MATTHEW
Chapter 7
Matt | MonKJV | 7:2 | Учир нь та нар ямар шүүлтээр шүүнэ, түүгээрээ шүүгдэнэ. Мөн та нар ямар хэмжүүрээр хэмжинэ, түүгээрээ дахин хэмжигдэнэ. | |
Matt | MonKJV | 7:3 | Гэтэл чи ах, дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атлаа яагаад өөрийнхөө нүдэн дэх дүнзийг хайхардаггүй юм бэ? | |
Matt | MonKJV | 7:4 | Эсвэл чи, Нүднээс чинь үртсийг аваад өгье гэж яаж ах дүүдээ хэлж чадах вэ? Гэтэл ажигтун, өөрийн чинь нүдэнд дүнз байна. | |
Matt | MonKJV | 7:5 | Хоёр нүүртэн чи, эхлээд өөрийнхөө нүднээс дүнзийг авч хая. Тэгвэл, тэр үед чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхаар тод харах болно. | |
Matt | MonKJV | 7:6 | Ариун зүйлийг нохдод бүү өг. Мөн та нар сувднуудаа гахайн өмнө бүү хая. Эс бөгөөс эдгээрийг тэд хөл доороо гишгэлж, эргээд чамайг тасчина. | |
Matt | MonKJV | 7:7 | Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөнө. Эрж хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэнэ. | |
Matt | MonKJV | 7:8 | Учир нь гуйдаг хүн бүр хүлээн авдаг. Эрж хайдаг хүн олдог. Мөн тогшдог хүнд энэ нь нээгдэнэ. | |
Matt | MonKJV | 7:11 | Иймээс ёрын муу байдаг та нар хүүхдүүддээ сайн бэлгүүдийг яаж өгөхөө мэддэг юм бол тэнгэрт буй та нарын Эцэг өөрөөс нь гуйдаг хүмүүст сайн зүйлсийг хэр зэрэг илүү өгөх вэ? | |
Matt | MonKJV | 7:12 | Тийм учраас та нарт хийж өгөөсэй гэж хүмүүсээс хүсдэг юу ч байсан бүхнийг та нар тэдэнд яг тийнхүү хийж өг. Учир нь энэ бол хууль ба эш үзүүлэгч нар юм. | |
Matt | MonKJV | 7:13 | Та нар нарийн хаалгаар ор. Учир нь өргөн хаалга, уудам зам нь сүйрэл рүү хөтөлдөг бөгөөд үүгээр орох нь олон байдаг. | |
Matt | MonKJV | 7:14 | Яагаад гэвэл нарийн хаалга, давчуу зам нь амьдрал руу хөтөлдөг. Тэгээд үүнийг олох нь цөөхөн байдаг. | |
Matt | MonKJV | 7:15 | Хонины арьс нөмрөн та нар луу ирдэг хуурамч эш үзүүлэгч нараас болгоомжил. Харин тэд бол дотроо хомхой чононууд юм. | |
Matt | MonKJV | 7:16 | Та нар тэднийг жимснүүдээр нь танина. Хүмүүс өргөстэй бутнуудаас усан үзэм эсвэл хогийн ургамлуудаас инжир хураадаг уу? | |
Matt | MonKJV | 7:18 | Сайн мод ялзарсан жимс гаргаж үл чадна, ялзарсан мод ч бас сайн жимс гаргаж үл чадна. | |
Matt | MonKJV | 7:21 | Эзэн, Эзэн гэж надад хэлдэг хүн бүр нь биш, харин тэнгэрт буй Эцэгийн минь хүслийг биелүүлдэг нь тэнгэрийн хаанчлалд орно. | |
Matt | MonKJV | 7:22 | Тэр өдөр олон хүн, Эзэн, Эзэн бид таны нэрээр эш үзүүлж мөн таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж бас таны нэрээр олон гайхамшигтай ажлыг хийж байгаагүй гэж үү? хэмээн надад хэлэх болно. | |
Matt | MonKJV | 7:23 | Тэгээд би тэр үед тэдэнд, Би та нарыг огт мэдэхгүй. Хууль бусыг үйлддэг та нар надаас холд гэж тунхаглана. | |
Matt | MonKJV | 7:24 | Тийм учраас миний хэлсэн эдгээр үгийг сонсдог бас эдгээрийг үйлддэг хэн ч бай түүнийг би, нэг хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэнэ. | |
Matt | MonKJV | 7:25 | Тэгээд бороо орж, үер ирэн, салхи үлээж улмаар тэр байшинг цохив. Тэгэхэд нь нурсангүй. Яагаад гэвэл энэ нь нэгэн хадан дээр суурилагдсан байлаа. | |
Matt | MonKJV | 7:26 | Харин миний хэлсэн эдгээр үгийг сонсдог боловч тэдгээрийг үйлддэггүй хүн бүр элсэн дээр байшингаа барьсан мунхаг эртэй зүйрлэгдэнэ. | |
Matt | MonKJV | 7:27 | Тэгээд бороо орж, үер ирэн, салхи үлээж улмаар тэр байшинг цохижээ. Тэгэхэд нь нурав. Тэгтэл нуралт нь маш их байлаа гэжээ. | |
Matt | MonKJV | 7:28 | Улмаар ийм явдал болов. Есүс энэ үгсийг хэлж дуусгахад хүмүүс түүний сургаалд гайхан цочирдлоо. | |