Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 9
Acts MonKJV 9:1  Харин Саулос Эзэний шавь нарын эсрэг аллага, заналхийллүүдээр амьсгалсаар тэргүүн тахилч руу очжээ.
Acts MonKJV 9:2  Улмаар тэр түүнээс Дамаск руу синагогиудад нь захидлуудыг хүсэв. Энэ нь энэхүү замыг хэн нэгэн олбол эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай аль алийг нь тэрбээр Иерусалим руу хүлж авчирч болохын тулд ажээ.
Acts MonKJV 9:3  Ингээд тэр аялан явсаар Дамаскт ойртжээ. Тэгтэл тэнгэрээс гэрэл түүний эргэн тойронд гэнэт гэрэлтэв.
Acts MonKJV 9:4  Тэгэхэд тэрбээр газарт унасан бөгөөд нэгэн дуу хоолой түүнд, Шаул, Шаул, чи намайг юунд хавчина вэ? гэхийг сонслоо.
Acts MonKJV 9:5  Улмаар тэр, Та хэн бэ, Эзэн? гэхэд Эзэн, Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна. Хатгууруудын өөдөөс тийрэх нь чамд хэцүү гэлээ.
Acts MonKJV 9:6  Тэгэхэд айн чичирч бас цочирдсон тэрбээр, Эзэн, та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ? гэхэд нь Эзэн түүнд, Бос. Тэгээд хот руу яв. Улмаар юу хийх ёстой чинь чамд хэлэгдэнэ гэжээ.
Acts MonKJV 9:7  Гэтэл түүнтэй хамт аялан явж байсан эрчүүд тэр дуу хоолойг сонссон хэрнээ нэг ч хүнийг хараагүй тул дуугүй зогсож байлаа.
Acts MonKJV 9:8  Тэгтэл Саулос газраас босов. Тэгээд нүдээ нээхдээ юм харахгүй байлаа. Харин тэд түүнийг хөтлөн, Дамаскт авчрав.
Acts MonKJV 9:9  Улмаар гурав хоног тэр хараагүй байсан бөгөөд юу ч идээгүй, уугаагүй ажээ.
Acts MonKJV 9:10  Тэгэхэд Дамаскт Ананиас нэртэй нэгэн шавь байдаг байжээ. Тэгээд Эзэн нэгэн үзэгдлээр түүнд, Ананиас гэхэд тэр, Ажигтун, Би энд байна, Эзэн гэв.
Acts MonKJV 9:11  Гэтэл Эзэн түүнд, Босоод, Шулуун гэгддэг гудамж руу оч. Тэгээд Иудаасын гэрт Тарсоосын Саулос гэгчийг сурагла. Учир нь ажигтун, тэр гуйлт хийж байгаа
Acts MonKJV 9:12  бөгөөд нэгэн үзэгдлээр, Ананиас нэртэй нэгэн эр өөрийг нь хараатай болгохын тулд ирээд, дээр нь гараа тавьж буйг харсан гэлээ.
Acts MonKJV 9:13  Тэгэхэд нь Ананиас, Эзэн, Иерусалим дахь таны ариун хүмүүст маш их хорон мууг үйлдсэн энэ хүний тухай би олон хүнээс сонссон.
Acts MonKJV 9:14  Мөн таны нэрийг дууддаг бүгдийг хүлэх гэж ахлах тахилч нараас авсан эрх мэдэл энэ газарт түүнд бий гэж хариулав.
Acts MonKJV 9:15  Харин Эзэн түүнд, Замаараа яв. Учир нь тэр бол Жүүд бусчууд бас хаад бас Израйлийн хүүхдүүдийн өмнө миний нэрийг тээхээр надад сонгогдсон сав юм.
Acts MonKJV 9:16  Яагаад гэвэл миний нэрнээс болоод тэр хэчнээн их зүйлсээр зовох ёстойг би түүнд харуулна гэлээ.
Acts MonKJV 9:17  Тэгэхэд нь Ананиас явж улмаар мөнөөх айлд оров. Тэгээд гараа түүний дээр тавин, Дүү Саул аа, чи хараатай болохын тулд бас Ариун Сүнсээр дүүргэгдэхийн тулд чамайг ирж явахад замд чинь үзэгдсэн Эзэн Есүс намайг илгээсэн юм гэлээ.
Acts MonKJV 9:18  Тэгтэл тэр даруй түүний хоёр нүднээс хайрс мэт зүйл уналаа. Тэгээд тэр шууд хараатай болсон бөгөөд босож, баптизм хийлгэв.
Acts MonKJV 9:19  Улмаар тэр хоол идээд, тэнхээ оржээ. Дараа нь Саулос Дамаскт буй шавь нарын хамт хэдэн өдөр боллоо.
Acts MonKJV 9:20  Ийнхүү тэрбээр синагогиудад нь Христийг, тэр бол Шүтээний Хүү гэдгийг шууд тунхаглалаа.
Acts MonKJV 9:21  Харин түүнийг сонссон бүхэн алмайран гайхаж улмаар, Энэ чинь энэ нэрийг дуудсан хүмүүсийг Иерусалимд устгасан бөгөөд тийм хүмүүсийг хүлж ахлах тахилч нарт аваачих зорилгоор наашаа ирсэн тэр хүн биш үү? гэцгээлээ.
Acts MonKJV 9:22  Харин Саулос улам илүү хүчирхэгжин, тэр бол жинхэнэ Христ гэдгийг батлан, Дамаскт суурьшдаг Жүүдүүдийг будилуулав.
Acts MonKJV 9:23  Тэгээд олон өдөр болсны дараа Жүүдүүд түүнийг алахаар зөвлөлджээ.
Acts MonKJV 9:24  Харин тэдний хуйвалдаан Саулост мэдэгджээ. Улмаар тэд түүнийг алах гэж дааман хаалгануудыг өдөр ч, шөнө ч манаж байлаа.
Acts MonKJV 9:25  Тэр үед шавь нар түүнийг шөнөөр авч яваад, сагсан дотор, хэрмэн ханаар доош буулгажээ.
Acts MonKJV 9:26  Тэгээд Саулос Иерусалимд ирчихээд шавь нартай нэгдэхийг хичээв. Гэвч бүгд түүнээс айж байсан бөгөөд түүнийг шавь мөн гэдэгт итгэсэнгүй.
Acts MonKJV 9:27  Харин Варнаавас түүнийг аваад, төлөөлөгчид рүү авчрав. Тэгээд түүний замдаа Эзэнийг хэрхэн харсныг бас түүнтэй ярьсныг мөн Есүсийн нэрээр Дамаскт хэрхэн зоригтой тунхаглаж байсныг нь тэр тэдэнд ярьжээ.
Acts MonKJV 9:28  Улмаар тэрбээр тэдэнтэй хамт Иерусалимд орж, гарсаар байв.
Acts MonKJV 9:29  Мөн тэрбээр Эзэн Есүсийн нэрээр зоригтой ярьж байсан бөгөөд Грекчүүдийн эсрэг маргалджээ. Гэтэл тэд түүнийг алахыг завдлаа.
Acts MonKJV 9:30  Үүнийг ахан дүүс мэдээд, түүнийг Кайсаареиад авчирч улмаар Тарсоос руу явуулав.
Acts MonKJV 9:31  Тэр үед Иудаиа, Галийл, Самареиа даяар бүхэлдээ чуулганууд амар тайван болсон бөгөөд босгон байгуулагдаж, Эзэнээс эмээх эмээлт болон Ариун Сүнсний тайтгарал дотор алхан, үржин олширч байлаа.
Acts MonKJV 9:32  Тэгэхэд ийм явдал болжээ. Пээтрос бүх газраар дайран өнгөрөхдөө Люддаад суурьшсан ариун хүмүүс рүү бас очжээ.
Acts MonKJV 9:33  Улмаар тэнд Айнеас нэртэй нэгэн эрийг олов. Тэрбээр орондоо найман жил хэвтсэн бөгөөд саа өвчтэй байжээ.
Acts MonKJV 9:34  Тэгээд Пээтрос түүнд, Айнеас чамайг Есүс Христ эдгээж байна. Бос тэгээд ороо хураа гэв. Тэгэхэд тэр шууд бослоо.
Acts MonKJV 9:35  Тэгэхэд Люддаа болон Сааронд суурьшсан бүхэн түүнийг харсан бөгөөд Эзэн рүү эргэжээ.
Acts MonKJV 9:36  Эдүгээ Цевийа гэдэг нэртэй нэгэн шавь Иоппид байв. Энэ нэр нь Доркаас хэмээн орчуулагддаг. Тэрээр сайн үйлсүүд болон үйлдсэн өглөгүүдээр дүүрэн эмэгтэй байлаа.
Acts MonKJV 9:37  Гэтэл тэр өдрүүдэд ийм явдал болов. Тэр эмэгтэй өвчилж улмаар нас баржээ. Тэд түүнийг угаачихаад, дээд өрөөнд тавилаа.
Acts MonKJV 9:38  Тэгээд Люддаа нь Иоппид ойрхон байдаг тул тэнд Пээтрос байгаа гэдгийг шавь нар сонссон байжээ. Тэд түүн рүү хоёр эрийг илгээж, түүнийг өөрсөд рүү нь хойшлуулалгүй ирэхийг хүслээ.
Acts MonKJV 9:39  Тэгэхэд нь Пээтрос босож, тэдэнтэй явав. Ирэхэд нь тэд түүнийг дээд өрөө рүү авч оров. Тэгэхэд бэлэвсэн эмэгтэйчүүд бүгд түүний дэргэд зогсоод уйлж улмаар Доркаасын өөрсөдтэй нь хамт байхдаа хийсэн цамцнууд болон хувцаснуудыг нь үзүүллээ.
Acts MonKJV 9:40  Харин Пээтрос бүгдийг нь гадагш гаргаад, өвдөглөн сууж, гуйлт хийв. Тэгээд цогцос руу эргэн, Цевийа, бос гэж хэлтэл эмэгтэй нүдээ нээлээ. Улмаар Пээтросыг хараад, өндийн суужээ.
Acts MonKJV 9:41  Тэгэхэд нь тэр түүнд гараа өгөн, түүнийг босголоо. Улмаар тэр ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаад, түүний амьд байгааг харуулав.
Acts MonKJV 9:42  Тэгээд энэ нь бүх Иоппи даяар мэдэгдлээ. Улмаар олон хүн Эзэнд итгэжээ.
Acts MonKJV 9:43  Тэгээд ийм явдал болов. Тэрбээр нэгэн арьсчин Сиймоны хамт Иоппид олон хоног байлаа.