MATTHEW
Chapter 8
Matt | MonKJV | 8:2 | Тэгтэл ажигтун, уяман өвчтэй нэгэн хүн ирээд түүнд мөргөн, Эзэн, хэрэв та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэжээ. | |
Matt | MonKJV | 8:3 | Тэгэхэд нь Есүс гар сунган түүнд хүрч, Би хүсэж байна. Чи цэвэр бол гэв. Гэтэл тэр даруй түүний уяман өвчин цэвэр боллоо. | |
Matt | MonKJV | 8:4 | Тэгээд Есүс түүнд, Харагтун, хүнд бүү хэл. Харин замаараа явж, өөрийгөө тахилчид үзүүл. Тэгээд тэдэнд гэрчлэл болгож Мошээгийн тушаасан өргөлийг өргө гэв. | |
Matt | MonKJV | 8:5 | Тэгээд Есүсийг Капернаум руу ороход зуутын нэгэн дарга түүн дээр ирээд, түүнийг гуйн шалж | |
Matt | MonKJV | 8:6 | улмаар, Эзэн, миний зарц саа өвчин тусаад, аймшигтай шаналан, гэрт хэвтэж байна гэв. | |
Matt | MonKJV | 8:8 | Зуутын дарга хариулан, Эзэн, би таныг дээвэр доороо оруулах үнэ цэнэгүй. Харин зөвхөн үг хэлээч. Тэгвэл миний зарц эдгэрнэ. | |
Matt | MonKJV | 8:9 | Учир нь би бол эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Тэгээд би нэгэнд нь Яв гэхэд тэр явдаг. Мөн нөгөөд нь Ир гэхэд тэр ирдэг. Бас боолдоо, Үүнийг хий гэхэд тэр хийдэг гэв. | |
Matt | MonKJV | 8:10 | Есүс үүнийг сонсоод гайхан, дагаж байсан хүмүүстээ, Үнэхээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг бүр Израйльд ч олоогүй. | |
Matt | MonKJV | 8:11 | Эдүгээ би та нарт хэлье. Яагаад гэвэл өрнө, дорноос олон хүн ирж, Аврахаам, Ицхаак болон Иакоов нартай хамт тэнгэрийн хаанчлалд сууна. | |
Matt | MonKJV | 8:12 | Харин хаанчлалын хүүхдүүд гаднах харанхуй руу хаягдана. Тэнд уйлаан болон шүд хавиралт байх болно гэв. | |
Matt | MonKJV | 8:13 | Тэгээд Есүс зуутын даргад, Замаараа яв. Тийнхүү чиний итгэснээр чамд биелэгдэнэ гэж хэлэв. Ингээд яг тэр цагт түүний зарц эдгэрчээ. | |
Matt | MonKJV | 8:14 | Дараа нь Есүс Пээтросийн гэрт ирээд, эхнэрийнх нь ээж халууран хэвтэж байгааг харав. | |
Matt | MonKJV | 8:15 | Тэгээд түүний гарт хүрмэгц халуун нь түүнийг орхилоо. Тэгээд тэр эмэгтэй босож, тэдэнд үйлчилжээ. | |
Matt | MonKJV | 8:16 | Үдэш болоход чөтгөртэй олон хүнийг түүн рүү авчирцгаав. Тэгэхэд нь тэр, сүнснүүдийг үгээрээ зайлуулж мөн өвчтэй байсан бүгдийг эдгээлээ. | |
Matt | MonKJV | 8:17 | Энэ нь, Тэр өөрөө бидний сул дорой байдлуудыг авч мөн өвчнүүдийг үүрсэн гэж эш үзүүлэгч Ишаиагаар хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд болой. | |
Matt | MonKJV | 8:18 | Тэгээд Есүс өөрийг нь тойрсон маш олон хүнийг харахдаа нөгөө тал руу явах тушаал өгчээ. | |
Matt | MonKJV | 8:20 | Тэгэхэд Есүс түүнд, Үнэгнүүд нүхтэй, тэнгэрийн шувууд үүртэй. Харин хүмүүний Хүүд толгой тавих газар үгүй гэлээ. | |
Matt | MonKJV | 8:21 | Тэгтэл түүний шавь нараас өөр нэг нь түүнд, Эзэн, эхлээд явж, эцгийгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ. | |
Matt | MonKJV | 8:24 | Тэгтэл ажигтун, тэнгист асар хүчтэй шуурга болж улмаар завь давалгаануудад хучигдав. Харин тэр унтаж байлаа. | |
Matt | MonKJV | 8:25 | Тэгэхэд шавь нар нь ирээд, түүнийг сэрээж, Эзэн, биднийг авраач. Бид сүйрэх нь гэв. | |
Matt | MonKJV | 8:26 | Харин тэр тэдэнд, Өчүүхэн итгэлтнүүд ээ, та нар юунд айна вэ? гэлээ. Тэгээд тэр босож, салхи болон тэнгисийг зэмлэв. Тэгэхэд тэнд маш тогтуун боллоо. | |
Matt | MonKJV | 8:27 | Тэгтэл хүмүүс, Энэ ямар гээч хүн бэ? Салхи болон тэнгис хүртэл түүнд дуулгавартай байх юм! хэмээн гайхав. | |
Matt | MonKJV | 8:28 | Тэгээд түүнийг нөгөө талд Гергесиноосчуудын нутагт ирэхэд булшны хөшөөнүүд дундаас чөтгөр шүглэсэн хоёр хүн гарч ирэн, түүнтэй тааралдав. Тэд дэндүү догшин учраас тэр замаар хэн ч өнгөрдөггүй байжээ. | |
Matt | MonKJV | 8:29 | Тэгтэл ажигтун, тэд, Шүтээний Хүү Есүс ээ, бид танд ямар хамаатай юм бэ? Та биднийг цагаас нь өмнө тамлахаар энд ирээ юү? гэж хашгирав. | |
Matt | MonKJV | 8:31 | Улмаар чөтгөрүүд, Хэрэв биднийг зайлуулах гэж байгаа юм бол гахайн сүрэг рүү явахыг бидэнд зөвшөөрөөч гэж түүнээс гуйв. | |
Matt | MonKJV | 8:32 | Тэгэхэд нь тэр, Яв гэж тэдэнд хэлжээ. Тийнхүү тэд гарч, гахайн сүрэг рүү явлаа. Тэгтэл ажигтун, гахайн сүрэг бүхэлдээ эгц уруу газраар доошоо тэнгис рүү ухасхийж, усанд үхэв. | |
Matt | MonKJV | 8:33 | Гэтэл тэдгээрийг хариулж байсан хүмүүс зугтааж, өөрсдийн замаар хот руу явлаа. Тэгээд чөтгөрүүд шүглэгсдэд юу тохиолдсоныг бас бүгдийг ярьжээ. | |