Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 17
Matt MonKJV 17:1  Улмаар Есүс зургаан өдрийн дараа Пээтрос, Иакоов болон түүний дүү Иоаннис нарыг аван, өндөр ууланд тусад нь авчирлаа.
Matt MonKJV 17:2  Тэгээд тэдний өмнө хувирав. Тэгэхэд түүний царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл мэт цагаан болов.
Matt MonKJV 17:3  Тэгтэл ажигтун, түүнтэй ярилцаж буй Мошээ болон Элийа тэдэнд үзэгдлээ.
Matt MonKJV 17:4  Тэгэхэд нь Пээтрос хариулж Есүст, Эзэн, энд байгаа нь бидэнд сайн боллоо. Хэрэв таныг хүсвэл бид энд гурван цацар хийе. Танд нэгийг Мошээд нэгийг бас Элийад нэгийг гэв.
Matt MonKJV 17:5  Түүнийг ярьж байх зуур, ажигтун, гэрэлтсэн үүл тэднийг бүрхлээ. Тэгтэл ажигтун, үүлнээс нэгэн дуу хоолой гарч, Энэ бол миний хайртай хүү. Би түүнд ихэд тааламжтай. Та нар түүнийг сонсогтун гэв.
Matt MonKJV 17:6  Тэгэхэд шавь нар үүнийг сонсоод, нүүрээрээ унасан бөгөөд маш их айсан байжээ.
Matt MonKJV 17:7  Тэгтэл Есүс ирж, тэдэнд хүрээд, Бос, бүү ай гэлээ.
Matt MonKJV 17:8  Ийнхүү тэд харцаа дээш өргөхдөө Есүсээс өөр хэнийг ч харсангүй.
Matt MonKJV 17:9  Ингээд тэднийг уулнаас буух зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүүг үхэгсдээс босгогдох хүртэл энэ үзэгдлийг хэнд ч бүү хэл хэмээн тушаав.
Matt MonKJV 17:10  Тэгэхэд шавь нар нь түүнээс, Тэгвэл Элийа эхлээд ирэх ёстой гэж бичээчид яагаад хэлдэг юм бэ? гэж асуулаа.
Matt MonKJV 17:11  Харин Есүс тэдэнд хариулж, Үнэхээр Элийа эхэлж ирээд, бүх зүйлийг сэргээнэ.
Matt MonKJV 17:12  Харин би та нарт хэлье. Тэр Элийа аль хэдийн ирсэн атал тэд түүнийг таниагүй. Харин түүнд хүссэн бүхнээ хийсэн. Үүний адил хүмүүний Хүү тэднээс болоод бас шаналах болно гэв.
Matt MonKJV 17:13  Тэр үед Иоаннис Баптистийн тухай өөрсдөд нь ярьсныг шавь нар ойлгожээ.
Matt MonKJV 17:14  Тэгээд тэднийг цугласан олон дээр ирэхэд нэг хүн түүн дээр ирээд, түүнд сөгдөн,
Matt MonKJV 17:15  Эзэн, хүүг минь өрөвдөөч. Учир нь тэр галзуу солиотой бөгөөд маш ихээр шаналдаг. Яагаад гэвэл тэр олонтаа гал руу, олонтаа ус руу унадаг юм.
Matt MonKJV 17:16  Иймээс би таны шавь нар дээр түүнийг авчирсан боловч тэд түүнийг эдгээж чадсангүй гэв.
Matt MonKJV 17:17  Тэгтэл Есүс хариулж, Итгэлгүй, завхарсан үеийнхэн ээ, би та нартай хэр удаан байх билээ? Та нарыг хэр удаан тэвчих юм бэ? Түүнийг энд над руу авчир гэлээ.
Matt MonKJV 17:18  Тэгээд Есүс чөтгөрийг зандарлаа. Тэгэхэд тэр түүнээс зайлжээ. Яг тэр цагаас хүү эдгэрэв.
Matt MonKJV 17:19  Тэр үед шавь нар нь тусдаа Есүс дээр ирээд, Бид яагаад түүнийг зайлуулж чадсангүй вэ? гэлээ.
Matt MonKJV 17:20  Тэгэхэд нь Есүс тэдэнд, Та нарын үл итгэлээс болоод. Учир нь үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт гичийн ганц үр төдий итгэл байвал энэ ууланд, Эндээс тийш нүү гэж хэлэхэд нүүх болно. Ийнхүү та нарт юу ч боломжгүй биш байх болно.
Matt MonKJV 17:21  Гэхдээ ийм төрөл нь гуйлт болон мацаггүйгээр зайлдаггүй гэлээ.
Matt MonKJV 17:22  Ийнхүү тэднийг Галийлд байх зуур Есүс тэдэнд, Хүмүүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана.
Matt MonKJV 17:23  Улмаар тэд түүнийг ална. Тэгээд гурав дахь өдрөө тэр дахин босгогдоно гэж хэлэв. Тэгэхэд тэд асар ихээр гуниглав.
Matt MonKJV 17:24  Дараа нь тэднийг Капернаумд ирэхэд зоос авдаг хүмүүс Пээтрос дээр ирээд, Танай багш зоос төлдөггүй юм уу? гэлээ.
Matt MonKJV 17:25  Тэр, Тийм ээ, төлдөг гэв. Тэгээд Есүс айлд орчихоод түүнээс урьтан, Сиймон оо, чи юу гэж бодож байна? Дэлхийн хаад хэнээс гааль эсвэл татвар авдаг вэ? Хүүхдүүдээсээ юү эсвэл бусад хүмүүсээс үү? гэв.
Matt MonKJV 17:26  Пээтрос түүнд, Бусад хүмүүсээс гэхэд нь Есүс түүнд, Тэгвэл хүүхдүүд нь чөлөөтэй.
Matt MonKJV 17:27  Гэхдээ бид тэднийг бүдрүүлэхгүйн тулд чи тэнгис рүү яваад, дэгээ хаяж, эхэнд гарч ирэх загасыг аваарай. Тэгээд амыг нь нээхдээ чи нэг зоос олно. Түүнийг аваад, миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэлээ.