Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 12
Matt MonKJV 12:1  Тэр үед, шаббаат өдөр Есүс тариан талбайн дундуур явжээ. Тэгэхэд шавь нар нь өлсөж байсан тул тариан түрүү таслан идэж эхлэв.
Matt MonKJV 12:2  Гэтэл Фарисачууд үүнийг хараад түүнд, Ажигтун, таны шавь нар шаббаат өдөр хийхэд хуульд нийцгүй зүйлийг хийж байна гэлээ.
Matt MonKJV 12:3  Харин тэр тэдэнд, Давийд өөрөө болон түүнтэй хамт байсан хүмүүс өлсөж байх үед тэр юу хийснийг та нар уншаагүй юу?
Matt MonKJV 12:4  Тэрбээр Шүтээний өргөөнд хэрхэн орж, үзмэрийн талхыг идсэн билээ. Гэтэл энэ нь зөвхөн тахилч нарт зориулагдсан бөгөөд тэр болон түүнтэй хамт байгсад идэхэд хуульд нийцгүй байсан.
Matt MonKJV 12:5  Эсвэл тахилч нар шаббаат өдрүүдэд, шаббаатыг сүм дотор бузарладаг атлаа хэрхэн гэм зэмгүй байдгийг хуулиас та нар уншаагүй юу?
Matt MonKJV 12:6  Харин энд байгаа нэгэн нь сүмээс илүү агуу гэдгийг би та нарт хэлье.
Matt MonKJV 12:7  Түүнчлэн та нар, Би өргөлийг биш өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг мэдсэнсэн бол гэм зэмгүй хүнийг буруутгахгүй байх байсан.
Matt MonKJV 12:8  Учир нь хүмүүний Хүү бол шаббаат өдрийн ч Эзэн юм гэж хэлэв.
Matt MonKJV 12:9  Дараа нь тэр тэндээс яваад, тэдний синагогид орлоо.
Matt MonKJV 12:10  Гэтэл ажигтун, хатингаршсан гартай нэгэн эр байв. Тэгээд тэд түүнийг буруутгахын тулд түүнээс, Шаббаат өдрүүдэд эдгээх нь хуульд нийцтэй юү? гэж асуулаа.
Matt MonKJV 12:11  Тэгэхэд тэр тэдэнд, Ганц хоньтой байгаад тэр нь шаббаат өдөр нүхэнд унавал түүнийг бариад, татаж гаргахгүй ямар хүн та нарын дунд байна вэ?
Matt MonKJV 12:12  Тэгвэл хүн хониноос хэр илүү юм бэ? Тиймээс шаббаат өдрүүдэд сайныг үйлдэх нь хуульд нийцтэй гэв.
Matt MonKJV 12:13  Дараа нь тэр нөгөө хүнд, Гараа сунга гэв. Тэгэхэд тэр сунгасан бөгөөд нөгөөхтэй нь адил эрүүл болж сэргээгджээ.
Matt MonKJV 12:14  Тэр үед Фарисачууд гарч яваад, хэрхэн түүнийг устгах талаар түүний эсрэг зөвлөлийг хуралдуулав.
Matt MonKJV 12:15  Харин Есүс үүнийг мэдээд, тэндээс холдон одлоо. Тэгтэл маш олон хүн түүнийг дагасан бөгөөд бүгдийг нь эдгээжээ.
Matt MonKJV 12:16  Тэгээд өөрийгөө мэдүүлэхгүй байхыг тэдэнд хатуу сануулав.
Matt MonKJV 12:17  Энэ нь эш үзүүлэгч Ишаиагаар,
Matt MonKJV 12:18  Сонгосон зарцыг минь ажигтун. Надад хайрлагдсан түүнд сэтгэл минь ихэд тааламжтай. Би түүн дээр сүнсээ буулгах бөгөөд тэр Жүүд бусчуудад шүүлтийг тунхаглана.
Matt MonKJV 12:19  Тэр маргахгүй бас хашгирахгүй. Мөн хэн ч түүний дуу хоолойг гудамжнуудад сонсохгүй.
Matt MonKJV 12:20  Тэр шүүлтийг ялалт руу гаргах хүртлээ няцарсан зэгсийг ч хугалахгүй бас уугьж буй маалингийг ч бөхөөхгүй.
Matt MonKJV 12:21  Мөн Жүүд бусчууд түүний нэрэнд бат найдна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
Matt MonKJV 12:22  Тэр үед чөтгөрт эзэмдүүлсэн сохор бөгөөд хэлгүй хүнийг түүн дээр авчрав. Тэгэхэд тэр мөнөөх сохор бөгөөд хэлгүй хүнийг эдгээсэн учраас тэрбээр ярьж бас харлаа.
Matt MonKJV 12:23  Тэгтэл бүх хүн алмайран гайхаж, Энэ чинь Давийдийн хүү юм биш үү? гэцгээв.
Matt MonKJV 12:24  Гэтэл Фарисачууд сонсоод, Энэ хүн чөтгөрүүдийн хунтайж Вээлзэвүүлээр л биш бол чөтгөрүүдийг зайлуулдаггүй гэлээ.
Matt MonKJV 12:25  Тэр үед Есүс тэдний санааг мэдээд, тэдэнд, Өөрийнхөө эсрэг хуваагдсан хаанчлал бүр үгүйрэлд хүрдэг. Мөн өөрийнхөө эсрэг хуваагдсан хот эсвэл айл бүр тогтнохгүй.
Matt MonKJV 12:26  Түүнчлэн Сатаан, Сатаанаа зайлуулж, өөрийнхөө эсрэг тэр хуваагдвал түүний хаанчлал хэрхэн тогтнох вэ?
Matt MonKJV 12:27  Тэгээд би чөтгөрүүдийг хэрэв Вээлзэвүүлээр зайлуулдаг юм бол та нарын хүүхдүүд хэнээр зайлуулдаг байх вэ? Иймд тэд та нарын шүүгч байх болно.
Matt MonKJV 12:28  Харин би чөтгөрүүдийг Шүтээний Сүнсээр зайлуулдаг юм бол Шүтээний хаанчлал та нарт ирчихээд байна.
Matt MonKJV 12:29  Эсвэл хүн хүчтэй хүнийг эхэлж хүлээд, дараа нь түүний гэрийг бусниулахаас өөрөөр яаж хүчтэй хүний гэрт орж, эд агуурсыг нь бусниулж чадах билээ.
Matt MonKJV 12:30  Надтай хамт байдаггүй нь миний эсрэг бөгөөд надтай хамт хураадаггүй нь тараадаг.
Matt MonKJV 12:31  Тийм учраас би та нарт хэлье. Гэм ба шүтээнийг доромжлохуйн бүх хэлбэр нь хүмүүний хувьд уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг шүтээнийг доромжлохуй нь хүмүүний хувьд уучлагдахгүй.
Matt MonKJV 12:32  Мөн хэн ч бай хүмүүний Хүүгийн эсрэг үг хэлнэ энэ нь түүнд уучлагдана. Харин Ариун Сүнсний эсрэг ярьдаг хэн ч бай түүнд, энэ нь энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч уучлагдахгүй.
Matt MonKJV 12:33  Модыг сайн болгосон ч, үгүй ч жимс нь сайн. Модыг муу болгосон ч, үгүй ч жимс нь муу. Учир нь жимсээрээ мод танигддаг.
Matt MonKJV 12:34  Хорт могойн үр удам аа, Та нар ёрын муу атлаа сайн зүйлсийг хэрхэн ярьж чадах вэ? Учир нь сэтгэлийн бялхсан байдлаас ам ярьдаг.
Matt MonKJV 12:35  Сайн хүн сэтгэлийнхээ сайн эрдэнээс сайн зүйлсийг гаргадаг. Харин муу хүн муу эрдэнээс муу зүйлсийг гаргадаг.
Matt MonKJV 12:36  Гэвч би та нарт хэлье. Яагаад гэвэл ярих дэмий үг бүрийнхээ төлөө хүмүүн шүүлтийн өдөр өчиг өгнө.
Matt MonKJV 12:37  Учир нь чи үгсээрээ цагаатгагдаж бас үгсээрээ буруутгагдана гэж хэлэв.
Matt MonKJV 12:38  Тэгтэл бичээчид болон Фарисачуудын зарим нь, Багш аа, бид танаас шинж тэмдэг хармаар байна гэж хариулав.
Matt MonKJV 12:39  Тэгэхэд нь тэр тэдэнд хариулж, Ёрын муу, завхай үеийнхэн шинж тэмдэг эрэлхийлдэг. Гэвч тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр ямар ч шинж тэмдэг өгөгдөхгүй.
Matt MonKJV 12:40  Учир нь Ионаа гурван өдөр, гурван шөнө халимны гэдсэнд байсан шиг хүмүүний Хүү тийнхүү гурван өдөр, гурван шөнө газрын зүрхэнд байх болно.
Matt MonKJV 12:41  Нинэвээгийн эрчүүд Ионаагийн номлолд гэмшин эргэсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана. Тиймээс ажигтун, Ионаагаас илүү агуу нь энд байна.
Matt MonKJV 12:42  Өмнөдийн хатан хаан Соломооны мэргэн ухааныг сонсохоор газрын хязгаараас ирсэн учраас энэ үеийнхэнтэй хамт шүүлтэнд зогсож, тэднийг буруутгана. Тиймээс ажигтун, Соломооноос илүү агуу нь энд байна.
Matt MonKJV 12:43  Бузар сүнс хүнээс гараад, хуурай газруудаар алхан, амралтыг эрэн хайвч үл олно.
Matt MonKJV 12:44  Тэгээд тэр, Би хаанаас гарч ирсэн тэр гэр лүүгээ буцъя даа гэж хэлнэ. Улмаар очоод гэр нь хоосон, шүүрдэгдсэн бас цэгцлэгдсэнийг олж харна.
Matt MonKJV 12:45  Дараа нь тэр яваад, өөрөөсөө илүү хорон муу долоон өөр сүнсийг өөртэйгөө хамт авчирч, тэнд орж оршино. Тэгэхэд мөнөөх хүний сүүлчийн байдал нь эхнийхээсээ ч дор болдог. Хорон муу энэ үеийнхэнд ч бас ийм юм болно гэв.
Matt MonKJV 12:46  Ийнхүү түүнийг хүмүүстэй ярих зуур ажигтун, түүний эх болон дүү нар нь түүнтэй ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байлаа.
Matt MonKJV 12:47  Тэгэхэд нэг хүн түүнд, Ажигтун, таны эх болон таны дүү нар тантай ярилцахыг эрмэлзэн, гадаа зогсож байна гэв.
Matt MonKJV 12:48  Гэтэл тэр өөрт нь хэлсэн хүнд хариулан, Хэн миний эх вэ? Мөн хэн миний ах дүү нар юм бэ? гэжээ.
Matt MonKJV 12:49  Тэгээд тэр өөрийн шавь нар луу гараа сунгаад, Ажигтун, миний эх мөн миний ах дүү нар!
Matt MonKJV 12:50  Яагаад гэвэл тэнгэрт буй Эцэгийн минь хүслийг биелүүлэх хэн ч бай тэр нь миний ах, эгч, дүү бас эх мөн гэв.