MATTHEW
Chapter 11
Matt | MonKJV | 11:1 | Тэгээд ийм явдал болжээ. Есүс арван хоёр шавьдаа тушааж дуусаад, тэдний хотуудаар зааж сурган бас номлохоор тэндээс явлаа. | |
Matt | MonKJV | 11:5 | Сохрууд нь хараатай болж, доголонгууд нь алхаж, уяман өвчтөнгүүд нь цэвэр болгогдож, дүлийнүүд нь сонсож, үхэгсэд нь босгогдож мөн ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна. | |
Matt | MonKJV | 11:7 | Тэгээд тэднийг явах үед Есүс цугласан олонд Иоаннисийн тухай ярьж эхлэн, Та нар юу харахаар цөл рүү явсан юм бэ? Салхинд ганхах зэгсийг үү? | |
Matt | MonKJV | 11:8 | Үнэндээ та нар юу харахаар явсан юм бэ? Зөөлөн хувцас өмссөн хүнийг үү? Ажигтун, зөөлөн хувцас өмсдөг хүмүүс хаадын өргөөнүүдэд байдаг. | |
Matt | MonKJV | 11:9 | Үнэхээр та нар юу харахаар явсан юм бэ? Эш үзүүлэгчийг үү? Тийм ээ, би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүүг нь. | |
Matt | MonKJV | 11:10 | Учир нь түүний тухай, Ажигтун, Би элчээ чиний нүүрний өмнө илгээнэ. Тэр чиний өмнөх замыг чинь бэлтгэнэ гэж бичигдсэн нь энэ юм. | |
Matt | MonKJV | 11:11 | Үнэхээр би та нарт хэлье. Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоаннис Баптистаас агуу нь босоогүй. Гэвч тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нь түүнээс агуу юм. | |
Matt | MonKJV | 11:12 | Иоаннис Баптистийн өдрүүдээс одоог хүртэл тэнгэрийн хаанчлал хүчинд автаж байгаа бөгөөд хүч түрэгчид нь үүнийг хүчээр эзлэн авч байна. | |
Matt | MonKJV | 11:16 | Харин энэ үеийнхнийг юутай адилтгах вэ? Тэд бол зээлүүдэд суугаад, найзуудаа дуудан | |
Matt | MonKJV | 11:17 | улмаар, Бид та нарт лимбэдсэн. Тэгэхэд та нар бүжиглээгүй. Бид та нарт харууссан. Тэгэхэд та нар гашуудаагүй гэж буй хүүхдүүдтэй адил юм. | |
Matt | MonKJV | 11:18 | Учир нь Иоаннис ирээд, идээ ч үгүй, уугаа ч үгүй. Гэтэл тэд, Тэр чөтгөртэй гэж хэлдэг. | |
Matt | MonKJV | 11:19 | Хүмүүний Хүү ирээд, идэж мөн уусан. Гэтэл тэд, Ховдог, дарсанд согтуурагч мөн татвар хураагчид болон гэмтнүүдийн найз энэ хүнийг ажигтун гэж хэлдэг. Харин мэргэн ухаан хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв. | |
Matt | MonKJV | 11:20 | Дараа нь аугаа ажлуудын ихэнх нь хийгдсэн хотууд гэмшин эргээгүй учраас тэр эднийг зэмлэж эхлэн, | |
Matt | MonKJV | 11:21 | Хоразийн чи гаслантай яа! Витсайда чи гаслантай яа! Учир нь та нарт хийгдсэн аугаа ажлууд хэрвээ Тюрос болон Сидоонд хийгдсэн бол тэд тааран хувцас ба үнсэн дотор аль эрт гэмшин эргэх байсан. | |
Matt | MonKJV | 11:22 | Харин би та нарт хэлье. Тюрос болон Сидооны хувьд шүүлтийн өдөр энэ нь та нараас илүү тэсмээр байх болно. | |
Matt | MonKJV | 11:23 | Түүнчлэн тэнгэрт тултал өргөмжлөгдсөн Капернаум чи, үхэгсдийн газар луу унагаагдана. Учир нь чамд хийгдсэн аугаа ажлууд хэрэв Соодомад хийгдсэн бол тэр, энэ өдөр хүртэл үлдэх байсан. | |
Matt | MonKJV | 11:24 | Харин би та нарт хэлье. Соодомагийн нутгийн хувьд шүүлтийн өдөр энэ нь чинийхээс илүү тэсмээр байх болно гэлээ. | |
Matt | MonKJV | 11:25 | Тэр үед Есүс хариулж, Эцэг минь ээ, тэнгэр ба газрын Эзэн танд би талархаж байна. Яагаад гэвэл та, мэргэд болон хашир хүмүүсээс энэ зүйлсийг нууцалж улмаар эдгээрийг нялхаст илчиллээ. | |
Matt | MonKJV | 11:27 | Надад Эцэгээс минь бүх зүйл өгөгдсөн. Тиймээс Хүү нь хэн болохыг Эцэгээс өөр мөн Эцэг нь хэн болохыг Хүү болон Хүү нь түүнийг хэнд илчилнэ тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй. | |
Matt | MonKJV | 11:29 | Миний буулгыг өөр дээрээ ав. Тэгээд надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ номхон бөгөөд даруу билээ. Тиймээс та нар сэтгэлдээ амралтыг олно. | |