Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 16
Matt MonKJV 16:1  Тэгтэл бас Фарисачууд, Саддукачуудын хамт ирээд, түүнийг сорьж, өөрсдөдөө тэнгэрээс шинж тэмдэг үзүүлэхийг шаардав.
Matt MonKJV 16:2  Тэгэхэд нь тэр хариулж улмаар тэдэнд, Үдэш болоход та нар, Тэнгэр цэлмэх нь. Учир нь тэнгэр улаан байна гэдэг.
Matt MonKJV 16:3  Мөн өглөөгүүр, Өнөөдөр шуурах нь. Учир нь тэнгэр улаан бас бүрхэг байна гэдэг. Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэрийн төрхийг ажиж чаддаг атлаа цагийн шинжүүдийг ялгаж чаддаггүй юм уу?
Matt MonKJV 16:4  Хорон муу, завхай үеийнхэн шинж тэмдэгний араас хөөцөлддөг. Харин тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр шинж тэмдэг өгөгдөхгүй гэв. Тэгээд тэр тэднийг орхин явлаа.
Matt MonKJV 16:5  Улмаар шавь нар нь нөгөө талд ирэхдээ талх авахаа мартсан байжээ.
Matt MonKJV 16:6  Тэгтэл Есүс тэдэнд, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгийг анхаарч бас болгоомжил гэв.
Matt MonKJV 16:7  Тэгэхэд нь тэд, Биднийг ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн өөр хоорондоо ярилцжээ.
Matt MonKJV 16:8  Есүс үүнийг мэдээд тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн та нар өөр хоорондоо юунд ярилцана вэ?
Matt MonKJV 16:9  Та нар мөнөөх таван мянгын таван талхыг мөн хэдэн сагс авсныг
Matt MonKJV 16:10  бас мөнөөх дөрвөн мянгын долоон талхыг мөн хэдэн сагс авсныг санахгүй бас ойлгохгүй л байна уу?
Matt MonKJV 16:11  Би, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж хэлэхдээ та нарт талхны тухай яриагүйг яахаараа ойлгодоггүй юм бэ? гэв.
Matt MonKJV 16:12  Тэгэхэд тэд талхны исгэдэг хөрөнгөнөөс биш, харин Фарисачууд болон Саддукачуудын сургаалаас болгоомжлох тухай ярьсныг ойлгожээ.
Matt MonKJV 16:13  Есүс Фийлиппосын Каисаареиа нутгуудад ирээд шавь нараасаа, Хүмүүний Хүү намайг хүмүүс хэн гэж ярьдаг вэ? хэмээн асуув.
Matt MonKJV 16:14  Тэгэхэд нь тэд, Зарим нь Иоаннис Баптист, зарим нь Элийа харин бусад нь Ийрмеиа эсвэл эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг хэмээн хэлжээ.
Matt MonKJV 16:15  Тэр тэдэнд, Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ? гэв.
Matt MonKJV 16:16  Тэгтэл Сиймон Пээтрос хариулж, Та бол Христ, амьд Шүтээний Хүү мөн гэлээ.
Matt MonKJV 16:17  Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон Барионаас аа, чи жаргалтай ажээ. Учир нь чамд үүнийг махбод болон цус биш, харин тэнгэрт буй Эцэг минь илчилсэн.
Matt MonKJV 16:18  Мөн би чамд, Чи бол Пээтрос. Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй.
Matt MonKJV 16:19  Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө. Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана. Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ.
Matt MonKJV 16:20  Дараа нь тэр өөрийг нь Есүс Христ мөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй хэмээн шавь нартаа тушаалаа.
Matt MonKJV 16:21  Тэр цагаас хойш Есүс Иерусалим руу явах ёстойгоо мөн ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдийн олон зүйлээр зовж улмаар алагдан, гурав дахь өдрөө дахин босгогдох тухайгаа шавь нартаа илэрхийлж эхэлжээ.
Matt MonKJV 16:22  Тэгтэл Пээтрос түүнийг татан, Эзэн, энэ танаас хол байг. Танд ийм юм огт болохгүй хэмээн түүнийг зэмлэж эхлэв.
Matt MonKJV 16:23  Гэтэл тэр эргэж Пээтрост, Миний ардаас зайл, Сатаан аа! Чи надад бүдрүүлэлт юм. Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүнийхийг боддог гэлээ.
Matt MonKJV 16:24  Дараа нь Есүс шавь нартаа, Хэрэв хэн нэг нь миний араас ирэхийг хүсвэл өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрээд, намайг дагаг.
Matt MonKJV 16:25  Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана. Харин надаас болоод амиа алдах хэн боловч үүнийгээ олно.
Matt MonKJV 16:26  Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь аваад өөрийн сэтгэлийг алдвал түүнд юу нь ашигтай байх вэ? Эсвэл сэтгэлийнхээ төлөө тэр юуг солионд өгөх вэ?
Matt MonKJV 16:27  Яагаад гэвэл хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд элч нарынхаа хамт ирнэ. Тэгээд тэр үед хүн бүрийг үйлсүүдийнх нь дагуу шагнана.
Matt MonKJV 16:28  Үнэхээр би та нарт хэлье. Хүмүүний Хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртлээ үхэл амтлахгүй зарим хүн энд зогсож байна гэв.