ACTS
Chapter 18
Acts | MonKJV | 18:2 | Улмаар эхнэр Прийскиллагийнхаа хамт саяхан Италиас ирсэн (учир нь бүх Жүүд хүнийг Ромоос гарахыг Клаудиос тушаасан байжээ), Понтикоост төрсөн Акюлас нэртэй нэгэн Жүүд хүнийг олоод, тэдэн дээр очлоо. | |
Acts | MonKJV | 18:3 | Тэгээд эрхэлдэг үйл нь адилхан байсан учраас тэр тэдэнтэй үлдэн ажиллажээ. Учир нь мэргэжлийн хувьд тэд майхан хийгч байлаа. | |
Acts | MonKJV | 18:4 | Түүнчлэн тэрбээр шаббаат өдөр бүр синагогид учирлан ярьж улмаар Жүүдүүд болон Грекчүүдийг ятгалаа. | |
Acts | MonKJV | 18:5 | Тэгээд Сийлас, Тимоотеос хоёрыг Македониас ирэхэд Паулос сүнсэн дотроо шахагдан, Есүс бол Христ байсан гэдгийг Жүүдүүдэд гэрчилжээ. | |
Acts | MonKJV | 18:6 | Харин тэднийг өөр өөрсөдтэйгээ зөрчилдөж бас шүтээнийг доромжлох үед тэрбээр хувцсаа сэгсэрч улмаар тэдэнд, Та нарын цус өөрсдийн чинь толгой дээр байг. Би цэвэр. Үүнээс хойш би Жүүд бусчууд руу явна гэлээ. | |
Acts | MonKJV | 18:7 | Тэгээд тэр тэндээс яваад, Шүтээнд мөргөдөг Иустос нэртэй нэгэн эрийн гэрт оров. Түүний гэр синагогитой залгаа байжээ. | |
Acts | MonKJV | 18:8 | Тэгэхэд синагогийн удирдагч Крийспос болон түүний гэрийнхэн бүгд Эзэнд итгэлээ. Мөн сонссон Кооринтосчуудаас олон нь итгэж улмаар баптизм хийлгэв. | |
Acts | MonKJV | 18:10 | Учир нь би чамтай хамт байгаа бөгөөд чамайг хохироохоор нэг ч хүн чам руу дайрахгүй. Яагаад гэвэл энэ хотод надад олон хүн бий гэлээ. | |
Acts | MonKJV | 18:11 | Ингээд тэр Шүтээний үгийг тэдний дунд зааж сургасаар тэнд нэг жил зургаан сар суужээ. | |
Acts | MonKJV | 18:12 | Тэгээд Галлионыг Ахаиагийн амбан захирагч байхад Жүүдүүд санаа нэгтэйгээр Паулосын эсрэг босож, түүнийг шүүхийн суудал руу аваачин, | |
Acts | MonKJV | 18:14 | Тэгэхэд нь Паулос ам нээх гэтэл Галлион Жүүдүүдэд, Хэрэв энэ нь буруу асуудал эсвэл хорон муу луйвар байсан бол, Жүүдүүд ээ, та нартай зууралдах шалтгаан надад байхсан. | |
Acts | MonKJV | 18:15 | Харин энэ нь үгс ба нэрсийн бас танай хуулийн асуудал юм бол өөрсдөө авч үз. Учир нь би ийм асуудлын шүүгч байхыг хүсэхгүй байна гэв. | |
Acts | MonKJV | 18:17 | Тэгтэл Грекчүүд бүгд синагогийн ахлагч Состээнисийг барьж аваад, шүүхийн суудлын өмнө зодов. Тэгэхэд Галлион тэдгээрийг огт тоосонгүй. | |
Acts | MonKJV | 18:18 | Харин Паулос үүний дараа удаан хугацаагаар байжээ. Улмаар ахан дүүсийг орхин, Сири лүү дарвуулт онгоцоор явахад Прискилла, Акюлас хоёр түүнтэй хамт байлаа. Тэрбээр тангарагтай байсан учраас Кэнхрэайд толгойнхоо үсийг хусуулжээ. | |
Acts | MonKJV | 18:19 | Улмаар тэрбээр Ээфэсост ирээд, тэднийг тэнд үлдээв. Харин өөрөө синагоги руу орж, Жүүдүүдтэй хэлэлцжээ. | |
Acts | MonKJV | 18:20 | Тэгтэл тэд түүнийг өөрсөдтэйгөө удаан хугацаагаар үлдэхийг хүсэхэд тэр зөвшөөрсөнгүй. | |
Acts | MonKJV | 18:21 | Харин тэдэнтэй салах ёс хийн, Иерусалимд болох энэ баярыг би ямар нэг аргаар тэмдэглэх ёстой. Гэхдээ Шүтээн хүсвэл би та нар луу дахин эргэж ирнэ гэв. Улмаар тэрбээр Ээфэсосоос дарвуулт онгоцоор явлаа. | |
Acts | MonKJV | 18:22 | Тэгээд тэр Кайсаареиад буугаад өгсөн явж улмаар чуулгантай мэндчилчихээд, Антиохеиа руу уруудав. | |
Acts | MonKJV | 18:23 | Улмаар тэнд хэсэг хугацааг өнгөрүүлчихээд, тэндээс хөдлөн, Галатиа, Фрюгиагийн нутгаар дараалан явахдаа шавь нарыг бүгдийг нь хүчирхэгжүүлсээр байлаа. | |
Acts | MonKJV | 18:24 | Тэгэхэд Александреиад төрсөн, уран илтгэгч бас бичвэрүүдэд гаргууд, Аполлоос нэртэй нэгэн Жүүд эр Ээфэсост ирлээ. | |
Acts | MonKJV | 18:25 | Энэ хүн Эзэний зам дотор зааварчлагдсан бөгөөд сүнсэн дотор халуун байв. Зөвхөн Иоаннисийн баптизмыг мэддэг тэрбээр Эзэний зүйлсийг хичээнгүйлэн ярьж бас заан сургадаг байжээ. | |
Acts | MonKJV | 18:26 | Улмаар тэр зоригтойгоор синагогид ярьж эхлэв. Тэгэхэд түүнийг Акюлас, Прискилла хоёр сонсоод, түүнийг авч яван, Шүтээний замыг түүнд илүү төгс тайлбарлалаа. | |
Acts | MonKJV | 18:27 | Тэгээд тэрбээр Ахаиагаар дайран өнгөрөхийг хүсэхэд ахан дүүс шавь нарт түүнийг хүлээн авахыг уриалан бичив. Тэрбээр очоод, энэрлээр дамжуулан итгэсэн хүмүүст их тусалжээ. | |