MATTHEW
Chapter 26
Matt | MonKJV | 26:2 | Хоёр өдрийн дараа Дээгүүр өнгөрөх баяр болно гэдгийг та нар мэднэ. Тэгэхэд хүмүүний Хүү цовдлогдохоор тушаагдана гэлээ. | |
Matt | MonKJV | 26:3 | Тэр үед Каиафас гэдэг тэргүүн тахилчийн ордонд ахлах тахилч нар, бичээчид болон ард түмний ахлагч нар цугларав. | |
Matt | MonKJV | 26:7 | гөлтгөнө савтай, маш үнэтэй анхилуун тос барьсан нэгэн эмэгтэй түүн дээр иржээ. Тэгээд үүнийгээ сууж байгаа түүний толгой дээр нь цутгалаа. | |
Matt | MonKJV | 26:10 | Есүс үүнийг мэдээд тэдэнд, Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Учир нь тэр надад сайн үйл хийлээ. | |
Matt | MonKJV | 26:12 | Учир нь тэрээр энэ анхилуун тосыг миний биен дээр цутгасан нь миний оршуулгын төлөө үйлдсэн хэрэг. | |
Matt | MonKJV | 26:13 | Үнэхээр би та нарт хэлье. Энэ сайн мэдээ даян дэлхийн хаана тунхаглагдана тэнд энэ эмэгтэйн хийсэн зүйл түүнийг дурсахуйн төлөө бас яригдана гэв. | |
Matt | MonKJV | 26:15 | Би түүнийг та нарт тушаая. Та нар надад юу өгөх вэ? гэжээ. Тэгэхэд нь тэд гучин мөнгөн зоосоор түүнтэй тохиролцов. | |
Matt | MonKJV | 26:17 | Эдүгээ Исгээгүй талхны баярын эхний өдөр шавь нар Есүс дээр ирээд түүнд, Дээгүүр өнгөрөхийг идэхийн тулд танд зориулж, биднийг хаана бэлдээсэй гэж та хүсэж байна вэ? гэв. | |
Matt | MonKJV | 26:18 | Тэгэхэд тэр, Хот руу нэг хүн дээр оч. Тэгээд түүнд, Миний цаг ойрхон байна. Би танайд шавь нартайгаа Дээгүүр өнгөрөхийг хийнэ гэж Агуу Багш хэлж байна хэмээн хэл гэв. | |
Matt | MonKJV | 26:19 | Тэгэхэд шавь нар Есүсийн өөрсдөд нь оноосны дагуу гүйцэтгэлээ. Тэгээд тэд Дээгүүр өнгөрөхт бэлтгэв. | |
Matt | MonKJV | 26:21 | Тэгээд тэднийг хооллох зуур тэр, Үнэхээр би та нарт хэлье. Та нарын нэг надаас урвах болно гэв. | |
Matt | MonKJV | 26:22 | Тэгэхэд тэд маш ихээр гуниглан, хүн болгон түүнд, Эзэн, би юу? хэмээн хэлж эхэллээ. | |
Matt | MonKJV | 26:24 | Хүмүүний Хүү өөрийнх нь тухай бичигдсэний дагуу явдаг. Харин өөрөөр нь хүмүүний Хүү тушаагдах тэр хүн гаслантай яа! Тэр хүн төрөөгүй байсан бол түүнд сайн байхсан гэв. | |
Matt | MonKJV | 26:25 | Тэгтэл түүнээс урвасан Иудаас хариулж, Би мөн үү, Раввий? гэлээ. Тэр түүнд, Чи хэлчихлээ гэв. | |
Matt | MonKJV | 26:26 | Мөн тэднийг идэж байх зуур Есүс талх авч, ерөөгөөд, хугалан, шавь нарт өгч, Май, ид. Энэ бол миний бие гэлээ. | |
Matt | MonKJV | 26:28 | Учир нь энэ бол шинэ гэрээний миний цус. Энэ нь гэмүүдээс чөлөөлөлтийн тулд олны төлөө урсана. | |
Matt | MonKJV | 26:29 | Харин би та нарт хэлье. Үүнээс хойш би усан үзмийн энэ жимсийг Эцэгийнхээ хаанчлалд та нартай хамт шинээр уух тэр өдрийг хүртэл үүнээс уухгүй гэв. | |
Matt | MonKJV | 26:31 | Тэгэхэд Есүс тэдэнд, Энэ шөнө та нар надаас болоод бүгд бүдрүүлэгдэнэ. Учир нь, Би хоньчинг цохино. Тэгэхэд хонин сүрэг тараагдана гэж бичигдсэн байдаг. | |
Matt | MonKJV | 26:33 | Гэтэл Пээтрос түүнд хариулж, Танаас болоод бүгд бүдрүүлэгдэх ч би хэзээ ч бүдрүүлэгдэхгүй гэлээ. | |
Matt | MonKJV | 26:34 | Есүс түүнд, Үнэхээр би чамд хэлье. Яагаад гэвэл энэ шөнө азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ гэв. | |
Matt | MonKJV | 26:35 | Пээтрос түүнд, Би тантай хамт үхэх хэрэгтэй болсон ч, таныг огт үгүйсгэхгүй гэлээ. Шавь нар ч бас бүгд ингэж хэлжээ. | |
Matt | MonKJV | 26:36 | Дараа нь Есүс тэдэнтэй хамт Гетсиманий гэдэг газар ирээд шавь нарт, Намайг тэнд очоод, гуйлт хийх зуур та нар эндээ сууж бай гэлээ. | |
Matt | MonKJV | 26:37 | Улмаар тэр Пээтрос бас Зеведаиосын хоёр хүүг дагуулав. Тэгээд түүний сэтгэл гунигтай бас маш хүнд болж эхэлжээ. | |
Matt | MonKJV | 26:38 | Дараа нь тэр тэдэнд, Сэтгэл минь асар ихээр, үхтлээ гашуудаж байна. Та нар эндээ үлдээд, надтай хамт сэргэг бай гэлээ. | |
Matt | MonKJV | 26:39 | Тийнхүү тэр цааш жаахан яваад, нүүрээрээ унан, Эцэг минь ээ, хэрэв боломжтой бол энэ аягыг надаас зайлуулаач. Гэхдээ миний хүссэнээр биш, харин таныхаар болог гэж гуйлт хийлээ. | |
Matt | MonKJV | 26:40 | Тэгээд тэр шавь нар луу ирж, тэднийг унтаж байхыг олж хараад Пээтрост, Та нар яачихав аа, надтай хамт ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу? | |
Matt | MonKJV | 26:41 | Та нар уруу татлага руу орохгүйн тулд сэргэг байж, гуйлт хийгтүн. Сүнс үнэхээр бэлэн ч, махбод сул дорой гэв. | |
Matt | MonKJV | 26:42 | Тэр дахин хоёр дахь удаагаа явж, Эцэг минь ээ, хэрэв би үүнийг уухаас нааш энэ аяга надаас зайлах боломжгүй юм бол таны хүсэл биелэг гэж гуйлаа. | |
Matt | MonKJV | 26:43 | Улмаар тэр ирээд, тэднийг дахиад унтаж байхыг олж харав. Учир нь тэдний нүд хүндэрсэн байжээ. | |
Matt | MonKJV | 26:44 | Тиймээс тэр тэднийг орхин, дахин цааш яваад, адил үгсийг хэлж, гурав дахь удаагаа гуйлт хийлээ. | |
Matt | MonKJV | 26:45 | Дараа нь тэрбээр шавь нар дээрээ ирээд тэдэнд, Одоо унт, амар. Ажигтун, цаг ойртож байгаа бөгөөд хүмүүний Хүү гэмтнүүдийн гарт тушаагдах гэж байна. | |
Matt | MonKJV | 26:47 | Тийнхүү түүнийг ярьж байх зуур, ажигтун, арван хоёрын нэг Иудаас нь ахлах тахилч нар болон ард түмний ахлагч нараас илгээгдсэн сэлэм, шийдэмтэй үй олон хүний хамт ирлээ. | |
Matt | MonKJV | 26:48 | Эдүгээ түүнээс урвасан тэр, Би хэнийг үнсэнэ тэр нь мөнөөх хүн шүү. Түүнийг баривчил хэмээн тэдэнд дохио өгсөн ажээ. | |
Matt | MonKJV | 26:49 | Тэгээд тэрбээр Есүс рүү шууд очоод, Амар байна уу, раввий гэж хэлээд, түүнийг үнслээ. | |
Matt | MonKJV | 26:50 | Тэгэхэд Есүс түүнд, Анд минь, чи яахаар ирээ вэ? гэв. Тэгтэл тэд ирээд, Есүс рүү гар сунган, түүнийг барилаа. | |
Matt | MonKJV | 26:51 | Тэгтэл ажигтун, Есүстэй байсан тэдний нэг гараа явуулан илдээ сугалаад, тэргүүн тахилчийн боолын чихийг цавчин таслав. | |
Matt | MonKJV | 26:52 | Тэгэхэд нь Есүс түүнд, Илдээ хуйнд нь буцаа. Учир нь илд барьдаг бүхэн илдээр сүйрнэ. | |
Matt | MonKJV | 26:53 | Эсвэл чи намайг Эцэгээсээ арван хоёр легионоос илүү элч нарыг надад өгөөч хэмээн одоо гуйж чадахгүй гэж бодоо юу? | |
Matt | MonKJV | 26:55 | Яг тэр үед Есүс цугласан олонд, Та нар намайг барихын тулд дээрэмчний эсрэг мэт сэлэм, шийдэмтэй ирээ юү? Би өдөр бүр та нартай хамт сүмд суугаад, заан сургаж байхад та нар намайг бариагүй. | |
Matt | MonKJV | 26:56 | Гэхдээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгч нарын бичвэрүүд биелэгдэхийн тулд юм гэв. Тэгэхэд шавь нар нь бүгд түүнийг орхин зугтжээ. | |
Matt | MonKJV | 26:57 | Тэгтэл Есүсийг барьсан хүмүүс түүнийг тэргүүн тахилч Каиафаст аваачив. Тэнд бичээчид болон ахлагч нар цугласан байлаа. | |
Matt | MonKJV | 26:58 | Харин Пээтрос түүнийг тэргүүн тахилчийн хашаа хүртэл холоос дагасаар дотогш орж, эцсийг нь үзэхээр зарц нартай хамт суулаа. | |
Matt | MonKJV | 26:59 | Эдүгээ ахлах тахилч нар болон ахлагч нар мөн зөвлөл бүхэлдээ Есүсийг цаазлахын тулд түүний эсрэг хуурамч гэрчлэлийг эрж хайв. | |
Matt | MonKJV | 26:60 | Гэвч юу ч олсонгүй. Олон хуурамч гэрч ирээд ч тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд, | |
Matt | MonKJV | 26:61 | Энэ хүн, Би Шүтээний сүмийг нураагаад, үүнийг гурав хоногийн дотор барьж чадна гэж хэлсэн гэв. | |
Matt | MonKJV | 26:62 | Тэгэхэд тэргүүн тахилч босож түүнд, Чи юу ч хариулахгүй юу? Энэ хүмүүс чиний эсрэг юу гэрчлээд байгаа юм бэ? гэлээ. | |
Matt | MonKJV | 26:63 | Гэсэн ч Есүс чимээгүй л байв. Тэгэхэд тэргүүн тахилч хариулж түүнд, Чи Шүтээний Хүү, Христ мөн эсэхээ бидэнд хэлж, амьд Шүтээнээр тангарагла гэв. | |
Matt | MonKJV | 26:64 | Есүс түүнд, Та хэлчихлээ. Гэвч би та нарт хэлье. Үүнээс хойш та нар хүмүүний Хүү хүч чадлын баруун гар талд залран буйг бас тэнгэрийн үүлсийн дунд ирж буйг харна гэлээ. | |
Matt | MonKJV | 26:65 | Тэгтэл тэргүүн тахилч хувцсаа уран, Тэрбээр Шүтээнийг доромжиллоо. Бидэнд цаашид гэрч нарын хэрэг юу байна вэ? Ажигтун, та нар сая түүний шүтээнийг доромжлохуйг сонслоо. | |
Matt | MonKJV | 26:66 | Та нар юу гэж бодож байна вэ? гэв. Тэгэхэд нь тэд хариулж, Тэр үхлийн буруутай гэлээ. | |
Matt | MonKJV | 26:67 | Дараа нь тэд түүний нүүр лүү нулимж бас түүнийг нударгалав. Мөн зарим нь алгадаад, | |
Matt | MonKJV | 26:69 | Эдүгээ Пээтрос гадаа, хашаан дотор сууж байв. Тэгэхэд нэгэн шивэгчин охин түүн дээр ирээд, Та ч бас Галийлийн Есүстэй хамт байсан гэв. | |
Matt | MonKJV | 26:70 | Гэтэл тэр, Би чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна гэж бүгдийн өмнө үгүйсгэлээ. | |
Matt | MonKJV | 26:71 | Тэгээд түүнийг үүдний хэсэг рүү явахад өөр нэг шивэгчин түүнийг хараад, тэнд байсан хүмүүст, Энэ хүн бас Назаретийн Есүстэй хамт байсан гэв. | |
Matt | MonKJV | 26:73 | Тэгтэл хэсэг хугацааны дараа тэнд зогсож байсан хүмүүс Пээтрос руу ирээд, Яриа чинь чамайг илчилж байгаа учраас чи бас тэдний нэг гарцаагүй мөн байна гэв. | |
Matt | MonKJV | 26:74 | Тэгэхэд тэр, Би тэр хүнийг огт мэдэхгүй хэмээн хараан, тангараглаж эхлэв. Гэтэл тэр даруй азарган тахиа донгодлоо. | |