ACTS
Chapter 26
Acts | MonKJV | 26:1 | Тэр үед Агрийппас, Чамд өөрийнхөө төлөө ярихыг зөвшөөрч байна гэж Паулост хэлэв. Тэгэхэд Паулос гараа сунгаж, өөрийгөө өмгөөлөн, | |
Acts | MonKJV | 26:2 | Агрийппас Хаантан, би Жүүдүүдээр буруутгагдсан бүх шалтгааныхаа талаар таны өмнө энэ өдөр өчих болсондоо өөрийгөө аз завшаантайд тооцож байна. | |
Acts | MonKJV | 26:3 | Ялангуяа та бол Жүүдүүдийн дундах бүх заншил болон маргааны талаар мэргэшсэн хүн. Тийм учраас намайг тэвчээртэй сонсохыг танаас хичээнгүйлэн гуйж байна. | |
Acts | MonKJV | 26:4 | Иерусалимд өсвөр наснаас минь өөрийн үндэстний дунд анхнаасаа байсан миний амьдралын хэв маягийг бүх Жүүдүүд мэддэг. | |
Acts | MonKJV | 26:5 | Намайг анхнаас нь мэддэг байсан тэд хэрэв хүсвэл манай шашны хамгийн хатуу чанд бүлэглэлийн дагуу амьдарсан Фариса хүн гэдгийг минь гэрчилнэ. | |
Acts | MonKJV | 26:6 | Тэгээд Шүтээнээс эцэг өвгөдөд маань өгөгдсөн тэрхүү амлалтын найдварын төлөө одоо би энд зогсоод, шүүгдэж байна. | |
Acts | MonKJV | 26:7 | Манай арван хоёр овог тэрхүү амлалтыг ирнэ гэж найдан, өдөр ч, шөнө ч хичээнгүйлэн үйлчилж байна. Агрийппас хаантан, би тэр найдвараас болоод Жүүдүүдээр буруутгагдаж байна. | |
Acts | MonKJV | 26:8 | Шүтээн үхэгсдийг босгоно гэдэг нь яагаад итгэмээргүй зүйл гэж та нарт санагдана вэ? | |
Acts | MonKJV | 26:9 | Би үнэхээр өөртөө Назаретийн Есүсийн нэрний эсрэг олон зүйлийг хийх ёстой гэж боддог байсан. | |
Acts | MonKJV | 26:10 | Ийм зүйлийг би ч бас Иерусалимд хийж байсан. Мөн би эрх мэдлийг ахлах тахилч нараас хүлээн аваад, ариун хүмүүсээс олныг шоронд хорьсон. Тэгээд тэднийг алуулахад тэдний эсрэг дуу хоолойгоо өргөсөн. | |
Acts | MonKJV | 26:11 | Мөн синагоги бүрт би тэднийг байнга шийтгэж, шүтээнийг доромжлуулахаар дарамталдаг байсан. Тэгээд тэдний эсрэг маш их хилэгнэсэн би, бүр харийн хотуудад хүртэл тэднийг мөшгөн хавчдаг байсан. | |
Acts | MonKJV | 26:12 | Түүнчлэн би ахлах тахилч нараас эрх мэдэл болон эрхийн бичиг аваад, Дамаск руу явж байх зуур, | |
Acts | MonKJV | 26:13 | Хаантан минь, үд дундын үед нарны гялбаанаас илүү гэрэл би болон надтай хамт явсан хүмүүсийн эргэн тойронд тэнгэрээс цацрахыг замдаа би харсан. | |
Acts | MonKJV | 26:14 | Тэгээд бид бүгд газарт унахад нэгэн дуу хоолой надтай ярихыг сонссон бөгөөд Еврей хэлээр, Шаул, Шаул, чи юунд намайг хавчина вэ? Хатгууруудын өөдөөс тийрэх нь чамд хэцүү гэсэн. | |
Acts | MonKJV | 26:15 | Тэгэхэд нь би, Та хэн бэ, Эзэн? гэхэд тэр, Би бол чиний хавчаад байгаа тэр Есүс байна. | |
Acts | MonKJV | 26:16 | Харин бос. Тэгээд хөл дээрээ зогс. Учир нь би чамайг харсан зүйлсийн чинь мөн миний чамд үзүүлэх тэдгээр зүйлийн аль алиных нь үйлчлэгч бас гэрч болгох энэхүү зорилгын төлөө чамд үзэгдлээ. | |
Acts | MonKJV | 26:17 | Би чамайг ард түмнээс чинь бас Жүүд бусчуудаас чөлөөлөөд, одоо чамайг Жүүд бусчууд руу илгээж байна. | |
Acts | MonKJV | 26:18 | Энэ нь тэдний нүдийг нээж, тэднийг харанхуйгаас гэрэл рүү, Сатааны хүч чадлаас Шүтээн рүү эргүүлэхийн тулд юм. Ингэснээр тэд гэмүүдээс уучлалтыг мөн надад байгаа энэхүү итгэлээр ариусгагдан тусгаарлагдсан хүмүүсийн дундах өв залгамжлалыг хүлээн авч болох юм гэж хэлсэн. | |
Acts | MonKJV | 26:20 | Харин би эхлээд Дамаскийн хүмүүст мөн Иерусалимд улмаар Иудаиагийн бүх эргээр тэгээд Жүүд бусчуудад тунхагласан нь тэд гэмшин эргээд, Шүтээн рүү эргэж, гэмшин эргэлтэнд нийцэх үйлсүүдийг хийхийн тулд байсан. | |
Acts | MonKJV | 26:21 | Эдгээр шалтгааны улмаас Жүүдүүд намайг сүм дотор барьсан. Тэгээд алахыг завдсан юм. | |
Acts | MonKJV | 26:22 | Би Шүтээний тусламжийг хүртсэн учраас энэ өдрийг хүртэл дээдэс, доодсын аль алинд нь гэрчлэн, эш үзүүлэгч нар болон Мошээгийн биелнэ хэмээн хэлсэн тэдгээр зүйлээс өөр зүйлийг яриагүй. | |
Acts | MonKJV | 26:23 | Энэ нь, Христ тарчлах талаар бас тэрбээр үхэгсдээс босох анхных нь болох талаар бас ард түмэн болон Жүүд бусчуудад гэрлийг тунхаглах талаар юм гэв. | |
Acts | MonKJV | 26:24 | Тэгээд түүнийг өөрийнхөө тухай ийн ярьсанд Фийстос чанга дуугаар, Паулос, чи солиорчээ. Их суралцахуй чамайг галзуу болгожээ гэлээ. | |
Acts | MonKJV | 26:25 | Харин тэр, Би галзуу биш ээ, эрхэмсэг Фийстос. Харин би үнэний бас эрүүл ухааны үгсийг ярьж байна. | |
Acts | MonKJV | 26:26 | Яагаад гэвэл өмнө нь илэн далангүй ярьж байгаа эдгээр зүйлийг хаан мэднэ. Учир нь эдгээрийн нэг нь ч түүнээс нууцлагдаагүй гэдэгт би итгэж байна. Учир нь энэ зүйл нь буланд үйлдэгдээгүй. | |
Acts | MonKJV | 26:27 | Агрийппас Хаантан, та эш үзүүлэгч нарт итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэднэ гэлээ. | |
Acts | MonKJV | 26:28 | Тэгтэл Агрийппас, Чи намайг бараг л Христийнх болтол ятгачихлаа гэж Паулост хэлэв. | |
Acts | MonKJV | 26:29 | Тэгэхэд нь Паулос, Зөвхөн та ч биш, харин бас энэ өдөр намайг сонсож байгаа бүх хүний цөөн нь ч бай, бүгдээрээ ч бай эдгээр хүлээснээс бусдаар над шиг тийм болоосой гэж би Шүтээнээс хүсэж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 26:30 | Тэгээд түүнийг ийн ярихад нь хаан мөн захирагч бас Вернийки болон тэдэнтэй сууж байсан хүмүүс босож | |
Acts | MonKJV | 26:31 | улмаар хажуу тийш очоод хоорондоо ярилцан, Энэ хүн үхэл болон хүлээснүүд хүртэхүйц юу ч үйлдээгүй байна гэв. | |