ACTS
Chapter 15
Acts | MonKJV | 15:1 | Тэгэхэд Иудаиагаас ирсэн хэдэн хүн ахан дүүст, Та нар Мошээгийн заншлын дагуу хөвч хөндүүлэхгүй бол аврагдаж чадахгүй гэж заан сургажээ. | |
Acts | MonKJV | 15:2 | Тийм учраас Паулос, Варнаавас хоёр тэдэнтэй багагүй эсэргүүцэл, маргаан үүсгэв. Тэд энэ асуудлын талаар Паулос болон Варнаавасыг мөн өөрсдийнхөө заримыг Иерусалим руу, төлөөлөгчид болон ахлагч нар луу явуулахаар шийдлээ. | |
Acts | MonKJV | 15:3 | Ингээд чуулганаас илгээгдсэн тэд Жүүд бусчуудын өөрчлөгдөлтийг ярьсаар Фойнийки, Самареиагаар дайран өнгөрсөн бөгөөд бүх ахан дүүсийг асар их баяр хөөртэй болголоо. | |
Acts | MonKJV | 15:4 | Тэгээд тэд Иерусалимд ирэхдээ чуулганаар мөн төлөөлөгчид болон ахлагч нараар хүлээн авахуулжээ. Тэгээд тэд өөрсөдтэй нь хамт Шүтээний үйлдсэн бүгдийг тунхаглалаа. | |
Acts | MonKJV | 15:5 | Харин Фарисачуудын бүлгээс итгэсэн зарим нь босож, Тэдний хөвчийг хөндөж бас Мошээгийн хуулийг сахихыг тушаах шаардлагатай байсан юм гэцгээв. | |
Acts | MonKJV | 15:7 | Улмаар их маргаан болоход Пээтрос босоод тэдэнд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Шүтээн хэсэг хугацааны өмнө бидний дундаас сонголт хийснийг та нар мэдэж байгаа. Энэ нь Жүүд бусчууд миний амаар сайн мэдээний үгийг сонсоод, итгэхийн тулд байсан. | |
Acts | MonKJV | 15:8 | Тэгээд зүрх сэтгэлүүдийг мэддэг Шүтээн бидэнд Ариун Сүнсийг өгсөн шигээ тэдэнд ч мөн адил өгснөөрөө тэднийг гэрчиллээ. | |
Acts | MonKJV | 15:9 | Мөн тэдний зүрх сэтгэлийг итгэлээр ариусгаснаараа бид болон тэдний хооронд хэнийг ч ялгаварлаагүй. | |
Acts | MonKJV | 15:10 | Эдүгээ тиймээс эцэг өвгөд маань төдийгүй бид хүртэл тээж чадаагүй тийм буулгыг та нар шавь нарын хүзүүн дээр тавьж, Шүтээнийг юунд сорино вэ? | |
Acts | MonKJV | 15:11 | Харин Эзэн Есүс Христийн энэрлээр бид аврагдахын адил тэд ч бас аврагдана гэдэгт бид итгэдэг гэжээ. | |
Acts | MonKJV | 15:12 | Тэр үед цугласан олон бүгдээрээ чимээгүй болов. Тэгээд өөрсдөөр нь дамжуулан Шүтээн ямар шинж тэмдгүүд болон гайхамшгуудыг Жүүд бусчуудын дунд үйлдсэнийг ярьж буй Варнаавас, Паулос хоёрыг сонслоо. | |
Acts | MonKJV | 15:13 | Тэгээд тэр хоёрыг чимээгүй болсны дараа Иакоов хариулж, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, намайг сонсоно уу. | |
Acts | MonKJV | 15:14 | Шүтээн өөрийнхөө нэрийн төлөө Жүүд бусчуудаас хүмүүсийг авахаар тэдэн дээр анх хэрхэн зочилсныг Сиймон тунхагласан. | |
Acts | MonKJV | 15:16 | Үүний дараа би эргэж ирнэ. Тэгээд Давийдийн нурсан асрыг дахин барина. Ингэж балгасыг нь дахин барих бөгөөд үүнийг би босгоно. | |
Acts | MonKJV | 15:17 | Энэ нь үлдсэн хүмүүс мөн миний нэрээр дуудагдсан тэр бүх Жүүд бусчууд Эзэнийг эрж хайж болохын тулд юм гэж энэ бүгдийг үйлдэж буй Эзэн хэлж байна хэмээн бичигдсэний дагуу аж. | |
Acts | MonKJV | 15:19 | Иймээс Жүүд бусчуудын дундаас Шүтээн рүү эргэсэн тэдэнд бид төвөг удахгүй байя гэж би шийдэж байна. | |
Acts | MonKJV | 15:20 | Харин хиймэл дүрснүүдээс бузардахуй бас садар самуун бас боомилогдсон зүйлс бас цуснаас цээрлэ гэж тэдэнд бичье. | |
Acts | MonKJV | 15:21 | Учир нь эрт үеийн Мошээг номлодог хүмүүс хот бүрт байгаа. Тэрбээр шаббаат өдөр бүр синагогиудад уншигддаг гэв. | |
Acts | MonKJV | 15:22 | Тэгэхэд нь төлөөлөгчид болон ахлагч нар бас чуулган бүхэлдээ өөрсдөөсөө сонгосон эрчүүдийг Паулос, Варнаавас хоёртой хамт Антиохеиа руу явуулахыг сайшаалаа. Тэд нар нь ахан дүүсийн дунд гол эрчүүд болох Варсаваас гэгдсэн Иудаас мөн Сийлас юм. | |
Acts | MonKJV | 15:23 | Улмаар тэднээр дамжуулах захидлыг ийн бичжээ. Төлөөлөгчид, ахлагч нар болон ахан дүүсээс Антиохеиа, Сири, Киликиад байгаа Жүүд бус ахан дүүст мэндчилж байна. | |
Acts | MonKJV | 15:24 | Биднээс очсон хэд маань та нарт үгээр төвөг удан, Хөвч хөндүүлж бас хуулийг сахих ёстой гэж хэлэн та нарын сэтгэлийг үймүүлснийг бид сонслоо. Бид тэдэнд тийм тушаал өгөөгүй тул | |
Acts | MonKJV | 15:25 | сонгогдсон эрчүүдийг бидний хайрт Варнаавас, Паулос хоёрын хамт та нар луу явуулах нь санаа нэгтэй цуглаад байгаа бидэнд зүйтэй санагдлаа. | |
Acts | MonKJV | 15:26 | Энэ хоёр бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амь амьдралаа зориулсан эрчүүд юм. | |
Acts | MonKJV | 15:27 | Тийм учраас бид Иудаас, Сийлас хоёрыг явууллаа. Тэд ч бас амаараа адил зүйлийг хэлнэ. | |
Acts | MonKJV | 15:28 | Учир нь та нарын дээр дараах шаардлагатай зүйлээс илүү ачааг тохохгүй байх нь Ариун Сүнсэнд бас бидэнд зөв санагдлаа. | |
Acts | MonKJV | 15:29 | Та нар хиймэл дүрснүүдэд өргөсөн хоол бас цус бас боомилогдсон зүйлс бас садар самуунаас цээрлэ. Хэрэв та нар өөрсдийгөө эдгээрээс хол байлгавал та нар сайн байна. Эрүүл энхийг хүсье. | |
Acts | MonKJV | 15:30 | Ийнхүү тэднийг явуулахад тэд Антиохеиад иржээ. Тэгээд тэд олон хүнийг цуглуулаад, захидлыг гардууллаа. | |
Acts | MonKJV | 15:32 | Түүнчлэн өөрсдөө ч бас эш үзүүлэгч байсан Иудаас, Сийлас хоёр ахан дүүсийг олон үгээр урамшуулж бас батжуулжээ. | |
Acts | MonKJV | 15:33 | Тэгээд тэнд хэсэг байсных нь дараа тэднийг ахан дүүсээс төлөөлөгчид рүү амар тайван дотор явуулжээ. | |
Acts | MonKJV | 15:35 | Үүнчлэн Паулос, Варнаавас хоёр Антиохеиад үлдэн, бас өөр олны хамтаар Эзэний үгийг заан сургаж бас тунхагласаар байлаа. | |
Acts | MonKJV | 15:36 | Тэгээд Паулос хэдэн өдрийн дараа Варнааваст, Одоо дахин явж, Эзэний үгийг тунхагласан хот бүрт байгаа ахан дүүс дээрээ зочилж, тэдний ямаршуу байгааг харъя гэв. | |
Acts | MonKJV | 15:37 | Тэгэхэд Варнаавас өөрсөдтэйгөө хамт Мааркос гэгддэг Иоаннисийг авч явахаар шийджээ. | |
Acts | MonKJV | 15:38 | Харин Памфюлиагаас өөрсдөөс нь салж байсан бас өөрсөдтэй нь хамт энэ ажилд явж байгаагүй түүнийг авч явах нь сайнгүй гэж Паулос үзжээ. | |
Acts | MonKJV | 15:39 | Тэгээд тэдний хоорондох маргаан хурцадсанаар тэд нэг нэгнээсээ салж улмаар Варнаавас Мааркосыг аваад, Кипр лүү дарвуулт онгоцоор явжээ. | |
Acts | MonKJV | 15:40 | Харин Паулос Сийласыг сонгосон бөгөөд Шүтээний энэрэлд ахан дүүсээр даатгагдан явлаа. | |