Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 21
Acts MonKJV 21:1  Тэгээд ийм явдал болсон. Бид тэднээс салж явсныхаа дараа аялсаар шууд Коост мөн дараа өдөр нь Роодост тэгээд тэндээсээ Паатарад очсон.
Acts MonKJV 21:2  Улмаар Фойнийки руу явах дарвуулт онгоц олж суугаад, цааш хөдөллөө.
Acts MonKJV 21:3  Эдүгээ Кипр харагдсаны дараа бид үүнийг зүүн талдаа орхин, Сири лүү хөвсөөр Тюрост газардав. Учир нь дарвуулт онгоц тэнд ачаагаа буулгах байлаа.
Acts MonKJV 21:4  Тэгээд бид шавь нарыг олоод, тэнд долоон өдөр болов. Иерусалим руу өгсөхгүй байхыг Паулост тэд Сүнсээр дамжуулан хэллээ.
Acts MonKJV 21:5  Улмаар бид тэр өдрүүдийг өнгөрүүлчихээд, тэндээс хөдөлж, замд гарсан. Тэгэхэд тэд бүгдээрээ эхнэр, хүүхдүүдийн хамт биднийг хотоос гарах хүртэл үдэж өгөв. Тэгээд бид эрэг дээр өвдөг сөгдөн, гуйлт хийсэн юм.
Acts MonKJV 21:6  Улмаар бид бие биентэйгээ салах ёс хийчихээд, дарвуулт онгоцонд суув. Тэгэхэд тэд гэр лүүгээ буцлаа.
Acts MonKJV 21:7  Тэгээд бид Тюросоос гарсан аяллаа дуусган, Птолемаист ирлээ. Улмаар ахан дүүстэй мэндлээд, тэдний хамт нэг өдөр байсан.
Acts MonKJV 21:8  Харин дараа өдөр нь Паулосыг дагалдаж байсан бид тэндээс хөдлөн, Кайсаареиад ирэв. Тэгээд мөнөөх долоогийн нэг болох сайн мэдээ тунхаглагч Фийлиппосын гэрт орлоо. Улмаар түүнтэй хамт байв.
Acts MonKJV 21:9  Мөн тэрбээр эш үзүүлдэг дөрвөн онгон охинтой байжээ.
Acts MonKJV 21:10  Тэгээд биднийг тэнд олон өдөр болоход Аагавос нэртэй нэгэн эш үзүүлэгч Иудаиагаас ирлээ.
Acts MonKJV 21:11  Улмаар тэр бидэн дээр ирээд, Паулосын бүсийг авч, өөрийнхөө гар, хөлийг хүлээд, Энэ бүсийг эзэмшдэг хүнийг Иерусалим дахь Жүүдүүд яг үүнчлэн хүлж, Жүүд бусчуудын гарт тушаана гэдгийг Ариун Сүнс хэлж байна гэв.
Acts MonKJV 21:12  Тэгэхэд бид болон тэндхийнхэн эдгээрийг сонсоод, аль аль нь түүнээс Иерусалим руу өгсөхгүй байхыг хичээнгүйлэн гуйлаа.
Acts MonKJV 21:13  Тэгтэл Паулос, Та нар юуны учир уйлж, зүрхийг минь эмтэлнэ вэ? Учир нь би зөвхөн хүлүүлэх бус бас Иерусалимд Эзэн Есүсийн нэрийн төлөө үхэхэд ч бэлэн байна гэж хариулав.
Acts MonKJV 21:14  Тэгээд тэр ятгагдаагүй тул бид больж, Эзэний хүсэл биелэг гэлээ.
Acts MonKJV 21:15  Улмаар тэр өдрүүдийн дараа бид ачаагаа үүрээд, Иерусалим руу өгсөв.
Acts MonKJV 21:16  Тэгэхэд бидэнтэй хамт Кайсаареиагаас ч бас шавь нар явсан бөгөөд нэгэн настай шавь, Кипр хүн Мнаасоныг авч явлаа. Тэднийд бид байрлах болсон юм.
Acts MonKJV 21:17  Тэгээд бид Иерусалимд очиход ахан дүүс биднийг баяртай хүлээн авав.
Acts MonKJV 21:18  Улмаар дараа өдөр нь Паулос бидэнтэй хамт Иакоовынд орлоо. Тэгэхэд ахлагч нар бүгдээрээ байсан.
Acts MonKJV 21:19  Тэгээд тэр тэдэнтэй мэндлээд, өөрийнх нь үйлчлэлээр дамжуулан Жүүд бусчуудын дунд Шүтээн юу хийснийг нэг бүрчлэн ярив.
Acts MonKJV 21:20  Тэгэхэд нь тэд үүнийг сонсоод, Эзэнийг алдаршуулсан бөгөөд түүнд хэлэхдээ, Ах минь, итгэдэг Жүүдүүд хэдэн мянга байгааг та харж байна. Мөн тэд бүгд хуулийг чанд баримтлагчид.
Acts MonKJV 21:21  Бас тэд таны талаар, таныг Жүүд бусчуудын дунд байдаг бүх Жүүдүүдэд хүүхдүүдийнхээ хөвчийг хөндөх хэрэггүй мөн заншлуудын дагуу ч алхах шаардлагагүй гэж хэлэн, Мошээг орхихыг заан сургадаг гэж сонссон.
Acts MonKJV 21:22  Тиймээс яах вэ? Тэд таны ирсэн гэдгийг сонсох учраас үй олноороо цугларах хэрэгтэй болох нь зайлшгүй.
Acts MonKJV 21:23  Тийм учраас бидний танд хэлж байгаа энэ зүйлийг хий. Өөрсдөдөө тангараг тавьсан дөрвөн эр бидэнд байна.
Acts MonKJV 21:24  Тэднийг аваад, тэдэнтэй хамт өөрийгөө ариусга. Тэгээд тэд толгойнхоо үсийг хусаж болохын тулд тэдэнтэй хамт төл. Тийнхүү таны талаар тэдний сонссон зүйлс нь юу ч биш, харин та өөрөө журамтай алхаж бас хуулийг сахидаг гэдгийг бүгд мэдэх болно.
Acts MonKJV 21:25  Харин итгэдэг Жүүд бусчуудын хувьд тэд тийм зүйлийг сахилгүй гагцхүү хиймэл дүрснүүдэд өргөсөн зүйлсээс, цуснаас, боомилогдсон зүйлсээс, садар самуунаас өөрсдийгөө хол байлгахыг бид шийдэж бичсэн гэлээ.
Acts MonKJV 21:26  Тэгэхэд Паулос мөнөөх эрчүүдийг авч, дараа өдөр нь тэдэнтэй хамт өөрийгөө ариусгаад, тэдний хүн нэг бүрийн төлөө өргөл өргөгдөх хүртэлх ариусгалын өдрүүдийн гүйцээлтийг илтгэн харуулахаар сүм рүү оров.
Acts MonKJV 21:27  Тэгээд долоон өдөр бараг дуусаж байхад Азийн Жүүдүүд түүнийг сүм дотор харахдаа бүх хүнийг үймүүлж, түүн рүү гар сунган,
Acts MonKJV 21:28  Израйлийн эрчүүд ээ, туслаарай. Энэ бол ард түмэн, хууль, энэ газрын эсрэг хаа сайгүй бүгдэд заадаг нөгөө хүн байна. Тэгээд бүр Грекчүүдийг ч бас сүмд авчран, энэ ариун газрыг бузарлалаа гэж хашгиралдлаа.
Acts MonKJV 21:29  (Учир нь Троофимос гэгч нэгэн Ээфэсос хүн түүнтэй хамт хотод байхыг тэд урьд нь харсан байв. Паулос түүнийг сүмд авчирсан гэж тэд боджээ.)
Acts MonKJV 21:30  Тэгэхэд хот бүхэлдээ үймж, хүмүүс гүйлдэв. Тэгээд тэд Паулосыг бариад, сүмээс чирч гаргажээ. Тэгтэл тэр даруй хаалганууд хаагдлаа.
Acts MonKJV 21:31  Улмаар түүнийг алахаар завдаж байх зуур, Иерусалим бүхэлдээ үймээнд автлаа гэсэн мэдээ цэргийн ангийн мянгатын даргад иржээ.
Acts MonKJV 21:32  Тэрбээр тэр даруй цэргүүд болон зуутын дарга нарыг аваад, тэдэн рүү уруудан гүйлээ. Гэтэл хүмүүс мянгатын дарга болон цэргүүдийг харахдаа Паулосыг зодохоо болив.
Acts MonKJV 21:33  Тэр үед мянгатын дарга ойртож очоод, түүнийг барьж, хоёр гинжээр гинжлэхийг тушаалаа. Тэгээд түүний хэн болохыг бас юу хийснийг нь лавлажээ.
Acts MonKJV 21:34  Тэгэхэд цугласан олны дундаас нэг хэсэг нь нэг зүйлийг, нөгөө хэсэг нь өөр зүйлийг хашгиралдлаа. Тиймээс тэрбээр үймээний талаарх бодит үнэнийг мэдэж чадахгүй болохдоо түүнийг цайз руу аваачихыг тушаав.
Acts MonKJV 21:35  Улмаар түүнийг шат руу очих үед хүмүүсийн хүч түрэмгийллээс болоод түүнийг цэргүүдээр өргүүлэн явлаа.
Acts MonKJV 21:36  Учир нь цугласан үй олон хүн, Түүнийг тонилго гэж хашгирсаар дагажээ.
Acts MonKJV 21:37  Улмаар өөрийг нь цайз руу оруулах гэж байхад Паулос мянгатын даргад, Би тантай ярьж болох уу? гэхэд тэр, Чи грекээр ярьж чаддаг юм уу?
Acts MonKJV 21:38  Энэ өдрүүдээс өмнө үймээн дэгдээж мөн дөрвөн мянган алуурчин эрийг цөл рүү дагуулан явсан мөнөөх Египет хүн чи биш юм уу? гэлээ.
Acts MonKJV 21:39  Харин Паулос, Би бол Киликиа дахь үл мэдэгдэм биш Тарсоос хотын иргэн Жүүд эр бөгөөд хүмүүст ярихыг минь зөвшөөрөхийг би танаас хичээнгүйлэн гуйж байна гэв.
Acts MonKJV 21:40  Тэгээд зөвшөөрөл өгөхөд нь Паулос шатан дээр зогсоод, хүмүүс рүү гараараа дохив. Улмаар тэнд чив чимээгүй болоход Еврей хэлээр хүмүүст ийн ярилаа.