Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 13
Acts MonKJV 13:1  Эдүгээ Антиохеиад байдаг чуулганд Варнаавас бас Нийгер гэж дуудагддаг Сиймон мөн Кюринагийн Луукиос, захирагч Ироодистой хамт өссөн Манаин түүнчлэн Саулос зэрэг эш үзүүлэгч болон багш нар байлаа.
Acts MonKJV 13:2  Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байхад Ариун Сүнс, Надад Варнаавас, Саулос хоёрыг тусгаарла. Би тэднийг нэг ажлын төлөө дуудсан гэв.
Acts MonKJV 13:3  Тэгээд тэд мацаг барьж, гуйлт хийн улмаар тэр хоёрын дээр гар тавьчихаад, явуулжээ.
Acts MonKJV 13:4  Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдэж буй тэд Сэлэюкеиа руу хөдөллөө. Тэгээд тэндээс Кипр лүү дарвуулт онгоцоор явав.
Acts MonKJV 13:5  Тэгээд тэд Саламист байхдаа Жүүдүүдийн синагогиудад Шүтээний үгийг тунхаглав. Мөн Иоаннис ч бас тэдэнд үйлчлэгч нь байлаа.
Acts MonKJV 13:6  Улмаар тэд Паафос руу арлаар явж байхдаа хуурамч эш үзүүлэгч болох Варийсүүс нэртэй нэгэн Жүүд төлгөчийг олж харжээ.
Acts MonKJV 13:7  Түүнтэй хамт хашир эр амбан захирагч Сээргиос Паулос байлаа. Тэрбээр Варнаавас, Саулос хоёрыг дуудаж, Шүтээний үгийг сонсохыг хүсжээ.
Acts MonKJV 13:8  Харин төлгөч Элюмас (учир нь түүний нэрийг ийн орчуулдаг аж) амбан захирагчийг энэхүү итгэлээс холдуулахыг эрмэлзэн, тэднийг эсэргүүцэв.
Acts MonKJV 13:9  Тэгтэл Ариун Сүнсээр дүүрсэн Саулос (мөн Паулос ч гэгддэг ) түүн дээр харцаа тогтоон
Acts MonKJV 13:10  улмаар, Өө, бүх заль мэх болон бүх башир аргаар дүүрэн, элээний хүүхэд, бүх зөв байдлын дайсан чи Эзэний зөв замуудыг гажуудуулахаа болихгүй юм уу?
Acts MonKJV 13:11  Мөн эдүгээ ажигтун, чиний дээр Эзэний гар байгаа бөгөөд чи нэг хэсэгтээ нарыг харахгүйгээр сохор байна гэлээ. Тэгтэл түүн дээр тэр даруй будан болон харанхуй унажээ. Тиймээс тэр өөрийгөө хөтлөх хүмүүсийг хайн тэмтчив.
Acts MonKJV 13:12  Тэр үед Эзэний сургаалд алмайрсан байсан мөнөөх амбан захирагч болсон явдлыг хараад итгэжээ.
Acts MonKJV 13:13  Эдүгээ Паулос болон түүнтэй хамт байгсад Паафосаас гараад, Памфюлиа дахь Пээргид очжээ. Улмаар Иоаннис тэднээс салж, Иерусалим руу буцлаа.
Acts MonKJV 13:14  Харин тэд Пээргигээс гараад, Писидиа дахь Антиохеиад ирэв. Тэгээд шаббаат өдөр синагогид орж сууцгаалаа.
Acts MonKJV 13:15  Тэгээд хууль болон эш үзүүлэгч нарын уншлагын дараа синагогийн удирдагч нар тэдэн рүү хүн явуулж, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, хэрэв та нарт хүмүүст зориулсан урмын үг байвал хэлнэ үү гэв.
Acts MonKJV 13:16  Тэгэхэд нь Паулос босож, гараараа дохиод, Израйлийн эрчүүд болон Шүтээнээс эмээдэг та бүхэн сонсоно уу.
Acts MonKJV 13:17  Израйлийн энэ ард түмний Шүтээн бидний эцэг өвгөдийг сонгосон бөгөөд энэхүү ард түмнийг Египетийн нутагт харийнхан байхад нь өргөмжилсөн. Улмаар өндөр дээд мутраар тэднийг тэндээс гаргасан билээ.
Acts MonKJV 13:18  Тэгээд цөлд тэдний зан авирыг дөч орчим жилийн хугацаанд тэвчсэн.
Acts MonKJV 13:19  Улмаар Кнааны нутаг дахь долоон үндэстэнг устгаад, нутгийг нь тэдэнд шодолтоор хувааж өгсөн.
Acts MonKJV 13:20  Мөн үүний дараа эш үзүүлэгч Шэмүэлийг хүртэл дөрвөн зуун тавин жилийн хугацаанд шүүгчдийг өгсөн.
Acts MonKJV 13:21  Дараа нь тэд хааныг хүссэн бөгөөд Шүтээн тэдэнд Бэниаминий овгийн эр, Кийшийн хүү Шаулыг дөчин жилийн хугацаанд өгсөн.
Acts MonKJV 13:22  Тэгээд тэр түүнийг зайлуулчихаад, Давийдийг тэдний хаан болгохоор тэдэнд босгосон. Мөн тэр тэдэнд гэрчилж, Миний зүрх сэтгэлийн дагуух хүн Иессаигийн Давийдийг би оллоо. Тэр миний бүх хүслийг биелүүлнэ гэсэн.
Acts MonKJV 13:23  Шүтээн амлалтынхаа дагуу энэ хүний үр удмаас Аврагч Есүсийг Израйльд босгосон билээ.
Acts MonKJV 13:24  Түүний ирэлтийн өмнө Израйлийн бүх ард түмэнд гэмшин эргэлтийн баптизмыг Иоаннис анх тунхагласан.
Acts MonKJV 13:25  Тэгээд Иоаннис замналаа гүйцээж байхдаа, Та нар намайг хэн гэж боддог вэ? Би бол тэр биш. Гэхдээ ажигтун, миний дараа ирж байгаа нэгний хөлийн шаахайг би тайлах үнэ цэнэгүй гэсэн.
Acts MonKJV 13:26  Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Аврахаамын удмын хүүхдүүд ээ мөн та нарын дундах Шүтээнээс эмээдэг хүмүүс ээ, та нарт энэхүү авралын үг илгээгдсэн.
Acts MonKJV 13:27  Учир нь Иерусалимд оршин суугчид болон тэдний захирагчид түүнийг ч бас шаббаат өдөр бүр уншигддаг эш үзүүлэгч нарын дуу хоолойг ч ойлгоогүй учраас түүнийг ялласнаараа тэдгээрийг биелүүлжээ.
Acts MonKJV 13:28  Түүнчлэн тэд түүнээс үхлийн шалтаг олоогүй хэдий ч тэр хороогдсон байхыг Пилаатосоос шаардсан.
Acts MonKJV 13:29  Ийнхүү тэд түүний талаар бичигдсэн бүгдийг гүйцээчихээд, түүнийг модноос буулган, булшинд тавьсан.
Acts MonKJV 13:30  Харин Шүтээн түүнийг үхэгсдээс босгосон.
Acts MonKJV 13:31  Тэгээд тэрбээр Галийлаас Иерусалим хүртэл өөртэй нь хамт явсан хүмүүст олон өдөр үзэгдсэн. Тэд бол ард түмэнд түүний гэрчүүд юм.
Acts MonKJV 13:32  Мөн бид эцэг өвгөдөд өгөгдсөн тэрхүү амлалтын баярт мэдээг та нарт тунхаглаж байна.
Acts MonKJV 13:33  Яагаад гэвэл тэдний хүүхдүүд болсон бидэнд Шүтээн Есүсийг босгосноороо мөнөөх амлалтаа биелүүлсэн. Энэ нь хоёрдугаар дуулалд бас, Чи бол миний Хүү. Энэ өдөр би чамайг төрүүллээ хэмээн бичигдсэний дагуу юм.
Acts MonKJV 13:34  Түүнчлэн тэр түүнийг үхэгсдээс босгож, ялзрал руу дахиад буцаахгүй талаар, Би та нарт Давийдийн баттай өршөөлүүдийг өгнө гэж ийн хэлсэн.
Acts MonKJV 13:35  Тиймээс өөр нэг дуулалд тэр бас, Таны Ариун Нэгэн ялзралыг үзэхийг та зөвшөөрөхгүй гэжээ.
Acts MonKJV 13:36  Учир нь Давийд өөрийнхөө үеийнхэнд Шүтээний хүслээр үйлчилснийхээ дараа нойрсож, эцэг өвгөдийнхөө дэргэд тавигдсан бөгөөд ялзралыг үзсэн.
Acts MonKJV 13:37  Харин Шүтээний босгосон тэрбээр ялзралыг үзээгүй.
Acts MonKJV 13:38  Тийм учраас энэ хүнээр гэмүүдээс уучлалт та нарт тунхаглагдаж байгааг эрчүүд, ахан дүүс та нарт мэдүүлж байна.
Acts MonKJV 13:39  Мөн итгэдэг бүхэн Мошээгийн хуулиар цагаатгагдаж чадаагүй тэр бүх зүйлээсээ түүгээр дамжин цагаатгагдаж байна.
Acts MonKJV 13:40  Тиймээс эш үзүүлэгч нараар ийн хэлэгдсэн нь та нар дээр ирэхгүйн тулд болгоомжил.
Acts MonKJV 13:41  Харагтун, басамжлагчид аа, тэгээд гайх бас мөх. Учир нь би та нарын өдрүүдэд нэгэн ажил хийж байна. Тэр ажлыг хэн нэгэн та нарт тунхаглаад ч та нар огт итгэхгүй гэжээ.
Acts MonKJV 13:42  Тэгээд Жүүдүүдийг синагогиос гармагц Жүүд бусчууд өөрсдөдөө энэ үгсийг дараагийн шаббаатад тунхаглуулахаар хичээнгүйлэн гуйв.
Acts MonKJV 13:43  Эдүгээ цуглаан тарахад Жүүдүүд мөн сүсэглэсэн дагаар орогчдын олон нь Паулос, Варнаавас хоёрыг дагажээ. Тэр хоёр тэдэнтэй ярилцахдаа Шүтээний энэрэлд үргэлжлүүлэн байхыг тэдэнд ятгалаа.
Acts MonKJV 13:44  Тэгээд дараагийн шаббаат өдөр Шүтээний үгийг сонсохоор хотынхон бараг бүхэлдээ ирэв.
Acts MonKJV 13:45  Харин Жүүдүүд цугласан олныг хараад, атаархлаар дүүрчээ. Тэгээд эсэргүүцэж бас доромжлон, Паулосын ярьсан зүйлсийн эсрэг ярив.
Acts MonKJV 13:46  Гэсэн ч Паулос, Варнаавас хоёр зоригтой ярьж, Шүтээний үг эхлээд та нарт яригдах шаардлагатай байсан. Харин та нар үүнийг өөрсдөөсөө түлхэж, өөрсдийгөө мөнхийн амьдралын үнэ цэнэгүй гэж шүүж байгаа тул ажигтун, бид Жүүд бусчууд руу эргэж байна.
Acts MonKJV 13:47  Учир нь Эзэн бидэнд, Би чамайг Жүүд бусчуудын гэрэл болгохоор томиллоо. Энэ нь чи газрын хязгаарууд хүртэл авралын төлөө байхын тулд юм гэж тушаасан гэлээ.
Acts MonKJV 13:48  Тэгэхэд Жүүд бусчууд үүнийг сонсоод баярласан бөгөөд Эзэний үгийг алдаршуулав. Улмаар мөнхийн амьдрал руу томилогдсон болгон нь итгэжээ.
Acts MonKJV 13:49  Тэгээд Эзэний үг бүх бүс нутгаар түгээгдлээ.
Acts MonKJV 13:50  Харин чин сүсэгтэй бөгөөд хүндэт эмэгтэйчүүдийг бас хотын гол эрчүүдийг Жүүдүүд турхирчээ. Тэгээд Паулос, Варнаавас хоёрын эсрэг хавчлага дэгдээж улмаар тэднийг хил хязгаараасаа хөөлөө.
Acts MonKJV 13:51  Харин тэр хоёр тэдний эсрэг хөлийн тоосоо сэгсрээд, Икоонионд иржээ.
Acts MonKJV 13:52  Тэгээд шавь нар баяр хөөр ба Ариун Сүнсээр дүүргэгдэв.