Site uses cookies to provide basic functionality.

OK
ACTS
Prev Up Next Toggle notes
Chapter 25
Acts MonKJV 25:1  Эдүгээ Фийстос уг мужид ирээд, гурван өдрийн дараа Кайсаареиагаас Иерусалим руу өгсчээ.
Acts MonKJV 25:2  Тэр үед тэргүүн тахилч, Жүүдүүдийн тэргүүн хоёр Паулосын эсрэг түүнд мэдээлж улмаар түүнээс хичээнгүйлэн гуйв.
Acts MonKJV 25:3  Түүнийг замд нь алахаар отох гэж байсан тэд түүнийг Иерусалимд авчруулах талаар түүний эсрэг дэмжлэг хүслээ.
Acts MonKJV 25:4  Харин Фийстос хариулахдаа Паулос Кайсаареиад хоригдож байх хэрэгтэйг бас өөрөө удахгүй тийшээ очно гэдгээ хэлжээ.
Acts MonKJV 25:5  Тэрбээр, Тиймээс надтай хамт явж чадах нь та нарын дундаас явж, энэ хүнд ямар нэг хорон муу зүйл байвал түүнийг буруутгаг гэв.
Acts MonKJV 25:6  Тэгээд тэр тэдний дунд арваас илүү хоног байчихаад, Кайсаареиа руу урууджээ. Улмаар дараа өдөр нь шүүлтийн суудалд суугаад, Паулосыг авчруулахыг тушаав.
Acts MonKJV 25:7  Тэгээд Паулосыг ирэхэд Иерусалимаас уруудаж ирсэн Жүүдүүд тойрон зогсоод, өөрсдөө нотолж чадахгүй олон бас ноцтой буруутгалуудыг түүний эсрэг тавилаа.
Acts MonKJV 25:8  Тэр өөрийгөө өмгөөлж, Би Жүүдүүдийн хуулийн эсрэг бас сүмийн эсрэг мөн түүнчлэн Кайсарын эсрэг ямар ч бурууг үйлдээгүй гэжээ.
Acts MonKJV 25:9  Харин Жүүдүүдэд тааламжтай зүйл үйлдэхийг хүсэж буй Фийстос Паулост хариулж улмаар, Чи Иерусалим руу өгсөж, тэнд миний өмнө эдгээр зүйлээр шүүгдэхийг хүсэж байна уу? гэв.
Acts MonKJV 25:10  Тэгтэл Паулос, Би Кайсарын шүүлтийн суудлын дэргэд, шүүгдэх ёстой газраа зогсож байна. Таны сайн мэдэж байгаачлан би Жүүдүүдэд ямар ч бурууг үйлдээгүй.
Acts MonKJV 25:11  Учир нь хэрэв би буруутан юм бол эсвэл үхэл хүртэхүйц ямар нэг зүйл үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин намайг буруутгаж байгаа энэ хүмүүсийн эдгээрээс өөр зүйл байхгүй бол хэн ч намайг тэдэнд тушааж болохгүй. Би Кайсарт давж заалдаж байна гэлээ.
Acts MonKJV 25:12  Тэгтэл Фийстос зөвлөлтэй ярилцчихаад, Чи Кайсарт давж заалдсан биз дээ? Чи Кайсар луу явна гэж хариулжээ.
Acts MonKJV 25:13  Тэгээд хэдэн өдрийн дараа Агрийппас хаан, Вернийки хоёр Фийстосын амрыг эрэхээр Кайсаареиад ирлээ.
Acts MonKJV 25:14  Улмаар тэднийг тэнд олон өдөр болоход Фийстос Паулосын хэргийг хаанд мэдүүлж, Фийликсийн хорьж үлдээсэн нэг хүн байна.
Acts MonKJV 25:15  Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар болон Жүүдүүдийн ахлагч нар энэ хүний эсрэг шүүлтийг хүсэн, түүний талаар надад мэдүүлсэн.
Acts MonKJV 25:16  Би тэдэнд, Буруутгагдсан хэн нэгэнд буруутгагч хүмүүсээ нүүрнийхээ өмнө байлгаж, тулгасан хэргийн талаар өөрийгөө өмгөөлөх эрх олгогдохоос нааш түүнийг хөнөөхөөр тушаах нь Ромчуудын ёс биш гэж хариулсан.
Acts MonKJV 25:17  Тийм учраас тэднийг энд ирсний маргааш нь би шүүлтийн суудал дээр хойшлуулалгүй суугаад, нөгөө хүнийг авчруулахыг тушаасан юм.
Acts MonKJV 25:18  Буруутгагчид нь босож зогсоод, түүний эсрэг миний бодсон шиг тийм нэг ч буруутгалыг гаргаж ирээгүй.
Acts MonKJV 25:19  Харин түүний эсрэг хэдэн асуулт байсан нь өөрсдийнх нь мухар сүсэгтэй холбоотой бас Паулосын амьд байгаа гэж батлаад байгаа нас барсан Есүс гэгч нэгэнтэй холбоотой байсан.
Acts MonKJV 25:20  Тэгээд би тийм байцаалтанд эргэлзсэн учраас түүнээс Иерусалим руу явж, тэнд эдгээр асуудлын талаар шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг нь асуусан юм.
Acts MonKJV 25:21  Харин Севастоосын байцаалт хүртэл мануулж байхаар Паулос давж заалдах үед би түүнийг Кайсар луу явуулах хүртэл нь манаж байхыг тушаасан гэв.
Acts MonKJV 25:22  Тэгэхэд Агрийппас, Би ч бас өөрөө тэр хүнийг сонсохыг хүсэж байна гэж Фийстост хэлэхэд тэр, Маргааш та түүнийг сонсоно гэлээ.
Acts MonKJV 25:23  Улмаар маргааш нь Агрийппас, Вернийки хоёр агуу сүр бараатай ирээд, мянгатын дарга нар болон хотын язгууртан эрчүүдийн хамт байцаах газар луу ороход Фийстосын тушаалаар Паулосыг авчирлаа.
Acts MonKJV 25:24  Тэгэхэд Фийстос хэлэхдээ, Агрийппас Хаантан бас бидэнтэй хамт энд байгаа бүх эрчүүд ээ, та нар энэ хүнийг харж байна. Түүний талаар үй олон Жүүдүүд бүгдээрээ Иерусалимд ч бас энд ч надтай уулзахдаа түүнийг цаашид амьдрах ёсгүй хэмээн хашгиралдаж байсан.
Acts MonKJV 25:25  Харин тэр үхэл хүртэхүйц юу ч үйлдээгүйг би олж мэдсэн бөгөөд тэр өөрөө Севастоост давж заалдсан тул би түүнийг илгээхээр шийдсэн юм.
Acts MonKJV 25:26  Түүний талаар эзэндээ бичих тодорхой зүйл надад алга байна. Тийм учраас байцаалтын дараа би бичих зүйлтэй болохын тулд түүнийг та нарын өмнө, ялангуяа Агрийппас Хаан таны өмнө авчирлаа.
Acts MonKJV 25:27  Учир нь хоригдолд тулгасан гэмт хэргүүдийг тодорхой болгохгүйгээр түүнийг илгээх нь надад утга учиргүй санагдаж байна гэв.