Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 22
Acts MonKJV 22:1  Эрчүүд ээ, ахан дүүс ээ, эцэг өвгөд өө, та нарт одоо өчих өмгөөллийг минь сонсоно уу.
Acts MonKJV 22:2  (Гэтэл түүнийг Еврей хэлээр өөрсдөд нь ярихыг тэд сонсоод, улам чимээгүй болов. Тэгэхэд тэр хэлэхдээ,)
Acts MonKJV 22:3  Би бол Киликиа дахь Тарсоост төрсөн жинхэнэ Жүүд эр. Харин энэ хотод Гамалийлийн хөлд өсөж, эцэг өвгөдийн хуулийг төгс байдлаар нь заалгасан. Бас та бүгд Шүтээнд энэ өдөр тууштай зүтгэгч байгаа шиг би ч бас ийм байсан.
Acts MonKJV 22:4  Мөн би эрчүүд, эмэгтэйчүүдийн аль алийг нь хүлж, шоронд тушааснаараа энэхүү замыг үхэл рүү хавчдаг байсан.
Acts MonKJV 22:5  Түүнчлэн бас тэргүүн тахилч болон бүх ахлагч нарын зөвлөл намайг гэрчилнэ. Тэр ч байтугай би тэднээс ахан дүүст хандсан захидлуудыг хүлээн аваад, Дамаскт хүлээстэй байсан тэднийг шийтгүүлэхээр Иерусалим руу авчрахын тулд тийшээ явж байсан.
Acts MonKJV 22:6  Тэгэхэд ийм явдал болсон. Би аялан явсаар үд дундын үед Дамаскт ойртож явтал миний эргэн тойронд гэнэт их гэрэл тэнгэрээс цацарлаа.
Acts MonKJV 22:7  Тэгтэл би газарт унасан бөгөөд нэгэн дуу хоолой надад, Шаул, Шаул, чи юунд намайг хавчина вэ? гэхийг сонссон.
Acts MonKJV 22:8  Тэгээд би, Та хэн бэ, Эзэн? гэж хариулахад тэр надад, Би бол чиний хавчаад байгаа тэр Назаретийн Есүс байна гэв.
Acts MonKJV 22:9  Тэгэхэд надтай байсан хүмүүс тэр гэрлийг үнэхээр харсан бөгөөд айсан байв. Харин надтай ярьсан мөнөөх дуу хоолойг тэд сонсоогүй.
Acts MonKJV 22:10  Тэгээд би, Би юу хийх вэ, Эзэн? гэхэд Эзэн надад, Бос. Тэгээд Дамаск руу яв. Хийхээр оноогдсон тэр бүх зүйлийн чинь талаар тэнд чамд хэлэгдэнэ гэлээ.
Acts MonKJV 22:11  Улмаар би тэр гэрлийн сүр жавхаанаас болоод харж чадахгүй болохдоо надтай байсан тэднээр хөтлүүлсээр Дамаскт ирсэн.
Acts MonKJV 22:12  Тэгэхэд тэнд суурьшсан бүх Жүүдүүдээр сайн хэлэгддэг, хуулийн дагуух чин сүсэгт Ананиас гэгч нэгэн эр
Acts MonKJV 22:13  над руу ирж, зогсоод улмаар надад, Саул дүү минь, хараатай бол гэсэн. Тэгээд яг тэр мөчид би түүн рүү харсан.
Acts MonKJV 22:14  Тэгэхэд тэр, Бидний эцэг өвгөдийн Шүтээн чамайг сонгожээ. Энэ нь чи түүний хүслийг мэдэж, Зөв Шударга Нэгэнийг харж, түүний амнаас гарах дуу хоолойг сонсохын тулд юм.
Acts MonKJV 22:15  Учир нь чи юу харж, сонссоноо бүх хүнд гэрчлэх түүний гэрч байх болно.
Acts MonKJV 22:16  Тиймээс чи одоо хойшлуулаад яах вэ? Бос. Тэгээд баптизм хийлгэ. Улмаар Эзэний нэрийг дуудан, гэмүүдээ угаан зайлуул гэж хэлсэн.
Acts MonKJV 22:17  Тэгээд ийм явдал болсон. Би Иерусалимд эргэж ирээд, сүм дотор гуйлт хийж байхдаа ховсдолтонд байлаа.
Acts MonKJV 22:18  Тэгэхэд, Түргэл тэгээд Иерусалимаас хурдан гар. Учир нь тэд миний талаарх чиний гэрчлэлийг хүлээж авахгүй гэж надад хэлж буй түүнийг харсан.
Acts MonKJV 22:19  Тэгэхэд нь би, Эзэн, танд итгэсэн хүмүүсийг би синагоги бүрт зодож бас шоронд хийж байсан гэдгийг тэд мэдэж байгаа.
Acts MonKJV 22:20  Мөн таны төлөө амиа өргөгч гэрч Стээфаносын цусыг урсгахад би ч бас түүний үхлийг сайшааж, түүнийг алсан хүмүүсийн хувцсыг сахиад, хажууд нь зогсож байсан гэсэн.
Acts MonKJV 22:21  Тэгэхэд тэр надад, Яв. Учир нь би чамайг алсад Жүүд бусчууд руу илгээнэ гэж хэлсэн гэлээ.
Acts MonKJV 22:22  Гэтэл тэд энэ үгийг сонсоод, дуугаа өндөрсгөн, Ийм хүнийг газрын хөрснөөс тонилго. Учир нь тэр амьдрах нь зохисгүй гэлцэв.
Acts MonKJV 22:23  Улмаар тэд хашгирангаа хувцас хунараа шидлэн бас агаарт шороо цацахад
Acts MonKJV 22:24  тэд яагаад түүний эсрэг ийн хашгирч байгааг мянгатын дарга мэдэхийн тулд түүнийг цайз руу аваачиж, ташуурдан байцаахыг тушаажээ.
Acts MonKJV 22:25  Тэгээд өөрийг нь сураар хүлж байх зуур Паулос хажуудаа зогсох зуутын даргад, Ром хүнийг бас яллагдаагүй хүнийг ташуурдах нь таны хувьд хуульд нийцтэй юү? гэлээ.
Acts MonKJV 22:26  Зуутын дарга үүнийг сонсоод явж мянгатын даргад, Та юу хийж байгаагаа анхаарна уу. Учир нь энэ эр Ром хүн байна гэв.
Acts MonKJV 22:27  Тэгтэл мянгатын дарга ирээд түүнд, Надад хэл. Чи Ром хүн үү? гэхэд тэр, Тийм гэлээ.
Acts MonKJV 22:28  Тэгэхэд мянгатын дарга, Би энэ эрх чөлөөг асар их үнээр олж авсан гэж хариулахад нь Паулос, Харин би бол төрөхөөсөө л гэв.
Acts MonKJV 22:29  Тэгтэл түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй түүнээс холджээ. Түүнчлэн мянгатын дарга түүнийг хүлсэн байсан тул Ром хүн байсныг нь мэдсэнийхээ дараа бас айлаа.
Acts MonKJV 22:30  Түүний Жүүдүүдээр буруутгагдсан зүйлийн бодит үнэнийг мэдэхийг хүссэн тэрбээр маргааш нь түүнийг хүлээснээс суллаад, ахлах тахилч нар болон тэдний бүх зөвлөлийг ирэхийг тушаажээ. Тэгээд Паулосыг доош аваачин, тэдний өмнө зогсоов.