ACTS
Chapter 28
Acts | MonKJV | 28:2 | Тэгэхэд варваарчууд бидэнд багагүй элэгсэг байдал үзүүлэв. Учир нь орж байгаа борооноос болоод мөн хүйтнээс болоод тэд гал асааж, бид бүгдийг хүлээн авсан юм. | |
Acts | MonKJV | 28:3 | Тэгтэл Паулос багц гишүү цуглуулав. Тэгээд гал дээр тавихад нэгэн хорт могой халуунаас нь болоод гарч ирэн, түүний гарнаас зуув. | |
Acts | MonKJV | 28:4 | Тэгэхэд түүний гарнаас зүүгдэж байгаа хортой амьтныг варваарчууд хараад хоорондоо, Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэрбээр тэнгисээс аврагдсан хэдий ч өшөө авалт түүнд амьдрахыг зөвшөөрөхгүй байна гэлцлээ. | |
Acts | MonKJV | 28:6 | Харин тэд түүнийг хавагнах эсвэл гэнэт үхэтхийн унах байх гэж хүлээжээ. Гэвч тэд нэлээд хүлээснийхээ дараа түүнд ямар ч хор хөнөөл болоогүйг хараад, санаагаа өөрчлөн, тэр шүтээн байсан байна гэлцэв. | |
Acts | MonKJV | 28:7 | Арлын тэргүүнийг Пооплиос гэдэг бөгөөд түүний эзэмшлүүд яг тэр хэсэгт байжээ. Тэр биднийг хүлээн авч, гурван өдөр элэгсгээр зочилсон юм. | |
Acts | MonKJV | 28:8 | Тэгэхэд ийм явдал болов. Пооплиосын аав халуун болон цусан суулгаар өвдөн хэвтэж байлаа. Паулос тэднийд ороод, гуйлт хийж, түүн дээр гараа тавин, түүнийг эдгээв. | |
Acts | MonKJV | 28:9 | Ийнхүү ийм явдал болсны дараа арал дээрх өвчтэй байсан өөр хүмүүс ч бас ирж улмаар эдгээгджээ. | |
Acts | MonKJV | 28:10 | Тэд биднийг олон янзын хүндлэлээр бас хүндлэв. Мөн тэд биднийг явах үед хэрэгцээтэй зүйлсийг маань ачаалсан байлаа. | |
Acts | MonKJV | 28:11 | Тэгээд гурван сарын дараа бид тэр арал дээр өвөлжсөн Диоскуройгийн дүрстэй Александреиагийн дарвуулт онгоцоор хөдөлсөн юм. | |
Acts | MonKJV | 28:13 | Тэндээс тойрч хөвсөөр Рийгионд очлоо. Тэгтэл нэг өдрийн дараа өмнөдийн салхи үлээсэн бөгөөд бид дараа өдөр нь Потиолойд очив. | |
Acts | MonKJV | 28:14 | Тэнд бид ахан дүүсийг олсон бөгөөд тэд өөрсөдтэйгөө хамт долоон өдөр байхыг хүссэн юм. Тэгээд бид тийнхүү Ром руу явлаа. | |
Acts | MonKJV | 28:15 | Тэндээс ахан дүүс бидний тухай сонсоод, бидэнтэй уулзахаар Ааппиос Фоорон мөн Треис Тавеернаид ирцгээв. Паулос тэднийг харахдаа Шүтээнд талархсан бөгөөд зориг орлоо. | |
Acts | MonKJV | 28:16 | Тэгээд биднийг Ромд ирэхэд зуутын дарга хоригдлуудыг харуулын ахмадад тушаав. Харин Паулосыг нэг цэргээр харгалзуулан, өөрийнхөөрөө амьдрахыг түүнд зөвшөөрчээ. | |
Acts | MonKJV | 28:17 | Тэгэхэд ийм явдал боллоо. Гурван өдрийн дараа Жүүдүүдийн гол хүмүүсийг Паулос дуудав. Тэгээд тэднийг цугларахад тэр тэдэнд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, би ард түмнийхээ эсвэл эцэг өвгөдийнхөө заншлуудын эсрэг юу ч үйлдээгүй атлаа Иерусалимаас Ромчуудын гарт хоригдол болж тушаагдсан. | |
Acts | MonKJV | 28:18 | Тэд намайг байцаачихаад, надад үхлийн шалтаг байгаагүй тул намайг суллахыг хүссэн. | |
Acts | MonKJV | 28:19 | Гэвч Жүүдүүд үүний эсрэг ярихад би Кайсарт давж заалдахад хүрсэн нь өөрийн үндэстнийг буруутгах юм надад байсандаа биш юм. | |
Acts | MonKJV | 28:20 | Тиймээс энэ шалтгааны улмаас би та нартай уулзаж бас ярилцахаар та нарыг дуудлаа. Учир нь Израйлийн тэрхүү найдвараас болоод би энэ гинжээр хүлээтэй байгаа юм гэв. | |
Acts | MonKJV | 28:21 | Тэгэхэд тэд түүнд, Бид Иудаиагаас чамтай холбоотой захидлуудыг хүлээж аваагүй бас ирсэн ахан дүүсийн нэг нь ч чиний талаар ямар нэг хор хөнөөлтэй зүйл ярьж эсвэл зарлаагүй. | |
Acts | MonKJV | 28:22 | Харин юу боддог талаар чинь бид чамаас сонсохыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ бүлэглэлийн талаар үнэндээ газар бүрт сөргөөр яригддагийг бид мэднэ гэв. | |
Acts | MonKJV | 28:23 | Тэгээд тэд нэг өдрийг түүнд товлож өгсөнд олон хүн түүн рүү, байранд нь ирлээ. Тэрбээр өглөөнөөс орой болтол Мошээгийн хуулиас болон эш үзүүлэгч нарын аль алинаас нь Есүсийн тухай тэдэнд ухуулсаар Шүтээний хаанчлалыг тэдэнд тайлбарлаж бас гэрчилжээ. | |
Acts | MonKJV | 28:25 | Тэгээд Паулосыг нэг зүйл хэлсний дараа тэд хоорондоо санал зөрөлдөөд явцгаасан. Тэгэхэд тэрбээр, Ариун Сүнс эш үзүүлэгч Ишаиагаар дамжуулан бидний эцэг өвгөдөд, | |
Acts | MonKJV | 28:26 | Энэ ард түмэн рүү очоод, Та нар сонсголоороо сонсох бөгөөд ойлгохгүй. Мөн та нар хараагаараа харах бөгөөд ухаарахгүй. | |
Acts | MonKJV | 28:27 | Учир нь энэ ард түмний зүрх нь таргалж, чих нь төвөгшөөн сонсоод, тэд нүдээ аньжээ. Тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ ойлгож улмаар өөрчлөгдөөд, би тэднийг эдгээчих вий гэж хэл хэмээн зөв хэлсэн. | |
Acts | MonKJV | 28:28 | Тиймээс Шүтээний аврал Жүүд бусчуудад илгээгдэж байгаа бөгөөд тэд үүнийг сонсоно гэдгийг та нарт мэдүүлж байна гэсэн юм. | |
Acts | MonKJV | 28:29 | Тэгээд энэ үгсийг тэр хэлэхэд Жүүдүүд явцгаасан бөгөөд тэдний дунд маш их маргаан болов. | |
Acts | MonKJV | 28:30 | Улмаар Паулос хөлсөлсөн байшиндаа бүтэн хоёр жил амьдарсан бөгөөд өөр лүүгээ ирсэн бүгдийг хүлээн авч, | |