ACTS
Chapter 16
Acts | MonKJV | 16:1 | Дараа нь тэрбээр Дээрви, Люстрад очив. Тэгэхэд ажигтун, итгэсэн нэгэн Жүүд эмэгтэйн хүү, Тимоотеос нэртэй нэгэн шавь тэнд байлаа. Харин эцэг нь Грек хүн байлаа. | |
Acts | MonKJV | 16:3 | Паулос түүнийг өөртэйгөө авч явахыг хүсэв. Тэгээд эдгээр газарт байсан Жүүдүүдээс болоод түүнийг аваачин, хөвчийг нь хөндлөө. Учир нь түүний эцэг Грек хүн байсныг бүгд мэдэж байсан юм. | |
Acts | MonKJV | 16:4 | Тэгээд Иерусалим дахь төлөөлөгчид болон ахлагч нарын гаргасан дагаж мөрдөх баримтлалуудыг тэд хотуудаар явж байхдаа тэдэнд өгчээ. | |
Acts | MonKJV | 16:5 | Ийнхүү үнэхээр энэхүү итгэл дотор чуулганууд бэхжиж, тоо нь өдөр бүр өсөн нэмэгдэв. | |
Acts | MonKJV | 16:6 | Эдүгээ тэд Фрюгиа болон Галатиагийн бүс нутгаар дайран өнгөрчээ. Тэгэхэд Азид үгийг тунхаглах нь Ариун Сүнсээр хориглогджээ. | |
Acts | MonKJV | 16:7 | Тэд Мюсиа руу очсоныхоо дараа Витюниа руу явахаар завдав. Гэтэл Сүнс тэдэнд зөвшөөрсөнгүй. | |
Acts | MonKJV | 16:9 | Тэгтэл шөнө нь Паулост нэгэн үзэгдэл үзэгджээ. Нэгэн Македони эр зогсоод түүнээс, Македони руу ирж, бидэнд туслаач гэж гуйж байлаа. | |
Acts | MonKJV | 16:10 | Тэгээд түүнийг үзэгдэл үзсэний дараа тэдэнд сайн мэдээг тунхаглуулахаар Эзэн биднийг дуудлаа гэж бид дүгнээд, тэр даруй Македони руу явахыг эрмэлзсэн. | |
Acts | MonKJV | 16:12 | улмаар тэндээс Македонийн тэр хэсгийн гол хот буюу колони болох Фийлиппой руу явсан бөгөөд тэр хотод хэдэн өдөр байлаа. | |
Acts | MonKJV | 16:13 | Түүнчлэн бид шаббаат өдөр хотоос гараад, голын эргээр явав. Тэнд гуйлт хийгддэг байжээ. Тэгээд бид суун, тэнд цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. | |
Acts | MonKJV | 16:14 | Тэгэхэд Тюатеира хотын нил ягаан даавууны худалдаачин, Шүтээнд мөргөдөг Людиа нэртэй нэгэн эмэгтэй биднийг сонсож байв. Эзэн түүний зүрх сэтгэлийг нээсэн тул тэрээр Паулосын ярьсан зүйлст анхаарал хандуулжээ. | |
Acts | MonKJV | 16:15 | Тэгээд тэр болон гэрийнхэн нь баптизм хийлгэхэд тэрээр биднээс, Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит юм байна гэж үзэж байгаа бол миний гэрт очоод, байрла гэж хичээнгүйлэн гуйлаа. Улмаар тэр биднийг албадав. | |
Acts | MonKJV | 16:16 | Тэгэхэд ийм явдал болсон. Биднийг гуйлт хийхээр явж байх зуур мэргийн сүнсэнд эзэмдүүлсэн, мэргээр эздэдээ их ашиг авчирсан нэгэн шивэгчин охин бидэнтэй тааралдлаа. | |
Acts | MonKJV | 16:17 | Тэр охин Паулос болон биднийг даган, Энэ эрчүүд бол бидэнд авралын замыг харуулдаг тэрхүү хамгийн дээд Шүтээний боолууд мөн гэж хашгирлаа. | |
Acts | MonKJV | 16:18 | Тийнхүү тэрээр үүнийг олон өдөр үйлдэв. Тэгтэл төвөгшөөсөн Паулос эргэж улмаар мөнөөх сүнсэнд, Түүнээс гарахыг би чамд Есүс Христийн нэрээр тушааж байна гэж хэлэв. Улмаар яг тэр цагт тэр зайлжээ. | |
Acts | MonKJV | 16:19 | Гэтэл түүний эзэд өөрсдийнх нь ашгийн найдвар үгүй болсныг харахдаа Паулос болон Сийласыг барин, зээл рүү захирагчид руу чирэв. | |
Acts | MonKJV | 16:20 | Тэгээд тэднийг захирагчид руу аваачин, Энэ эрчүүд Жүүдүүд байж, манай хотыг бүхэлд нь үймүүлж байна. | |
Acts | MonKJV | 16:21 | Түүнчлэн Ромчууд болох бидний хувьд хүлээн авахад бас сахихад хуульд нийцгүй тийм заншлуудыг тунхаглаж байна гэлээ. | |
Acts | MonKJV | 16:22 | Тэгэхэд цугласан олон тэдний эсрэг босов. Мөн захирагчид тэдний хувцаснуудыг урлаа. Тэгээд занчихыг тушаажээ. | |
Acts | MonKJV | 16:23 | Улмаар тэдэнд олон гүврээ гаргачихаад, шоронд хаяж, тэднийг найдвартай манахыг хуягт тушаав. | |
Acts | MonKJV | 16:24 | Ийм тушаал хүлээн авсан тэрбээр тэднийг доторх шорон руу хаяж, хөлийг нь дөнгөнд бэхэлжээ. | |
Acts | MonKJV | 16:25 | Тэгээд шөнө дундад Паулос, Сийлас хоёр гуйлт хийсэн бөгөөд Шүтээнийг магтан дуулав. Тэгэхэд хоригдлууд тэднийг сонсож байлаа. | |
Acts | MonKJV | 16:26 | Тэгтэл тэнд хүчтэй газар хөдлөлт гэнэт болсны улмаас шоронгийн сууриуд доргив. Ийнхүү тэр даруй бүх хаалга нээгдсэн бөгөөд хүн бүрийн хүлээс тайлагджээ. | |
Acts | MonKJV | 16:27 | Тэгэхэд нойрноосоо сэрсэн шоронгийн хуяг шоронгийн хаалганууд онгорхой байхыг хараад, хоригдлууд зугтчихаж гэж бодон, илдээ сугалж, өөрийгөө егүүтгэхийг завдав. | |
Acts | MonKJV | 16:28 | Гэтэл Паулос чанга дуугаар, Өөртөө хөнөөл бүү учруул. Учир нь бид бүгдээрээ энд байна гэж хашгирлаа. | |
Acts | MonKJV | 16:29 | Тэгтэл тэрбээр гэрэл авчруулахаар дуудаад, яаран дотогш оржээ. Улмаар түгшсээр ирээд, Паулос болон Сийласын өмнө сөхрөн унав. | |
Acts | MonKJV | 16:30 | Тэгээд тэднийг гадагш гаргаад, Эрхмүүд ээ, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэжээ. | |
Acts | MonKJV | 16:31 | Тэгэхэд нь тэд, Эзэн Есүс Христэд итгэ. Тэгээд чи болон чиний гэрийнхэн аврагдана гэлээ. | |
Acts | MonKJV | 16:33 | Тэгэхэд шөнийн яг тэр цагт тэрбээр тэднийг авч яваад, гүврээнүүдийг нь угаалаа. Тэгээд тэр болон тэднийхэн бүгдээрээ тэр даруй баптизм хийлгэжээ. | |
Acts | MonKJV | 16:34 | Түүнчлэн тэр тэднийг гэртээ авчраад, өмнө нь ширээ засав. Тэгээд гэр бүлээрээ Шүтээнд итгэсэндээ баярлан хөөрлөө. | |
Acts | MonKJV | 16:36 | Тэгэхэд шоронгийн хуяг Паулост, Та нарыг явуулахаар захирагчид хүн илгээжээ. Тиймээс одоо эндээс гараад, амар тайван дотор яв гэсэн ийм үгийг хэлүүллээ. | |
Acts | MonKJV | 16:37 | Гэтэл Паулос тэдэнд, Ромчууд болох биднийг яллалгүй ил жанчиж мөн шоронд хаясан. Тэгээд одоо биднийг нууцаар гаргаж байгаа юм уу? Үнэхээр үгүй. Харин тэд өөрсдөө ирж, биднийг гаргаг гэлээ. | |
Acts | MonKJV | 16:38 | Тэгэхэд түрүүч нар энэ үгсийг захирагчдад хэлэв. Тэгтэл тэднийг Ромчууд байсан гэдгийг тэд сонсохдоо айжээ. | |
Acts | MonKJV | 16:39 | Улмаар тэд очоод, тэднийг хичээнгүйлэн гуйв. Тэгээд тэднийг гаргаад, хотоос гарч явахыг хүслээ. | |