ACTS
Chapter 8
Acts | MonKJV | 8:1 | Тэгэхэд Саулос түүний үхлийг сайшааж байв. Мөн тэр цаг үед Иерусалимд байсан чуулганы эсрэг их хавчлага боллоо. Тиймээс төлөөлөгчдөөс бусад нь бүгдээрээ Иудаиа болон Самареиагийн бүс нутгаар тараагджээ. | |
Acts | MonKJV | 8:2 | Улмаар чин сүсэгт эрчүүд Стээфаносыг оршуулахаар зөөж явсан бөгөөд түүний төлөө их гашуудал үйлдлээ. | |
Acts | MonKJV | 8:3 | Харин Саулос айл бүрт орж улмаар эрчүүд, эмэгтэйчүүдийг чирч, шоронд тушааж, чуулганд үймээн сандраан учруулжээ. | |
Acts | MonKJV | 8:6 | Тэгэхэд хүмүүс Фийлиппосын үйлдсэн гайхамшгуудыг нь харж бас сонсон, түүний ярьсан зүйлст санаа нэгтэйгээр анхаарчээ. | |
Acts | MonKJV | 8:7 | Учир нь эзэмдэж байсан олон хүнээсээ бузар сүнснүүд чанга дуугаар хашгирсаар гарчээ. Мөн саа өвчтэй бас доголон олон хүн эдгээгдлээ. | |
Acts | MonKJV | 8:9 | Харин тэнд Сиймон гэдэг нэгэн эр байсан бөгөөд өмнө нь тэрбээр уг хотод өөрийгөө агуу нэгэн гэж хэлээд, илбэ жилбэ үзүүлж, Самареиагийн хүмүүсийг автуулдаг байжээ. | |
Acts | MonKJV | 8:10 | Хамгийн дордоосоо хамгийн агуугаа хүртэл бүгд түүнд, Энэ хүн бол Шүтээний агуу хүч мөн гэж хэлэн, анхаарал хандуулдаг байв. | |
Acts | MonKJV | 8:11 | Тэгээд тэрбээр удаан хугацаанд тэднийг илбэ жилбэнүүддээ автуулсан учир тэд түүнд анхаарал хандуулдаг байсан аж. | |
Acts | MonKJV | 8:12 | Харин тэд Фийлиппосын тунхаглаж буй Шүтээний хаанчлалын талаарх зүйлс болон Есүс Христийн нэрэнд итгэхдээ эрчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь баптизм хийлгэв. | |
Acts | MonKJV | 8:13 | Тэгэхэд Сиймон өөрөө ч бас итгэжээ. Тэрбээр баптизм хийлгээд, Фийлиппостой үргэлжлүүлэн байв. Тэгээд үйлдэгдсэн аугаа үйлсүүд болон шинж тэмдгүүдийг хараад гайхжээ. | |
Acts | MonKJV | 8:14 | Эдүгээ Шүтээний үгийг Самареиа хүлээн авсан гэдгийг Иерусалимд байсан төлөөлөгчид сонсоод, Пээтрос, Иоаннис хоёрыг тэдэн рүү явууллаа. | |
Acts | MonKJV | 8:15 | Тэр хоёр уруудаж очоод, тэр хүмүүс Ариун Сүнсийг хүлээн авч болохын тулд тэдний төлөө гуйлт хийжээ. | |
Acts | MonKJV | 8:16 | (Учир нь тэдний нэгнийх нь ч дээр тэр хараахан буугаагүй байлаа. Тэд зөвхөн Эзэн Есүсийн нэрээр баптизм хийлгэсэн байв.) | |
Acts | MonKJV | 8:18 | Тэгэхэд төлөөлөгчдийн гар тавилтаар Ариун Сүнс өгөгдөж буйг Сиймон хараад, тэдэнд мөнгө санал болгож, | |
Acts | MonKJV | 8:19 | Надад ч бас энэ эрх мэдлийг өгөөч. Энэ нь би гараа хэний дээр тавина тэр хүн Ариун Сүнсийг хүлээн авч болохын тулд юм гэлээ. | |
Acts | MonKJV | 8:20 | Харин Пээтрос түүнд, Шүтээний бэлэг мөнгөөр худалдагдаж болно гэж чи бодсон учраас мөнгө чинь чамтай хамт устаг. | |
Acts | MonKJV | 8:21 | Энэ зүйлд чамд ямар ч хэсэг мөн хувь байхгүй. Учир нь чиний зүрх сэтгэл Шүтээний мэлмийд зөв бус байна. | |
Acts | MonKJV | 8:22 | Тийм учраас энэ хорон муу байдлаасаа гэмшин эргэ. Тэгээд Шүтээнээс гуй. Тэгвэл зүрх сэтгэлийн чинь бодол чамд лавтай уучлагдаж болох юм. | |
Acts | MonKJV | 8:24 | Тэгэхэд нь Сиймон хариулж, Ярьсан зүйлсийн чинь нэг нь ч над дээр ирэхгүйн тулд та нар миний төлөө Эзэнд гуйлт хийгээч гэв. | |
Acts | MonKJV | 8:25 | Тэгээд тэд Эзэний үгийг гэрчилж бас тунхаглачихаад, Иерусалим руу буцаж явсан. Ингэхдээ Самареиачуудын олон тосгонд сайн мэдээг тунхаглажээ. | |
Acts | MonKJV | 8:26 | Тэгтэл Эзэний элч Фийлиппост, Бос. Тэгээд Иерусалимаас өмнө зүг рүү, цөл болох Газа руу урууддаг зам руу яв гэлээ. | |
Acts | MonKJV | 8:27 | Тэгэхэд тэр босож улмаар явав. Гэтэл ажигтун, Этиопийн хатан хаан Кандаакигийн бүх сан хөмрөгийнх нь дээр байдаг агуу эрхт тэрхүү нэгэн тайган Этиоп эр Иерусалимд мөргөхөөр ирчихээд, | |
Acts | MonKJV | 8:30 | Тэгтэл Фийлиппос түүн рүү гүйн, эш үзүүлэгч Ишаиаг уншиж байгааг нь сонсоод, Та уншиж байгаагаа ойлгож байна уу? гэлээ. | |
Acts | MonKJV | 8:31 | Гэтэл тэр, Хэн нэг нь намайг чиглүүлэхгүй л бол би яаж чадах билээ? гээд Фийлиппосыг дээш гарч, өөртэйгөө хамт суухыг хүсэв. | |
Acts | MonKJV | 8:32 | Тэгэхэд түүний уншиж байсан бичвэрийн хэсэг нь, Тэр нядлагч руу хонь мэт хөтлөгдсөн. Улмаар хяргагчийнхаа өмнө байгаа дуугүй хурга адил тэрбээр үүнчлэн амаа үл нээсэн. | |
Acts | MonKJV | 8:33 | Дорд болгогдохуй дотор нь түүний шүүлт зайлуулагдсан. Тэгээд хэн түүний үеийг тунхаглах вэ? Учир нь түүний амьдрал газраас авагдсан гэдэг ийм хэсэг байжээ. | |
Acts | MonKJV | 8:34 | Тэгээд мөнөөх тайган хариулж Фийлиппост, Би танаас асууя. Энэ эш үзүүлэгч хэний тухай ярьж байна вэ? Өөрийнхөө тухай юу эсвэл өөр хүний тухай юу? гэлээ. | |
Acts | MonKJV | 8:36 | Тэгээд тэд замаараа явж байхдаа нэгэн усны дэргэд иржээ. Тэгэхэд мөнөөх тайган, Хараач, энд ус байна. Баптизм хийлгэхэд надад юу саад болох билээ? гэв. | |
Acts | MonKJV | 8:37 | Тэгэхэд нь Фийлиппос, Хэрэв та бүхий л зүрх сэтгэлээрээ итгэж байвал болно гэлээ. Тэгтэл тэр хариулж, Есүс Христ бол Шүтээний Хүү мөн гэдэгт би итгэж байна гэжээ. | |
Acts | MonKJV | 8:38 | Тэгээд тэрбээр морин тэргийг зогсоохыг тушаав. Улмаар Фийлиппос болон тайган хоёр хоёулаа ус руу явж орсон бөгөөд тэр үүнд баптизм хийжээ. | |
Acts | MonKJV | 8:39 | Улмаар тэднийг уснаас гарч ирэхэд Эзэний Сүнс Фийлиппосыг авч одсон тул түүнийг мөнөөх тайган цаашид харсангүй. Гэлээ ч тэр баярлан хөөрсөөр замаараа явжээ. | |