MATTHEW
Chapter 9
Matt | MonKJV | 9:2 | Тэгтэл ажигтун, хүмүүс орон дээр хэвтэж буй саа өвчтэй нэг хүнийг түүн рүү авчирлаа. Тэгэхэд нь Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд, Хүү минь, зоригтой бай. Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэв. | |
Matt | MonKJV | 9:3 | Тэгтэл ажигтун, зарим бичээч нь хоорондоо, Энэ хүн шүтээнийг доромжилж байна гэлцлээ. | |
Matt | MonKJV | 9:5 | Учир нь, Гэмүүд чинь чамд уучлагдлаа гэж хэлэх эсвэл Бос тэгээд алх гэж хэлэхийн аль нь илүү амархан бэ? | |
Matt | MonKJV | 9:6 | Харин гэмүүдийг уучлах эрх мэдэл дэлхий дээр хүмүүний Хүүд л бий гэдгийг та нарт мэдүүлэх гэсэн юм. (тэгээд тэр нөгөө саа өвчтөнд хэлсэн нь) Бос, ороо ав тэгээд гэр лүүгээ яв гэв. | |
Matt | MonKJV | 9:8 | Харин цугласан олон үүнийг хараад гайхаж, хүмүүнд ийм эрх мэдлийг өгсөн Шүтээнийг алдаршуулав. | |
Matt | MonKJV | 9:9 | Тэгээд Есүс тэндээс явахдаа татварын газар сууж байсан Маттаиос нэртэй нэгэн эрийг харжээ. Улмаар түүнд, Намайг дага гэж хэлэхэд тэр босоод, түүнийг дагалаа. | |
Matt | MonKJV | 9:10 | Дараа нь ийм явдал болжээ. Есүс гэрт хажуулан хооллож байтал ажигтун, олон татвар хураагч болон гэмтэн ирж, түүнтэй мөн түүний шавь нартай хамт суув. | |
Matt | MonKJV | 9:11 | Тэгтэл Фарисачууд хараад, түүний шавь нарт, Танай Багш яагаад татвар хураагчид болон гэмтнүүдтэй хамт хооллож байгаа юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 9:13 | Харин та нар явж, Би өргөлийг биш, өршөөлийг хүсдэг гэдэг нь ямар утгатайг олж мэд. Учир нь би зөв хүмүүсийг биш, харин гэмтнүүдийг гэмшин эргэлт рүү дуудахаар ирсэн гэжээ. | |
Matt | MonKJV | 9:14 | Дараа нь Иоаннисийн шавь нар түүн дээр ирээд, Бид болон Фарисачууд байнга мацаг барьдаг атал таны шавь нар яагаад мацаг барьдаггүй юм бэ? гэв. | |
Matt | MonKJV | 9:15 | Тэгэхэд Есүс тэдэнд, Сүйт залууг өөрсөдтэй нь хамт байхад гэрлэгсдийн өрөөний хүүхдүүд гашуудаж болох уу? Харин сүйт залууг тэднээс авагдах үед тэр өдрүүд ирнэ. Тиймээс тэр үед л тэд мацаг барина. | |
Matt | MonKJV | 9:16 | Түүнчлэн хуучин хувцсыг шинэ даавууны өөдсөөр нөхдөг хүн байхгүй. Яагаад гэвэл тэр нөхөөс хувцсыг урж улмаар уранхай нь улам дордоно. | |
Matt | MonKJV | 9:17 | Мөн хүмүүс шинэ дарсыг хуучин туламнуудад хийдэггүй. Эс бөгөөс туламнууд задарч, дарс асгардаг. Тэгвэл туламнууд үгүй болно. Харин шинэ дарсыг шинэ туламнуудад хийдэг. Тэгвэл хоёул хадгалагдана гэлээ. | |
Matt | MonKJV | 9:18 | Тэр эдгээр зүйлийг тэдэнд ярьж байх үед ажигтун, нэгэн удирдагч ирээд, түүнд мөргөж, Охин минь сая нас барчихлаа. Гэсэн ч та очоод, түүн дээр гараа тавиач. Тэгвэл тэр амьдарна гэв. | |
Matt | MonKJV | 9:20 | Тэгтэл ажигтун, цус алдах өвчнөөр арван хоёр жил өвчилсөн нэгэн эмэгтэй ард нь ирээд, хувцасных нь хормойд хүрлээ. | |
Matt | MonKJV | 9:21 | Учир нь тэр эмэгтэй өөртөө, Хэрэв би түүний хувцсанд хүрчих л юм бол эдгэрнэ гэж хэлсэн байжээ. | |
Matt | MonKJV | 9:22 | Харин Есүс эргэж улмаар түүнийг хараад, Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аварлаа гэв. Тэгээд тэр цагаас мөнөөх эмэгтэй эдгэрчээ. | |
Matt | MonKJV | 9:23 | Улмаар Есүс захирагчийн гэрт очоод, шуугилдаж байгаа лимбэчид болон хүмүүсийг хараад | |
Matt | MonKJV | 9:24 | тэдэнд, Эндээс гарцгаа. Учир нь охин үхээгүй харин унтаж байна гэв. Тэгэхэд тэд түүнийг шоолон инээлдлээ. | |
Matt | MonKJV | 9:27 | Дараа нь Есүсийг тэндээс явахад хоёр сохор хүн түүнийг дагаж, Давийдийн Хүү, биднийг өрөвдөөч хэмээн хашгирав. | |
Matt | MonKJV | 9:28 | Улмаар түүнийг нэгэн айлд ороход мөнөөх сохор хүмүүс түүн дээр ирлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Намайг үүнийг хийж чадна гэдэгт та нар итгэж байна уу? гэв. Тэд, Тийм ээ, Эзэн гэж түүнд хэлжээ. | |
Matt | MonKJV | 9:30 | Тэгтэл тэдний нүд нээгдлээ. Дараа нь Есүс тэдэнд, Үүнийг нэг ч хүн мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав. | |
Matt | MonKJV | 9:32 | Харин тэд яваад, ажигтун, муу ёрын сүнс шүглэсэн нэгэн хэлгүй хүнийг түүн дээр авчрав. | |
Matt | MonKJV | 9:33 | Тэгээд чөтгөр зайлуулагдахад хэлгүй хүн ярилаа. Тэгтэл цугласан олон гайхаж, Хэзээ ч ийм юм Израйльд үзэгдээгүй гэлцэв. | |
Matt | MonKJV | 9:34 | Гэтэл Фарисачууд, Тэрбээр чөтгөрүүдийг чөтгөрүүдийн хунтайжаар дамжуулан зайлуулдаг юм гэжээ. | |
Matt | MonKJV | 9:35 | Ингээд Есүс бүх хот ба тосгоноор синагогиудад нь зааж сурган мөн хаанчлалын сайн мэдээг тунхаглан, хүмүүсийн өвчин бүрийг бас эмгэг бүрийг эдгээн явлаа. | |
Matt | MonKJV | 9:36 | Харин тэр цугласан олныг харахдаа тэднийг өрөвдөв. Яагаад гэвэл тэд хоньчингүй хонь адил туйлдан, тарж бутарсан байжээ. | |