Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 6
Acts MonKJV 6:1  Улмаар тэр өдрүүдэд, шавь нарын тоо үржих үед Еврейчүүдийн эсрэг Грекүүдийн бувтнаан гарчээ. Яагаад гэвэл өдөр тутмын үйлчлэлд тэдний бэлэвсэн эмэгтэйчүүд үл хайхрагддаг байжээ.
Acts MonKJV 6:2  Тэгтэл мөнөөх арван хоёр үй олон шавь нарыг дуудаад тэдэнд, Бид Шүтээний үгийг орхигдуулаад, ширээнүүдэд үйлчлэх нь зохистой биш.
Acts MonKJV 6:3  Тийм учраас ахан дүүс ээ, та нар өөрсдийнхөө дотроос сайн гэрчлэлтэй, Ариун Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн долоон эрийг сонго. Тэднийг бид энэ ажилд томилж болох юм.
Acts MonKJV 6:4  Харин бид өөрсдийгөө гуйлтанд бас үгийн үйлчлэлд үргэлжлүүлэн зориулъя гэлээ.
Acts MonKJV 6:5  Тэгэхэд энэ үг үй олон бүгдэд нь таалагджээ. Тэгээд тэд итгэл болон Ариун сүнсээр дүүрэн Стээфанос гэдэг эрийг мөн Фийлиппос, Проохорос, Никаанор, Тиймон, Парменаас, Антиохеиагийн нэгэн дагаар орогч Никоолаос нарыг сонголоо.
Acts MonKJV 6:6  Тэднийг төлөөлөгчдийн өмнө зогсоов. Тэгэхэд тэд гуйлт хийчихээд, тэдний дээр гараа тавьжээ.
Acts MonKJV 6:7  Тэгээд Шүтээний үг өсөн нэмэгдлээ. Улмаар Иерусалимд шавь нарын тоо асар ихээр үржив. Түүнчлэн тахилч нарын нэгэн үлэмж бүрэлдэхүүн энэхүү итгэлд дуулгавартай байлаа.
Acts MonKJV 6:8  Тэгээд итгэл болон хүч чадлаар дүүрэн Стээфанос агуу гайхамшгуудыг мөн шинж тэмдгүүдийг ард түмний дунд үйлджээ.
Acts MonKJV 6:9  Тэгтэл Ливертийносчууд, Кюрийничууд, Александреиачуудын мөн Киликиа болон Азийн хүмүүсийн синагоги гэгддэг синагогийн хэдэн хүн босож, Стээфаностай маргалдав.
Acts MonKJV 6:10  Тэгэхэд түүний ярьсан мэргэн ухаан болон сүнсийг тэд эсэргүүцэж чадсангүй.
Acts MonKJV 6:11  Тэгтэл тэд эрчүүдийг хахуульдсанд тэд нар нь, Тэрбээр Мошээ болон Шүтээний эсрэг шүтээнийг доромжлохуйн үгс ярьж байхыг нь бид сонссон гэж ярьжээ.
Acts MonKJV 6:12  Улмаар тэд ард түмнийг мөн ахлагч нарыг бас бичээч нарыг хутган үймүүлэв. Тэгээд түүн рүү очоод, түүнийг барьж, зөвлөл рүү авчирлаа.
Acts MonKJV 6:13  Мөн хуурамч гэрчүүдийг зогсооход тэд нар нь, Энэ хүн хуулийн бас энэ ариун газрын эсрэг шүтээнийг доромжлохуйн үгс ярихаа больдоггүй.
Acts MonKJV 6:14  Учир нь Назаретийн Есүс энэ газрыг устгаж бас Мошээгийн бидэнд дамжуулсан тэрхүү заншлуудыг өөрчилнө гэдэг энэ зүйлийгтэр ярьж байхыг бид сонссон гэцгээв.
Acts MonKJV 6:15  Тэгэхэд түүний царай элчийн царай шиг байхыг зөвлөл дотор түүн рүү ширтэн сууж байсан бүх хүн харлаа.