Site uses cookies to provide basic functionality.

OK
MATTHEW
Prev Up Next Toggle notes
Chapter 21
Matt MonKJV 21:1  Тэгээд Иерусалим руу дөхөж явахдаа Чидуны уулан дахь Витфагийд ирэв. Улмаар Есүс хоёр шавиа илгээж
Matt MonKJV 21:2  тэдэнд, Та нар өмнөө байгаа тосгон руу яв. Тэгээд уяатай илжиг бас түүнтэй хамт буй дудранг олно. Тайлаад надад авчир.
Matt MonKJV 21:3  Тэр үед хэн нэг хүн та нарт юм хэлбэл, Эзэнд тэдний хэрэг байна гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг шууд явуулна гэв.
Matt MonKJV 21:4  Энэ бүхэн болсон нь эш үзүүлэгчээр,
Matt MonKJV 21:5  Та нар Сионы охинд хэл. Ажигтун, чиний хаан даруухнаар бас илжиг болон илжигний төл дудран дээр суугаад чам руу ирж байна гэж хэлэгдсэн нь биелэгдэхийн тулд байжээ.
Matt MonKJV 21:6  Тэгэхэд шавь нар явж, Есүсийн тэдэнд тушаасан дагуу гүйцэтгэв.
Matt MonKJV 21:7  Тэгээд илжиг болон дудранг авчирч, дээр нь хувцаснуудаа тохоод, түүнийг дээр нь суулгажээ.
Matt MonKJV 21:8  Тэгтэл үй олон хүн замаар хувцаснуудаа дэвссэн ажээ. Мөн бусад нь моднуудаас мөчир огтлон авч, замаар дэвсэв.
Matt MonKJV 21:9  Тэгэхэд өмнө нь болон ард нь явж байсан бөөн хүн, Давийдийн Хүүд, Осаннаа. Эзэний нэрээр ирэгч нь ерөөлтэй еэ. Осаннаа хамгийн өндөрт гэж хашгиралджээ.
Matt MonKJV 21:10  Улмаар түүнийг Иерусалимд ирэхэд, Энэ хэн бэ? хэмээн хот бүхэлдээ үймэлдлээ.
Matt MonKJV 21:11  Тэгэхэд цугласан олон, Энэ бол Галийлийн Назаретийн эш үзүүлэгч Есүс гэцгээлээ.
Matt MonKJV 21:12  Тэгээд Есүс Шүтээний сүм рүү орж, сүм дотор худалдаж бас худалдан авч байсан бүх хүнийг хөөн гаргав. Мөн мөнгө солигчдын ширээнүүд болон тагтаа зарагчдын суудлуудыг хөмөрлөө.
Matt MonKJV 21:13  Улмаар тэдэнд, Миний өргөө гуйлтын өргөө хэмээн нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар үүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.
Matt MonKJV 21:14  Тэгтэл сохор болон доголон хүмүүс сүм дотор түүн дээр ирлээ. Тэгэхэд нь тэр тэднийг эдгээв.
Matt MonKJV 21:15  Гэтэл ахлах тахилч нар болон бичээчид түүний сүм дотор хийсэн гайхамшигт зүйлсийг мөн Давийдийн Хүүд, Осаннаа гэж хашгиралдах хүүхдүүдийг хараад асар их эгдүүцэж
Matt MonKJV 21:16  улмаар түүнд, Тэдний юу хэлж байгааг сонсов уу? гэлээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд, Тийм ээ. Нялхас болон хөхүүл хүүхдүүдийн амнаас гарах магтаалыг та төгс болгосон гэдгийг та нар хэзээ ч уншаагүй юу? гэжээ.
Matt MonKJV 21:17  Тэгээд тэр тэднийг орхин хотоос гарч, Витаниа руу явлаа. Улмаар тэндээ хоногложээ.
Matt MonKJV 21:18  Эдүгээ тэрбээр өглөө нь хот руу буцахдаа өлсөв.
Matt MonKJV 21:19  Тэгээд тэр замдаа нэгэн инжрийн модыг хараад, үүн рүү очлоо. Гэтэл тэндээс зөвхөн навчсаас өөр юу ч олсонгүй. Тиймээс түүнд, Үүнээс хойш чам дээр хэзээ ч жимс бүү ургаг гэв. Тэр даруй инжрийн мод хувхайрлаа.
Matt MonKJV 21:20  Тэгтэл шавь нар үүнийг хараад, Инжрийн мод ямар хурдан хувхайрчихав аа! хэмээн гайхав.
Matt MonKJV 21:21  Тэгэхэд Есүс хариулж тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол та нар зөвхөн инжрийн модонд үүнийг хийх төдийгүй бас энэ ууланд, Өргөгд тэгээд тэнгист хаягд гэвэл биелэгдэх болно.
Matt MonKJV 21:22  Мөн та нар гуйлтандаа юуг ч бай итгэж гуйх аваас бүхнийг хүлээн авна гэлээ.
Matt MonKJV 21:23  Тэгээд түүнийг сүмд ирэн зааж байхад ахлах тахилч нар болон ард түмний ахлагчид түүн дээр ирээд, Та ямар эрх мэдлээр эдгээрийг хийдэг юм бэ? Мөн танд энэ эрх мэдлийг хэн өгсөн юм бэ? гэв.
Matt MonKJV 21:24  Тэгэхэд нь Есүс хариулж, тэдэнд, Би ч бас та нараас нэг зүйл асууя. Хэрэв та нар надад үүнийг хэлбэл эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ та нарт бас хэлье.
Matt MonKJV 21:25  Иоаннисийн баптизм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүнээс үү? гэв. Тэгтэл тэд хоорондоо, Хэрэв бид, Тэнгэрээс гэж хэлбэл тэр бидэнд, Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ? гэнэ.
Matt MonKJV 21:26  Харин, Хүмүүнээс гэж хэлбэл бүх хүн Иоаннисийг эш үзүүлэгч гэж үздэг учраас ард түмнээс айж байна хэмээн хэлэлцэв.
Matt MonKJV 21:27  Тиймээс тэд Есүст, Бид мэдэхгүй гэж хариулжээ. Тэгэхэд нь тэр, Эдгээрийг би ямар эрх мэдлээр хийдгээ ч бас та нарт хэлэхгүй.
Matt MonKJV 21:28  Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн эр хоёр хүүтэй байв. Тэр ууган хүү дээрээ очоод, Хүү минь, өнөөдөр миний усан үзмийн талбайд очиж ажилла гэв.
Matt MonKJV 21:29  Тэр, Би хүсэхгүй байна гэж хариулжээ. Гэсэн ч тэр дараа нь гэмшсэн бөгөөд явжээ.
Matt MonKJV 21:30  Улмаар тэр удаах дээрээ очоод мөн адил хэлжээ. Тэгтэл тэр, Би явъя, эзэнтэн гэж хариулсан боловч явсангүй.
Matt MonKJV 21:31  Тэр хоёрын хэн нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд түүнд, Ууган нь гэв. Есүс тэдэнд, Үнэхээр би та нарт хэлье. Татвар хураагчид болон биеэ үнэлэгчид Шүтээний хаанчлалд та нараас урьтаж орно.
Matt MonKJV 21:32  Учир нь Иоаннис та нар луу зөв байдлын замаар ирсэн. Гэтэл та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид болон биеэ үнэлэгчид түүнд итгэсэн. Гэвч та нар үүнийг харсныхаа дараа түүнд итгэе гэж гэмшин эргээгүй.
Matt MonKJV 21:33  Өөр зүйрлэл сонсогтун. Нэгэн гэрийн эзэн байжээ. Тэр усан үзмийн тариалан тарьж, үүнийгээ тойруулаад хашаа босгон, дотор нь дарсны тэвш ухаж, цамхаг барьжээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд, холын улс руу явжээ.
Matt MonKJV 21:34  Тэгээд жимсний цаг ойртоход тэндээс жимсээ авахаар боолуудаа тариаланчид руу явуулжээ.
Matt MonKJV 21:35  Тэгтэл тариаланчид боолуудыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алан, өөр нэгийг нь чулуугаар шидэв.
Matt MonKJV 21:36  Дахиад, тэр эхнийхээсээ өөр олон боолыг илгээлээ. Гэтэл тэдэнд мөн адил үйлджээ.
Matt MonKJV 21:37  Харин эцэст нь, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ тэдэн рүү илгээв.
Matt MonKJV 21:38  Гэтэл тариаланчид хүүг нь хараад хоорондоо, Энэ өв залгамжлагч нь байна. Нааш ирцгээ. Түүнийг алаад, өв хөрөнгийг нь эзэмшье гэв.
Matt MonKJV 21:39  Тэгээд түүнийг бариад, усан үзмийн тариалангийн гадна гаргаж алжээ.
Matt MonKJV 21:40  Тэгвэл мөнөөх усан үзмийн тариалангийн эзэн ирээд, тэр тариаланчдыг яах вэ? гэв.
Matt MonKJV 21:41  Тэд түүнд, Хорон муу нөгөө хүмүүсийг тэр хэрцгийгээр устгаад, түүнд жимсийг нь улирал улиралд нь өгөх өөр тариаланчдад усан үзмийн тариалангаа түрээслүүлнэ гэжээ.
Matt MonKJV 21:42  Есүс тэдэнд, Барилгачдын голсон чулуу булангийн анхдагч болдог. Энэ нь Эзэний ажил бөгөөд бидний нүдэнд гайхамшигтай байдаг гэснийг Бичвэрүүдээс та нар хэзээ ч уншаагүй юу?
Matt MonKJV 21:43  Тийм учраас би та нарт хэлье. Та нараас Шүтээний хаанчлал авагдаж, эндээс жимс гаргах үндэстэнд өгөгдөнө.
Matt MonKJV 21:44  Тийнхүү энэ чулуун дээр унах хэн боловч хэмхэрнэ. Харин энэ нь хэн дээр унана, түүнийг нунтаг болгон бутаргана гэлээ.
Matt MonKJV 21:45  Тэгэхэд ахлах тахилч нар болон Фарисачууд түүний зүйрлэлүүдийг сонсоод, өөрсдийнх нь тухай ярьсныг ойлгов.
Matt MonKJV 21:46  Тэгээд тэд түүнийг барихыг эрмэлзсэн ч цугласан олноос айлаа. Яагаад гэвэл тэд түүнийг эш үзүүлэгч гэж үздэг байжээ.