Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 24
Acts MonKJV 24:1  Тэгээд таван өдрийн дараа тэргүүн тахилч Ананиас, ахлагч нартай бас Паулосын эсрэг захирагчид мэдээлсэн Тертюллос гэгч нэгэн өмгөөлөгчтэй хамт уруудан ирэв.
Acts MonKJV 24:2  Улмаар түүнийг дуудаж гаргах үед Тертюллос буруутгаж эхлэн, Танаар дамжуулан бид агуу амар амгаланг эдэлдэг. Мөн таны холч бодлоор энэ үндэстэнд маш чухал үйл хэргүүд хийгддэг.
Acts MonKJV 24:3  Эрхэмсэг Фийликс ээ, бид үүнийг үргэлж, хаа сайгүй бүхий л талархалтайгаар хүлээн авдаг.
Acts MonKJV 24:4  Гэхдээ би танд олон юм нуршихгүйн тулд бидний цөөн үгийг өгөөмөр сэтгэлээрээ сонсохыг танаас гуйя.
Acts MonKJV 24:5  Учир нь энэ хүн бол хор хөнөөлтэй бөгөөд дэлхий даяарх Жүүдүүдийн дунд бослого өдөөгч бас Назаретчуудын бүлэглэлийн гол толгойлогч гэдгийг бид олж мэдлээ.
Acts MonKJV 24:6  Тэрбээр сүмийг бузарлахыг бас завдсан. Бид түүнийг барьсан бөгөөд хуулийнхаа дагуу шүүх гэж байлаа.
Acts MonKJV 24:7  Гэтэл мянгатын дарга Люсиас ирж, түүнийг бидний гараас их хүч түрэмгийллээр булаан аваад,
Acts MonKJV 24:8  буруутгагчдыг нь тан руу очихыг тушаасан. Та өөрөө түүнийг байцааснаар бидний түүнийг буруутгаж байгаа тэр бүх зүйлийн талаар олж мэдэх болно гэв.
Acts MonKJV 24:9  Тэгэхэд Жүүдүүд ч бас энэ зүйлс тийм байсан гэцгээн дэмжлээ.
Acts MonKJV 24:10  Тэгтэл Паулосыг ярь гэж түүн рүү захирагч дохисны дараа тэр хариулж, Миний мэдэхээр та олон жилийн турш энэ үндэстэнд шүүгч нь байсаар байгаа. Би өөрийнхөө төлөө баяртайгаар өчье.
Acts MonKJV 24:11  Учир нь Иерусалим руу мөргөхөөр өгсөж очсоноос минь хойш ердөө арван хоёрхон өдөр болж байгаа тул та ойлгох биз.
Acts MonKJV 24:12  Мөн намайг сүмд ч, синагогиудад ч, хотод ч хүнтэй маргалдаж байхыг бас хүмүүсийг үймүүлж байхыг тэд олж хараагүй.
Acts MonKJV 24:13  Түүнчлэн одоо намайг буруутгаж байгаа зүйлсээ ч тэд нотолж чадахгүй.
Acts MonKJV 24:14  Харин эдний тэрс үзэл гээд байгаа энэхүү замын дагуу би эцэг өвгөдийнхөө Шүтээнд тийн мөргөдгөө, хуульд бичигдсэн бүх зүйл болон эш үзүүлэгч нарт итгэдэг гэдгээ би танд хүлээн зөвшөөрч байна.
Acts MonKJV 24:15  Түүнчлэн зөв шударга болон зөв шударга бус хүмүүсийн аль алинд нь үхэгсдээс босгогдолт байх болно гэдэг Шүтээн рүү хандсан найдвар надад бий. Үүнийг тэд өөрсдөө ч бас хүлээн зөвшөөрдөг.
Acts MonKJV 24:16  Тэгээд ийм учраас би Шүтээний болон хүмүүний өмнө бүдрүүлэлтгүй ухамсартай байхыг үргэлж хичээдэг.
Acts MonKJV 24:17  Эдүгээ олон жилийн дараа би өөрийн үндэстэнд өглөгүүд болон өргөлүүд өгөхөөр ирсэн.
Acts MonKJV 24:18  Үүний дээр Азийн хэдэн Жүүдүүд намайг цугласан олны дунд ч биш, үймээн дунд ч биш, харин сүмд ариусгагдсан байхад олж харсан.
Acts MonKJV 24:19  Хэрэв тэдэнд миний эсрэг ямар нэг юм байсан бол тэд л таны өмнө энд байж, намайг буруутгах ёстой байсан.
Acts MonKJV 24:20  Харин энэ хүмүүс миний дотроос ёрын мууг олсон юм бол намайг зөвлөлийн өмнө зогсож байхад энд яриг.
Acts MonKJV 24:21  Үхэгсдээс босголтоос болоод энэ өдөр би та нарт байцаагдаж байна гэж эдний дунд зогсоод хашгирсан энэ нэг үгнээс минь өөр юм байгаа бол бас яриг гэлээ.
Acts MonKJV 24:22  Тэгэхэд энэхүү замын тухай илүү төгс мэдлэгтэй байсан Фийликс эдгээрийг сонсоод, Мянгатын дарга Люсиасыг ирэхээр та нарын асуудлыг би магадалъя гээд, тэдний хэргийг хойшлууллаа.
Acts MonKJV 24:23  Тэгээд тэрбээр нэгэн зуутын даргад Паулосыг харгалзахыг бас түүнийг чөлөөтэй байлгахыг бас түүнд үйлчлэх эсвэл түүн рүү ирэх танилуудынх нь нэгийг ч хориглохгүй байхыг тушаав.
Acts MonKJV 24:24  Тэгээд хэдэн өдрийн дараа Фийликс өөрийн эхнэр Жүүд эмэгтэй болох Дрүүсиллагийн хамт ирээд, Паулосыг дуудуулж, Христэд итгэх итгэлийн талаар түүнээс сонсжээ.
Acts MonKJV 24:25  Тэгээд түүнийг зөв байдал, биеэ хянан захирах болон ирэх шүүлтийн тухай ярих үед Фийликс айдастай болж, Энэ удаа явж бай. Тохиромжтой цаг гарах үед би чамайг дуудъя гэж хариулав.
Acts MonKJV 24:26  Өөрийгөө суллуулахын тулд Паулосыг өөрт нь мөнгө өгнө гэж тэр бас найдаж байжээ. Тиймээс тэр түүнийг байнга дуудаж, түүнтэй ярилцдаг байлаа.
Acts MonKJV 24:27  Харин хоёр жилийн дараа Фийликсийн халааг Пооркиос Фийстос авчээ. Тэгэхэд Жүүдүүдэд тааламжтай зүйл үйлдэхийг хүсэж байсан Фийликс Паулосыг хорионд үлдээв.