Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 5
Acts MonKJV 5:1  Харин Ананиас гэдэг нэгэн эр эхнэр Сапфеиригийнхаа хамт нэгэн эзэмшлээ зараад
Acts MonKJV 5:2  улмаар үнэ өртгөөс хэсгийг нь хадгалж үлдэв. Эхнэр нь ч бас мэдэж байсан юм. Тэгээд тэрбээр тодорхой хэсгийг нь авчраад, төлөөлөгчдийн хөлд тавилаа.
Acts MonKJV 5:3  Гэтэл Пээтрос, Ананиас аа, зүрх сэтгэлийг чинь Сатаан яагаад Ариун Сүнсэнд худал хэлж бас газрын үнэ өртгөөс хэсгийг нь хадгалж үлдэх санаагаар дүүргээ вэ?
Acts MonKJV 5:4  Байхдаа чинийх байгаагүй гэж үү? Мөн зарагдсаны дараа ч чиний мэдэлд байсан бус уу? Чи зүрх сэтгэлдээ яагаад ийм зүйлийг бүрэлдүүлээ вэ? Чи хүмүүнд биш, харин Шүтээнд худал хэллээ гэв.
Acts MonKJV 5:5  Тэгтэл Ананиас эдгээр үгсийг сонсоод унаж, сүнсээ тавилаа. Улмаар эдгээрийг сонссон бүх хүний дээр үлэмж их айдас ирлээ.
Acts MonKJV 5:6  Харин залуучууд босож, түүнийг ороон улмаар өргөж гаргаад булшлав.
Acts MonKJV 5:7  Тэгээд гурав орчим цагийн зайтай болсны дараа, юу болсныг мэдээгүй байсан эхнэр нь орж иржээ.
Acts MonKJV 5:8  Тэгэхэд нь Пээтрос түүнд, Та нар уг газрыг ийм үнээр зарсан эсэхээ надад хэлээч? гэж асуухад тэрээр, Тийм ээ, ийм үнээр гэлээ.
Acts MonKJV 5:9  Тэгтэл Пээтрос түүнд, Яахаараа та нар Эзэний Сүнсийг сорихоор санаа нийлдэг байна аа? Ажигтун, нөхрийг чинь булшилсан хүмүүсийн хөл үүдэн дээр байгаа бөгөөд чамайг зөөж гаргана гэв.
Acts MonKJV 5:10  Тэгэхэд эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж, сүнсээ тавьжээ. Тэгэхэд залуучууд орж ирэв. Тэгээд түүний үхсэнийг олж хараад улмаар өргөж гарган, нөхрийнх нь хажууд булшиллаа.
Acts MonKJV 5:11  Улмаар хамаг чуулганы дээр бас эдгээрийг сонссон хүн бүрийн дээр үлэмж их айдас иржээ.
Acts MonKJV 5:12  Түүнчлэн олон шинж тэмдэг болон гайхамшиг төлөөлөгчдийн гараар ард түмний дунд үйлдэгдэв. (Тэгэхэд тэд бүгд санаа нэгтэйгээр Соломооны сүүдрэвчинд байжээ.
Acts MonKJV 5:13  Мөн үлдсэн хүмүүсийн нэг нь ч тэдэнтэй нэгдэж зориглосонгүй. Харин ард түмэн тэднийг агуу болгож байв.
Acts MonKJV 5:14  Үүнчлэн эрчүүдээс ч бас эмэгтэйчүүдээс ч үй олон хүн итгэж, Эзэн рүү улам нэмэгджээ.)
Acts MonKJV 5:15  Тийм учраас тэд өвчтэй хүмүүсийг гудамжнууд руу авчирч улмаар ор болон дэвсгэр дээр нь хэвтүүлжээ. Энэ нь тэдний хажуугаар өнгөрч яваа Пээтросын ядаж сүүдэр нь тэдний заримынх нь дээр тусаж болохын тулд ажээ.
Acts MonKJV 5:16  Гэтэл бас ойр хавийн хотуудаас үй олон хүн Иерусалим руу ирэв. Тэд өвчтэй хүмүүсийг мөн бузар сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийг авчирчээ. Улмаар тэд нэг бүрчлэн эдгээгдлээ.
Acts MonKJV 5:17  Тэгтэл тэргүүн тахилч болон түүнтэй хамт байсан бүх хүн (энэ нь Саддукачуудын бүлэглэл байв) боссон бөгөөд зэвүүцлээр дүүргэгдсэн байжээ.
Acts MonKJV 5:18  Тэгээд тэд төлөөлөгчдөд гар хүрэн улмаар тэднийг нийтийн шоронд хийв.
Acts MonKJV 5:19  Гэтэл Эзэний элч шоронгийн хаалгануудыг шөнөөр нээн, тэднийг гаргаад,
Acts MonKJV 5:20  Яв, сүм дотор зогсоод, энэхүү амьдралын үгсийг бүгдийг нь ард түмэнд ярь гэлээ.
Acts MonKJV 5:21  Тэгээд тэд үүнийг сонсоод, өглөө эрт сүм рүү орж улмаар заан сургажээ. Харин тэргүүн тахилч болон түүнтэй хамт байсан хүмүүс ирээд, зөвлөлийг бас Израйлийн хөвгүүдийн бүх удирдагчийн зөвлөлийг цуглуулав. Тэгээд тэднийг авчруулахаар шорон руу хүмүүс явуулжээ.
Acts MonKJV 5:22  Харин албатууд очоод, шорон дотор тэднийг олсонгүй. Тэгээд буцаж ирээд хэлэхдээ,
Acts MonKJV 5:23  Үнэхээр шорон хаалттай, бүрэн хамгаалалттай байгааг бас харуулууд хаалгануудын өмнө гадаа зогсож байгааг бид олж харсан. Харин бид онгойлгочихоод, дотор нь нэг ч хүн олсонгүй гэлээ.
Acts MonKJV 5:24  Эдүгээ тэргүүн тахилч, сүмийн харуулын ахмад, ахлах тахилч нар эдгээр зүйлийг сонсохдоо энэ нь цаашид юу болох бол гэж тэдний талаар эргэлзжээ.
Acts MonKJV 5:25  Тэгэхэд нэг хүн ирээд тэдэнд, Ажигтун, та нарын шоронд хийсэн нөгөө эрчүүд сүм дотор зогсоод улмаар хүмүүст заан сургаж байна гэв.
Acts MonKJV 5:26  Тэгэхэд харуулын ахмад албатуудын хамт очоод, тэднийг хүч хэрэглэлгүй авчрав. Учир нь тэд чулуугаар шидүүлэх вий гэж ард түмнээс айсан ажээ.
Acts MonKJV 5:27  Тэгээд тэднийг авчирчихаад, зөвлөлийн өмнө зогсоов. Улмаар тэргүүн тахилч тэднээс асууж,
Acts MonKJV 5:28  Энэ нэрээр заан сургаж болохгүй гэж бид та нарт хатуу тушаасан биш үү? Гэтэл ажигтун, та нар Иерусалимыг сургаалаараа дүүргэлээ. Мөн энэ хүний цусыг бидний дээр буулгахыг зорьж байна гэв.
Acts MonKJV 5:29  Тэгтэл Пээтрос болон төлөөлөгчид хариулж улмаар, Бид хүмүүнээс илүү Шүтээнд дуулгавартай байх ёстой.
Acts MonKJV 5:30  Та нарын алж, модонд өлгөсөн тэрхүү Есүсийг бидний эцэг өвгөдийн Шүтээн босгосон.
Acts MonKJV 5:31  Шүтээн Израйльд гэмшин эргэлтийг мөн гэмүүдээс уучлалтыг өгөхийн тулд түүнийг Хунтайж ба Аврагч байлгахаар баруун гараараа өргөмжилсөн юм.
Acts MonKJV 5:32  Түүнчлэн бид бол энэ зүйлсийг гэрчлэх түүний гэрчүүд юм. Мөн Ариун Сүнс ч бас ийм бөгөөд түүнийг Шүтээн өөрт нь дуулгавартай хүмүүст өгсөн гэлээ.
Acts MonKJV 5:33  Тэд үүнийг сонсохдоо зүрхэндээ зүсүүлж улмаар тэднийг алахаар зөвлөлдлөө.
Acts MonKJV 5:34  Тэгтэл ард түмний дунд хүндтэй, хуулийн багш Гамалийл гэгч нэгэн Фариса хүн зөвлөл дотор босож, төлөөлөгчдийг түр зуур гадаа байлгахыг тушаав.
Acts MonKJV 5:35  Тэгээд тэдэнд, Израйлийн эрчүүд ээ, та нар энэ хүмүүст юу хийх гэж байгаагаа өөрсдөдөө анхаараарай.
Acts MonKJV 5:36  Учир нь энэ өдрүүдээс өмнө өөрийгөө агуу нэгэн мөн гэж сайрхсан Тэвдаас боссон. Түүнтэй дөрвөн зуу орчим тооны эрчүүд нийлсэн. Тэрбээр алуулсан бөгөөд түүнд дуулгавартай байсан болгон бүгдээрээ тараагдаад, юу ч үгүй болсон.
Acts MonKJV 5:37  Энэ хүний дараа Галийлийн Иудаас татварын өдрүүдэд босож улмаар нэлээд хүнийг араасаа дагуулсан. Тэр ч бас мөхсөн. Түүнд дуулгавартай байсан болгон бүгдээрээ тараагдсан.
Acts MonKJV 5:38  Тиймээс одоо би та нарт хэлье. Энэ хүмүүсээс холд. Тэгээд тэднийг орхи. Учир нь хэрэв энэ зөвлөгөө буюу энэ ажил хүмүүнээс аваас нурна.
Acts MonKJV 5:39  Харин энэ нь Шүтээнээс юм бол та нар үүнийг нурааж чадахгүй. Эс бөгөөс та нар Шүтээний эсрэг тэмцэж буй харагдах болно гэв.
Acts MonKJV 5:40  Тэгэхэд тэд түүнтэй санаа нийлжээ. Тэгээд төлөөлөгчдийг дуудуулж улмаар тэднийг ташуурдуулаад, Есүсийн нэрээр ярьж болохгүйг тэдэнд тушаагаад явууллаа.
Acts MonKJV 5:41  Тэгэхэд тэд түүний нэрээс болж доромж хандуулах зохистойд тооцогдсондоо баярлан хөөрсөөр зөвлөлийн урдаас явжээ.
Acts MonKJV 5:42  Тэгээд тэд өдөр бүр сүм дотор бас айл болгонд заан сургахаа бас Есүс Христийг тунхаглахаа зогсоосонгүй.