хэлье. Хэзээ ч бүү тангарагла. Тэнгэрээр ч болохгүй. Учир нь энэ бол Шүтээний хаан суудал. | |
Matt | MonKJV | 5:35 | Газраар ч болохгүй. Учир нь энэ бол түүний хөлийн гишгүүр. Иерусалимаар ч болохгүй. Учир нь энэ бол агуу Хааны хот. | |
Matt | MonKJV | 5:36 | Бас толгойгоороо ч бүү тангарагла. Яагаад гэвэл чи нэг үсийг ч цагаан эсвэл хар болгож чадахгүй. | |
Matt | MonKJV | 5:37 | Харин та нарын яриа, За за, Үгүй үгүй байг. Учир нь эдгээрээс илүү нь ёрын муугаас байдаг. | |
Matt | MonKJV | 5:39 | Харин би та нарт хэлье. Та нар ёрын мууг бүү эсэргүүц. Тиймээс баруун хацар дээр чинь чамайг алгадах хэн ч бай түүнд, нөгөөгөө бас эргүүл. | |
Matt | MonKJV | 5:44 | Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрла. Та нарыг хараадаг хүмүүсийг ерөө. Та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд. Та нарыг доромжилдог болон та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө гуй. | |
Matt | MonKJV | 5:45 | Тэгвэл та нар тэнгэрт буй Эцэгийнхээ хүүхдүүд нь байх болно. Яагаад гэвэл тэр өөрийн нарыг муу дээр ч, сайн дээр ч мандуулдаг бөгөөд бороог зөв шударга дээр ч, шударга бус дээр ч оруулдаг. | |
Matt | MonKJV | 5:46 | Учир нь та нарыг хайрладаг хүмүүсийг та нар хайрлавал ямар шагналтай байх вэ? Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү? | |
Matt | MonKJV | 5:47 | Мөн та нар зөвхөн ахан дүүстэйгээ мэндчилбэл та нар бусдаас илүү юу хийж байна вэ? Татвар хураагчид ч бас ийн хийдэггүй гэж үү? | |