MATTHEW
Chapter 16
Matt | MonKJV | 16:1 | Тэгтэл бас Фарисачууд, Саддукачуудын хамт ирээд, түүнийг сорьж, өөрсдөдөө тэнгэрээс шинж тэмдэг үзүүлэхийг шаардав. | |
Matt | MonKJV | 16:2 | Тэгэхэд нь тэр хариулж улмаар тэдэнд, Үдэш болоход та нар, Тэнгэр цэлмэх нь. Учир нь тэнгэр улаан байна гэдэг. | |
Matt | MonKJV | 16:3 | Мөн өглөөгүүр, Өнөөдөр шуурах нь. Учир нь тэнгэр улаан бас бүрхэг байна гэдэг. Хоёр нүүртнүүд ээ, та нар тэнгэрийн төрхийг ажиж чаддаг атлаа цагийн шинжүүдийг ялгаж чаддаггүй юм уу? | |
Matt | MonKJV | 16:4 | Хорон муу, завхай үеийнхэн шинж тэмдэгний араас хөөцөлддөг. Харин тэдэнд Ионаа эш үзүүлэгчийн шинж тэмдгээс өөр шинж тэмдэг өгөгдөхгүй гэв. Тэгээд тэр тэднийг орхин явлаа. | |
Matt | MonKJV | 16:6 | Тэгтэл Есүс тэдэнд, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгийг анхаарч бас болгоомжил гэв. | |
Matt | MonKJV | 16:7 | Тэгэхэд нь тэд, Биднийг ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн өөр хоорондоо ярилцжээ. | |
Matt | MonKJV | 16:8 | Есүс үүнийг мэдээд тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, ямар ч талх авчраагүй учраас ингэв үү хэмээн та нар өөр хоорондоо юунд ярилцана вэ? | |
Matt | MonKJV | 16:10 | бас мөнөөх дөрвөн мянгын долоон талхыг мөн хэдэн сагс авсныг санахгүй бас ойлгохгүй л байна уу? | |
Matt | MonKJV | 16:11 | Би, Фарисачууд болон Саддукачуудын исгэдэг хөрөнгөнөөс болгоомжил гэж хэлэхдээ та нарт талхны тухай яриагүйг яахаараа ойлгодоггүй юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 16:12 | Тэгэхэд тэд талхны исгэдэг хөрөнгөнөөс биш, харин Фарисачууд болон Саддукачуудын сургаалаас болгоомжлох тухай ярьсныг ойлгожээ. | |
Matt | MonKJV | 16:13 | Есүс Фийлиппосын Каисаареиа нутгуудад ирээд шавь нараасаа, Хүмүүний Хүү намайг хүмүүс хэн гэж ярьдаг вэ? хэмээн асуув. | |
Matt | MonKJV | 16:14 | Тэгэхэд нь тэд, Зарим нь Иоаннис Баптист, зарим нь Элийа харин бусад нь Ийрмеиа эсвэл эш үзүүлэгч нарын нэг гэлцдэг хэмээн хэлжээ. | |
Matt | MonKJV | 16:17 | Тэгэхэд нь Есүс хариулж түүнд, Сиймон Барионаас аа, чи жаргалтай ажээ. Учир нь чамд үүнийг махбод болон цус биш, харин тэнгэрт буй Эцэг минь илчилсэн. | |
Matt | MonKJV | 16:18 | Мөн би чамд, Чи бол Пээтрос. Тэгээд би өөрийн чуулганыг энэ хадан дээр босгох бөгөөд үхэгсдийн газрын хаалганууд үүнийг дийлэхгүй. | |
Matt | MonKJV | 16:19 | Түүнчлэн би тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг чамд өгнө. Газар дээр чиний уях аливаа зүйл тэнгэрт уягдана. Мөн газар дээр чиний тайлах аливаа зүйл тэнгэрт тайлагдана гэдгийг бас хэлж байна гэлээ. | |
Matt | MonKJV | 16:20 | Дараа нь тэр өөрийг нь Есүс Христ мөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй хэмээн шавь нартаа тушаалаа. | |
Matt | MonKJV | 16:21 | Тэр цагаас хойш Есүс Иерусалим руу явах ёстойгоо мөн ахлагч нар, ахлах тахилч нар болон бичээчдийн олон зүйлээр зовж улмаар алагдан, гурав дахь өдрөө дахин босгогдох тухайгаа шавь нартаа илэрхийлж эхэлжээ. | |
Matt | MonKJV | 16:22 | Тэгтэл Пээтрос түүнийг татан, Эзэн, энэ танаас хол байг. Танд ийм юм огт болохгүй хэмээн түүнийг зэмлэж эхлэв. | |
Matt | MonKJV | 16:23 | Гэтэл тэр эргэж Пээтрост, Миний ардаас зайл, Сатаан аа! Чи надад бүдрүүлэлт юм. Учир нь чи Шүтээний зүйлсийг биш, харин хүмүүнийхийг боддог гэлээ. | |
Matt | MonKJV | 16:24 | Дараа нь Есүс шавь нартаа, Хэрэв хэн нэг нь миний араас ирэхийг хүсвэл өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа үүрээд, намайг дагаг. | |
Matt | MonKJV | 16:25 | Учир нь амиа аврахыг хүсэх хэн боловч үүнийгээ алдана. Харин надаас болоод амиа алдах хэн боловч үүнийгээ олно. | |
Matt | MonKJV | 16:26 | Учир нь хүмүүн дэлхийг бүхэлд нь аваад өөрийн сэтгэлийг алдвал түүнд юу нь ашигтай байх вэ? Эсвэл сэтгэлийнхээ төлөө тэр юуг солионд өгөх вэ? | |
Matt | MonKJV | 16:27 | Яагаад гэвэл хүмүүний Хүү Эцэгийнхээ сүр жавхаан дунд элч нарынхаа хамт ирнэ. Тэгээд тэр үед хүн бүрийг үйлсүүдийнх нь дагуу шагнана. | |