Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 19
Acts MonKJV 19:1  Тэгэхэд ийм явдал болжээ. Аполлоосыг Кооринтост байх зуур Паулос өндөрлөг эргүүдээр өнгөрөн, Ээфэсост ирэв. Тэгээд хэдэн шавийг олоод
Acts MonKJV 19:2  тэдэнд, Та нар итгэснээсээ хойш Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэжээ. Тэгэхэд тэд түүнд, Ариун Сүнс байдаг эсэхийг бид огт дуулаагүй гэв.
Acts MonKJV 19:3  Тэгтэл тэр тэдэнд, Тэгвэл та нар юу руу баптизм хийлгэсэн юм бэ? гэхэд тэд, Иоаннисийн баптизм руу гэлээ.
Acts MonKJV 19:4  Тэгэхэд нь Паулос, Иоаннис өөрийнхөө дараа ирэх түүнд буюу Христ Есүст итгэх ёстойг хүмүүст хэлэн, үнэхээр гэмшин эргэлтийн баптизмаар баптизм хийсэн гэв.
Acts MonKJV 19:5  Тэд үүнийг сонсчихоод, Эзэн Есүсийн нэрээр баптизм хийлгэжээ.
Acts MonKJV 19:6  Улмаар Паулос тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирэв. Тэгтэл тэд хэлүүдээр ярьж, эш үзүүллээ.
Acts MonKJV 19:7  Тэгэхэд бүгд арван хоёр орчим эрчүүд байв.
Acts MonKJV 19:8  Мөн тэрбээр синагогид орж, Шүтээний хаанчлалын талаарх зүйлсийн тухай учирлан мөн ятгасаар гурван сарын турш зоригтой ярьжээ.
Acts MonKJV 19:9  Гэтэл зарим хүний сэтгэл хатуурсан бөгөөд үл итгэж улмаар цугласан олны өмнө энэхүү замыг бузар муугаар ярихад тэр тэднээс холдон явж, шавь нарыг тусгаарлаад, Тюраннос гэдэг хүний сургууль дээр өдөр бүр учирлан ярилаа.
Acts MonKJV 19:10  Улмаар энэ нь хоёр жилийн турш үргэлжлэв. Тийнхүү Азид суурьшсан Жүүдүүд болон Грекчүүдийн аль аль нь бүгд Эзэн Есүсийн үгийг сонсжээ.
Acts MonKJV 19:11  Түүнчлэн Шүтээн Паулосын гараар онцгой аугаа үйлсүүдийг үйлдлээ.
Acts MonKJV 19:12  Тиймээс түүний биеэс алчуур болон хормогчийг нь өвчтөнүүд рүү авчирсан бөгөөд эмгэгүүд тэднээс зайлж бас ёрын муу сүнснүүд тэднээс гарч явав.
Acts MonKJV 19:13  Тэгтэл чөтгөрийг зайлуулагч, хэрэн хэсдэг Жүүдүүдийн зарим нь, Бид Паулосын тунхагладаг тэр Есүсээр та нарт тушааж байна хэмээн ёрын муу сүнстэй хүмүүсийн дээр Эзэн Есүсийн нэрийг дуудахыг оролдов.
Acts MonKJV 19:14  Мөн тахилч нарын ахлагч Жүүд хүн Скеюасын долоон хөвгүүн байсан бөгөөд тэд мөн адил үйлджээ.
Acts MonKJV 19:15  Тэгэхэд нь ёрын муу сүнс хариулж улмаар, Би Есүсийг мэддэг. Бас Паулосыг танина. Харин та нар хэн юм бэ? гэлээ.
Acts MonKJV 19:16  Тэгтэл дотроо ёрын муу сүнстэй мөнөөх эр тэдэн дээр үсрэн очоод, тэднийг эзэрхийлж, тэдний эсрэг хүчээр түрэмгийлсэн тул тэд мөнөөх байшингаас нүцгэн бас шархтай гарч зугтав.
Acts MonKJV 19:17  Тэгээд энэ нь Ээфэсост суурьшдаг бүх Жүүдүүд болон Грекчүүдэд ч бас мэдэгдсэн байжээ. Улмаар тэд бүгдийн дээр айдас бууж улмаар Эзэн Есүсийн нэр агуу болгогджээ.
Acts MonKJV 19:18  Түүнчлэн итгэсэн олон ирээд, өөрсдийн үйл хэргийг улайж бас илчиллээ.
Acts MonKJV 19:19  Мөн ид шид ашигладаг байсан тэдний олон нь номнуудаа авчран, бүгдийн өмнө шатаалаа. Тэгэхэд тэд тэдгээрийн үнийг тооцсон бөгөөд тавин мянган мөнгөн зоос болохыг олж мэдэв.
Acts MonKJV 19:20  Ийнхүү Шүтээний үг хүчтэйгээр өсөж улмаар эзэрхийллээ.
Acts MonKJV 19:21  Тэгээд эдгээр зүйл дууссаны дараа Паулос Македони болон Ахаиагаар дайран өнгөрчихөөд, Иерусалим руу явахаар сүнсэн дотроо, Би тэнд очсоныхоо дараа Ромыг ч бас үзэх ёстой гэж шийдэв.
Acts MonKJV 19:22  Тиймээс тэр өөртөө үйлчилсэн хүмүүсээс Тимоотеос, Ээрастос хоёрыг Македони руу явуулав. Харин өөрөө Азид хэсэг хугацаанд үлджээ.
Acts MonKJV 19:23  Тэгтэл яг тэр үед энэхүү замын талаар багагүй үймээн дэгдэв.
Acts MonKJV 19:24  Учир нь мөнгөний дархан Димийтриос нэртэй нэгэн эр Аартемист зориулан мөнгөн дуганууд бүтээсэн нь гар урчуудад багагүй ашиг авчиржээ.
Acts MonKJV 19:25  Тэрбээр адилхан мэргэжилтэй ажилчдыг тэдний хамт цуглуулж улмаар, Эрхмүүд ээ, бид энэ ажлаар өөрсдийн хөрөнгөтэй болсныг та нар мэдэж байгаа.
Acts MonKJV 19:26  Түүнчлэн гараар бүтээгдсэн тэдгээр нь шүтээнүүд биш хэмээн энэ Паулос зөвхөн Ээфэсост биш, бараг бүх Ази даяар ярьж, олон хүнийг ятгаж улмаар эргүүлснийг та нар харж бас сонсож байна.
Acts MonKJV 19:27  Тиймээс зөвхөн бидний энэ урлал үнэ цэнэгүй болох аюулд байгаа юм биш, харин бүх Ази болон дэлхийн шүтдэг агуу эх шүтээн Аартемисийн сүм хүртэл дорд үзэгдэн, яруу алдар нь устгагдах гэж байна гэв.
Acts MonKJV 19:28  Тэгэхэд тэд эдгээрийг сонсоод, хилэгнэлээр дүүрэн болж, Ээфэсосчуудын Аартемис бол агуу хэмээн хашгиралдлаа.
Acts MonKJV 19:29  Улмаар хот бүхэлдээ будилаан самуунаар дүүргэгдэв. Тэгээд Паулосын хамтран аялагч Македонийн эрчүүд болох Гайос болон Арийстархосыг барьсан тэд санаа нэгтэйгээр театр луу яарлаа.
Acts MonKJV 19:30  Тэгэхэд Паулос хүмүүсийн дунд явж орохыг хүсэхэд шавь нар түүнд үл зөвшөөрчээ.
Acts MonKJV 19:31  Мөн түүний найзууд болох Азийн удирдагч хэдэн хүн түүнийг өөрөө театр луу очихгүй байхыг хүсэн, түүн рүү хүн явуулав.
Acts MonKJV 19:32  Тэгэхэд чуулсан хүмүүсийн зарим нь нэг зүйлийг, зарим нь өөр зүйлийг хашгиралдаж байлаа. Яагаад гэвэл тэд будилж самуурсан байжээ. Түүнчлэн ихэнх нь яах гэж цугласнаа ч мэдэхгүй байжээ.
Acts MonKJV 19:33  Тэгээд тэд Александросыг цугласан олноос татаж гаргахад, Жүүдүүд түүнийг урагш түлхэв. Тэгэхэд Александрос гараа дохин, өөрийгөө хүмүүст өмгөөлөхийг хүсжээ.
Acts MonKJV 19:34  Харин тэд түүний Жүүд хүн байсныг нь мэдээд, хоёр цагийн турш, Ээфэсосчуудын Аартемис бол агуу гэж нэгэн дуугаар хашгиралдлаа.
Acts MonKJV 19:35  Тэгэхэд нь хотын бичээч хүмүүсийг намжаачихаад, Ээфэсосын эрчүүд ээ, Ээфэсосчуудын хот бол агуу эх шүтээн Аартемисийг мөн Зевсээс унасан дүрийг шүтэгч гэдгийг мэддэггүй ямар хүн байдаг юм бэ?
Acts MonKJV 19:36  Тиймээс эдгээр зүйл маргашгүй тул та нар тайван байх хэрэгтэй. Тэгээд юуг ч яаран бүү хий.
Acts MonKJV 19:37  Учир нь та нарын авчирсан энэ эрчүүд сүмийг тоногчид ч биш бас та нарын эх шүтээнийг доромжлогчид ч биш.
Acts MonKJV 19:38  Иймд хэрэв Димийтриос болон түүнтэй байгаа гар урчуудад хэн нэгний эсрэг асуудал байгаа бол хууль нээлттэй бас амбан захирагчид ч байна. Тэд нэгнийхээ эсрэг хэрэг мэдүүлэг.
Acts MonKJV 19:39  Харин та нар өөр асуудлуудын талаар ямар нэг зүйл лавлаж байвал тэр нь хууль ёсны чуулганаар шийдвэрлэгдэнэ.
Acts MonKJV 19:40  Яагаад гэвэл энэ өдрийн бослогоос болоод бид асуугдах аюултай. Гэтэл энэ үймээний талаар өчиг өгч болох ямар ч шалтгаан байхгүй байна гэлээ.
Acts MonKJV 19:41  Тэгээд тэр ийн ярьчихаад, цуглааныг тараажээ.