ACTS
Chapter 6
Acts | MonKJV | 6:1 | Улмаар тэр өдрүүдэд, шавь нарын тоо үржих үед Еврейчүүдийн эсрэг Грекүүдийн бувтнаан гарчээ. Яагаад гэвэл өдөр тутмын үйлчлэлд тэдний бэлэвсэн эмэгтэйчүүд үл хайхрагддаг байжээ. | |
Acts | MonKJV | 6:2 | Тэгтэл мөнөөх арван хоёр үй олон шавь нарыг дуудаад тэдэнд, Бид Шүтээний үгийг орхигдуулаад, ширээнүүдэд үйлчлэх нь зохистой биш. | |
Acts | MonKJV | 6:3 | Тийм учраас ахан дүүс ээ, та нар өөрсдийнхөө дотроос сайн гэрчлэлтэй, Ариун Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн долоон эрийг сонго. Тэднийг бид энэ ажилд томилж болох юм. | |
Acts | MonKJV | 6:5 | Тэгэхэд энэ үг үй олон бүгдэд нь таалагджээ. Тэгээд тэд итгэл болон Ариун сүнсээр дүүрэн Стээфанос гэдэг эрийг мөн Фийлиппос, Проохорос, Никаанор, Тиймон, Парменаас, Антиохеиагийн нэгэн дагаар орогч Никоолаос нарыг сонголоо. | |
Acts | MonKJV | 6:6 | Тэднийг төлөөлөгчдийн өмнө зогсоов. Тэгэхэд тэд гуйлт хийчихээд, тэдний дээр гараа тавьжээ. | |
Acts | MonKJV | 6:7 | Тэгээд Шүтээний үг өсөн нэмэгдлээ. Улмаар Иерусалимд шавь нарын тоо асар ихээр үржив. Түүнчлэн тахилч нарын нэгэн үлэмж бүрэлдэхүүн энэхүү итгэлд дуулгавартай байлаа. | |
Acts | MonKJV | 6:8 | Тэгээд итгэл болон хүч чадлаар дүүрэн Стээфанос агуу гайхамшгуудыг мөн шинж тэмдгүүдийг ард түмний дунд үйлджээ. | |
Acts | MonKJV | 6:9 | Тэгтэл Ливертийносчууд, Кюрийничууд, Александреиачуудын мөн Киликиа болон Азийн хүмүүсийн синагоги гэгддэг синагогийн хэдэн хүн босож, Стээфаностай маргалдав. | |
Acts | MonKJV | 6:11 | Тэгтэл тэд эрчүүдийг хахуульдсанд тэд нар нь, Тэрбээр Мошээ болон Шүтээний эсрэг шүтээнийг доромжлохуйн үгс ярьж байхыг нь бид сонссон гэж ярьжээ. | |
Acts | MonKJV | 6:12 | Улмаар тэд ард түмнийг мөн ахлагч нарыг бас бичээч нарыг хутган үймүүлэв. Тэгээд түүн рүү очоод, түүнийг барьж, зөвлөл рүү авчирлаа. | |
Acts | MonKJV | 6:13 | Мөн хуурамч гэрчүүдийг зогсооход тэд нар нь, Энэ хүн хуулийн бас энэ ариун газрын эсрэг шүтээнийг доромжлохуйн үгс ярихаа больдоггүй. | |
Acts | MonKJV | 6:14 | Учир нь Назаретийн Есүс энэ газрыг устгаж бас Мошээгийн бидэнд дамжуулсан тэрхүү заншлуудыг өөрчилнө гэдэг энэ зүйлийгтэр ярьж байхыг бид сонссон гэцгээв. | |