Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 20
Acts MonKJV 20:1  Улмаар үймээн шуугиан намжаагдсаны дараа Паулос шавь нарыг дуудан, тэднийг тэврэв. Тэгээд Македони руу явахаар хөдөллөө.
Acts MonKJV 20:2  Ингээд тэрхүү бүс нутгаар явж бас тэдэнд маш их урам өгчихөөд, Грект иржээ.
Acts MonKJV 20:3  Тэгээд тэнд гурван сар байв. Улмаар Сири рүү дарвуулт онгоцоор явах гэж байгаа түүнийг Жүүдүүд отон хүлээж байсан тул тэрбээр Македониар дамжин буцахаар боллоо.
Acts MonKJV 20:4  Тэгэхэд Вээройагийн Соопатрос, Тэссалонийкийн Арийстархос, Сэкуундос хоёр бас Дээрвийн Гайос, Тимоотеос хоёр мөн Азийн Тюхикоос, Троофимос нар түүнийг Ази руу дагалджээ.
Acts MonKJV 20:5  Тэд түрүүлж яваад, биднийг хүлээн Троаст байлаа.
Acts MonKJV 20:6  Харин бид исгээгүй талхны өдрүүдийн дараа Фийлиппойгоос дарвуулт онгоцоор явж, тав дахь өдрөө Троаст тэдэн дээр очсон. Тэнд бид долоон өдөр байв.
Acts MonKJV 20:7  Тэгээд долоо хоногийн эхний өдөр шавь нар талх хуваахаар цугларах үед маргааш нь хөдлөх гэж байсан Паулос тэдэнд сургаал номлосон бөгөөд шөнө дунд хүртэл яриагаа үргэлжлүүллээ.
Acts MonKJV 20:8  Тэгэхэд тэдний цугласан байсан дээд давхрын өрөөнд олон дэнлүү байв.
Acts MonKJV 20:9  Тэгтэл гүн нойронд автсан байсан Эвтюхос нэртэй нэгэн залуу цонхон дээр сууж байлаа. Тэгээд Паулос их удаан номлож байсан тул тэр нойронд дийлджээ. Тэгээд гурван давхраас доош уналаа. Улмаар үхсэнээр нь өргөж оруулав.
Acts MonKJV 20:10  Тэгэхэд Паулос доош буугаад, түүн дээр унан улмаар тэврээд, Бүү түгш. Учир нь түүний амь дотор нь байна гэлээ.
Acts MonKJV 20:11  Дараа нь тэр буцаж дээш гараад, талх хугалж улмаар хооллов. Тэгээд удаан хугацаагаар бүр үүр цайтал ярилаа. Ингээд тэр явав.
Acts MonKJV 20:12  Тэгэхэд тэд нөгөө залууг амьд авчирсан бөгөөд багагүй тайвширсан байлаа.
Acts MonKJV 20:13  Тэгээд бид дарвуулт онгоц руу түрүүлэн явж, Аассос руу залуурдлаа. Тэндээс Паулосыг авахаар төлөвлөсөн байв. Учир нь тэр өөрөө явган явахаар төлөвлөн, тийнхүү зохицуулсан байлаа.
Acts MonKJV 20:14  Тэгээд тэр бидэнтэй Аассост уулзахад бид түүнийг аваад, Митюлийнид очсон.
Acts MonKJV 20:15  Тэндээсээ дарвуулт онгоцоор явсаар дараа өдөр нь Хиосын эсрэг талд мөн дараа өдөр нь Саамост очоод, Трогюллионд үлдсэн. Тэгээд бид дараа өдөр нь Мийлитост очив.
Acts MonKJV 20:16  Учир нь Паулос Азид цаг зарцуулахыг хүсээгүй учраас тэрбээр Ээфэсосын хажуугаар залуурдахаар шийдсэн байлаа. Яагаад гэвэл түүнд боломж олдвол Пентикостийн өдөр Иерусалимд байхаар яарчээ.
Acts MonKJV 20:17  Тэгээд Мийлитосоос Ээфэсос руу хүн явуулж, чуулганы ахлагч нарыг дуудлаа.
Acts MonKJV 20:18  Улмаар тэднийг түүн дээр ирэхэд тэр тэдэнд, Би Азид ирсэн анхны өдрөөсөө хойш бүхий л хугацаанд та нартай хамт хэрхэн байсныг минь та нар мэдэж байгаа.
Acts MonKJV 20:19  Би бүхий л даруу байдал болон их нулимстайгаар мөн Жүүдүүдийн хуйвалдаанаас болоод надад ирсэн сорилтуудтайгаар Эзэнд үйлчилсээр байна.
Acts MonKJV 20:20  Түүнчлэн та нарт ашиг тустай юуг ч би харамлаагүй харин та нарт харуулсан. Тэгээд та нарт олны дунд бас айлаас айлд заан сургаж,
Acts MonKJV 20:21  Шүтээн рүү хандсан гэмшин эргэлтийг мөн бидний Эзэн Есүс Христ рүү хандсан итгэлийг Жүүдүүд болон Грекчүүдийн аль алинд нь гэрчилсэн.
Acts MonKJV 20:22  Тиймээс одоо ажигтун, Иерусалимд надад юу тохиолдохыг мэдэхгүйгээр би сүнсэнд хүлэгдэн тийшээ явж байна.
Acts MonKJV 20:23  Үүнээс гадна намайг хот бүрт хүлээснүүд бас дарамтууд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс гэрчилдэг.
Acts MonKJV 20:24  Гэвч эдгээрийн нэг нь ч намайг ганхуулдаггүй бас би өөрийн амийг өөртөө эрхэмд тооцдоггүй. Энэ нь Шүтээний энэрлийн сайн мэдээг гэрчлэхээр Эзэн Есүсээс хүлээн авсан өөрийн замнал ба үйлчлэлийг баяр хөөртэй дуусгаж болохын тулд юм.
Acts MonKJV 20:25  Тэгээд одоо ажигтун, Шүтээний хаанчлалыг дунд чинь номлож явсан миний царайг та бүгд цаашид харахгүй гэдгийг би мэдэж байна.
Acts MonKJV 20:26  Тиймээс би бүх хүний цуснаас цэвэр гэдэгтээ энэ өдөр та нарыг гэрч болгож байна.
Acts MonKJV 20:27  Учир нь би Шүтээний бүхий л зорилгыг та нарт тунхаглахаас буцаагүй.
Acts MonKJV 20:28  Тийм учраас та нар өөрсдөдөө мөн Ариун Сүнс та нарыг дээр нь харгалзагч болгосон бүх сүрэгт, тэр өөрийнхөө цусаар худалдаж авсан Шүтээний чуулганыг тэжээхэд анхаарал тавь.
Acts MonKJV 20:29  Яагаад гэвэл намайг явсны дараа хэрцгий чононууд сүргийг үл хэлтрүүлж та нарын дунд орно гэдгийг нь би мэдэж байна.
Acts MonKJV 20:30  Мөн хүмүүс өөрсдийнхөө араас шавь нарыг дагуулахын тулд гажууд зүйлс ярьсаар та нарын дундаас босно.
Acts MonKJV 20:31  Тийм учраас сонор сэргэг бай. Би гурван жилийн турш өдөр ч, шөнө ч хүн бүрт нулимстайгаар сануулахаа зогсоогоогүй гэдгийг сана.
Acts MonKJV 20:32  Харин эдүгээ ахан дүүс ээ, би та нарыг Шүтээнд мөн та нарыг босгох бас ариусган тусгаарлагдсан бүх хүний дунд та нарт өв залгамжлалыг өгөх чадалтай түүний энэрлийн үгэнд даатгаж байна.
Acts MonKJV 20:33  Би нэг ч хүний мөнгөн эсвэл алтан эдлэлд бас хувцсанд шунаагүй.
Acts MonKJV 20:34  Тийм ээ, энэ хоёр гар миний хэрэгцээнүүдэд мөн надтай хамт байсан хүмүүст үйлчилсэн гэдгийг та нар өөрсдөө мэдэж байгаа.
Acts MonKJV 20:35  Ийнхүү хөдөлмөрлөхдөө та нар сул доройг хэрхэн дэмжихийг бас Эзэн Есүс, Өгөх нь авахаас илүү жаргалтай гэдэг үгсийг хэрхэн хэлснийг санах ёстойг би бүх зүйлээр та нарт харуулсан гэлээ.
Acts MonKJV 20:36  Тэр ийнхүү ярьчихаад, өвдөг сөгдөн, тэд бүгдийн хамт гуйлт хийжээ.
Acts MonKJV 20:37  Тэгэхэд бүгд уйлж улмаар Паулосын хүзүүгээр тэврээд, түүнийг үнсэн,
Acts MonKJV 20:38  цаашид царайг нь тэд харахгүй гэсэн түүний хэлсэн үгсээс болоод тэд илүүтэй гашууджээ. Улмаар тэд түүнийг дарвуулт онгоц хүртэл дагалдав.