Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 1
Matt MonKJV 1:1  Аврахаамын хүү, Давийдийн хүү Есүс Христийн угийн бичиг.
Matt MonKJV 1:2  Аврахаам Ицхаакийг төрүүлсэн. Ицхаак Иакоовыг төрүүлсэн. Иакоов нь Иэхудаа болон түүний ахан дүүсийг төрүүлсэн.
Matt MonKJV 1:3  Тэгээд Иэхудаа нь Таамараас Пээрэц болон Зээрахыг төрүүлсэн. Пээрэц Хэцрооныг төрүүлсэн. Хэцроон Раамыг төрүүлсэн.
Matt MonKJV 1:4  Тэгээд Раам Амминадаавыг төрүүлсэн. Амминадаав Нахшооныг төрүүлсэн. Нахшоон Салмооныг төрүүлсэн.
Matt MonKJV 1:5  Харин Салмоон Рахааваас Боазыг төрүүлсэн. Боаз Рүүтийн Овээдийг төрүүлсэн. Овээд Ишаиг төрүүлсэн.
Matt MonKJV 1:6  Тэгээд Ишаи нь Давийд хааныг төрүүлсэн. Давийд хаан Уриагийн эхнэр байсан түүнээс Соломооныг төрүүлсэн.
Matt MonKJV 1:7  Тэгээд Соломоон Рехаваамыг төрүүлсэн. Рехаваам Авийаг төрүүлсэн. Авийа Асааг төрүүлсэн.
Matt MonKJV 1:8  Тэгээд Асаа Ихошафаатыг төрүүлсэн. Ихошафаат Иораамыг төрүүлсэн. Иораам Уззийаг төрүүлсэн.
Matt MonKJV 1:9  Тэгээд Уззийа Иотаамыг төрүүлсэн. Иотаам Ахаазыг төрүүлсэн. Ахааз Хизкийаг төрүүлсэн.
Matt MonKJV 1:10  Тэгээд Хизкийа Мэнашшээг төрүүлсэн. Мэнашшээ Амооныг төрүүлсэн. Амоон Иошийаг төрүүлсэн.
Matt MonKJV 1:11  Тэгээд Иошийа нь Вавилоон руу хүргэгдэх үедээ Ихониа болон түүний ах дүү нарыг төрүүлсэн.
Matt MonKJV 1:12  Тэгээд Вавилоонд хүргэгдсэнийхээ дараа Ихониа Шалтиэлийг төрүүлсэн. Шалтиэл Зеруввавээлийг төрүүлсэн.
Matt MonKJV 1:13  Тэгээд Зеруввавээл Авихуудыг төрүүлсэн. Авихууд Элиакиймийг төрүүлсэн. Элиакийм Аззуурыг төрүүлсэн.
Matt MonKJV 1:14  Тэгээд Аззуур Цадоокийг төрүүлсэн. Цадоок Иокиймийг төрүүлсэн. Иокийм Элиудыг төрүүлсэн.
Matt MonKJV 1:15  Тэгээд Элиуд Элазаарыг төрүүлсэн. Элазаар Маттааныг төрүүлсэн. Маттаан Иакоовыг төрүүлсэн.
Matt MonKJV 1:16  Тэгээд Иакоов нь Марийагийн нөхөр Иосээфийг төрүүлсэн. Түүнээс Христ гэж нэрлэгддэг Есүс мэндэлсэн юм.
Matt MonKJV 1:17  Ийнхүү Аврахаамаас Давийд хүртэлх бүх үе нь арван дөрвөн үе мөн Давийдаас Вавилоонд хүргэгдэх хүртэл арван дөрвөн үе бас Вавилоонд хүргэгдэхээс Христ хүртэл арван дөрвөн үе ажээ.
Matt MonKJV 1:18  Эдүгээ Есүс Христийн мэндлэлт ийнхүү болжээ. Үнэндээ түүний эх Марийа, Иосээфтэй сүй тавьсан байсан ч тэд нийлэхээс өмнө тэрээр хэвлийдээ Ариун Сүнснээс хүүхэд олсон байв.
Matt MonKJV 1:19  Тэгтэл нөхөр Иосээф нь зөв шударга хүн болохоор түүнийг олны өмнө ил болгохыг үл хүсэн, нууцаар түүнээс салах санаатай байжээ.
Matt MonKJV 1:20  Харин түүнийг эдгээр зүйлийг бодож байх зуур Ажигтун, Эзэний элч түүнд зүүдээр үзэгдэн хэлэхдээ, Давийдийн хүү Иосээф оо. Марийаг өөрийн эхнэр болгон авахаас бүү ай. Учир нь түүний дотор бүрэлдсэн нь Ариун Сүнснийх юм.
Matt MonKJV 1:21  Тэгээд тэрээр хүү төрүүлэх бөгөөд чи түүний нэрийг Есүс гэж дууд. Учир нь тэр өөрийн хүмүүсийг гэмүүдээс нь аврах болно гэв.
Matt MonKJV 1:22  Эдүгээ энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр дамжуулан Эзэний ийн хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд ажээ.
Matt MonKJV 1:23  Ажигтун, онгон охин хэвлийдээ хүүхэд тээж, хүү төрүүлнэ. Тэгээд тэд түүний нэрийг Эммануэл гэж дуудна. Энэ нь Шүтээн бидэнтэй хамт хэмээн орчуулагддаг.
Matt MonKJV 1:24  Улмаар Иосээф нойрноосоо сэрээд, Эзэний элч өөрт нь тушаасны дагуу үйлдэж, эхнэрээ болгон авчээ.
Matt MonKJV 1:25  Ийнхүү ууган хүүгээ төрүүлтэл нь тэр түүнийг унтаж мэдээгүй бөгөөд түүний нэрийг ЕСҮС гэж дуудав.