ACTS
Chapter 2
Acts | MonKJV | 2:2 | Тэгтэл хүчит салхи шуурах мэт нэгэн чимээ гэнэт тэнгэрээс гарч, тэдний сууж байсан байшинг бүхэлд нь дүүргэлээ. | |
Acts | MonKJV | 2:4 | Тэгтэл тэд бүгд Ариун Сүнсээр дүүргэгдсэн бөгөөд Сүнс тэдэнд ярих зүйл өгсний дагуу өөр өөр хэлээр ярьж эхэлжээ. | |
Acts | MonKJV | 2:5 | Тэгэхэд тэнгэрийн доорх үндэстэн бүрээс ирсэн сүсэг бишрэлтэй Жүүд эрчүүд Иерусалимд оршин сууж байлаа. | |
Acts | MonKJV | 2:6 | Эдүгээ энэ тухай тархахад үй олон хүн цугласан бөгөөд өөрсдийнх нь хэлээр ярьж буй тэднийг хүн бүр сонссон учраас будлив. | |
Acts | MonKJV | 2:7 | Тэгээд тэд бүгд гайхан бас алмайрч, нэг нь нөгөөдөө, Ажигтун, ярьж байгаа энэ хүмүүс бүгдээрээ Галийлчууд биш үү? | |
Acts | MonKJV | 2:9 | Паартосчууд, Мийдосчүүд, Эламийтэсчүүд болон Месопотамиа, Иудаиа, Каппадокиа, Поонтос, Азид оршин суугчид | |
Acts | MonKJV | 2:10 | бас Фрюгиа, Памфюлиа, Египет, Кюрийний ойролцоох Ливигийн хэсгүүд, Ромын цагаачид, Жүүдүүд болон дагаар орогчид, | |
Acts | MonKJV | 2:11 | Крийтичүүд бас Арабууд бид Шүтээний гайхамшгуудыг ярьж буй тэднийг өөр өөрсдийн хэлээр сонсож байна гэлцжээ. | |
Acts | MonKJV | 2:14 | Гэтэл арван нэгийн хамт Пээтрос босоод, дуугаа өндөрсгөн улмаар тэдэнд, Иудаиагийн эрчүүд ээ, Иерусалимд оршин сууж байгаа бүх хүмүүс ээ, үүнийг та нарт мэдүүлье. Тэгээд миний үгсийг сонсоцгоо. | |
Acts | MonKJV | 2:15 | Учир нь өдрийн гурав дахь цаг болж байгаа тул эд нар та нарын бодож байгаачлан согтсон юм биш. | |
Acts | MonKJV | 2:17 | Тэгэхэд Шүтээн, Төгсгөлийн өдрүүдэд ийм явдал болно. Би Сүнснээсээ бүх махбодын дээр цутгана. Тэгээд та нарын хөвгүүд мөн та нарын охид эш үзүүлнэ. Танай залуучууд үзэгдлүүд үзнэ бас ахмадууд чинь зүүднүүд зүүдэлнэ. | |
Acts | MonKJV | 2:18 | Түүнчлэн тэр өдрүүдэд би Сүнснээсээ боолууд дээрээ мөн шивэгчнүүд дээрээ үнэхээр цутгана. Тэгээд тэд эш үзүүлнэ. | |
Acts | MonKJV | 2:19 | Тэгэхэд би гайхамшгуудыг дээр тэнгэрт бас шинж тэмдгүүдийг доор газарт цус, гал, утааны униараар үзүүлнэ. | |
Acts | MonKJV | 2:20 | Эзэний ирэх тэрхүү агуу бас мэдэгдэхүйц өдрийн өмнө нар харанхуй руу, сар цус руу хувиргагдана. | |
Acts | MonKJV | 2:22 | Израйлийн эрчүүд та нар энэ үгсийг сонсоцгоо. Назаретийн Есүс нь аугаа үйлсүүд, гайхамшгууд, шинж тэмдгүүдээр та нарын дунд Шүтээнээр батлагдсан хүн билээ. Та нарын ч бас мэдэж байгаачлан Шүтээн эдгээрийг түүгээр дамжуулан та нарын дунд үйлдсэн. | |
Acts | MonKJV | 2:23 | Шүтээний шийдвэрт зөвлөгөө ба урьдаас мэддэг мэдлэгээр нь тушаагдсан түүнийг та нар бариад, хууль үгүй гарнуудаар цовдолж улмаар харгисаар алсан. | |
Acts | MonKJV | 2:24 | Шүтээн үхлийн өвдөлтүүдийг тайлснаараа түүнийг босгосон. Яагаад гэвэл тэрбээр үүнд баригдсан байх нь боломжгүй байлаа. | |
Acts | MonKJV | 2:25 | Учир нь Давийд түүний талаар, Би нүүрнийхээ өмнө Эзэнийг үргэлж урьдаас хардаг байсан. Учир нь би ганхуулагдахгүйн тулд тэр миний баруун гар талд байдаг. | |
Acts | MonKJV | 2:26 | Тийм учраас зүрх сэтгэл минь хөөрөн баярлаж бас хэл минь баяссан. Үүнээс гадна бас махбод минь ч найдвар дотор амарна. | |
Acts | MonKJV | 2:27 | Яагаад гэвэл та сэтгэлийг минь үхэгсдийн газарт орхихгүй мөн Ариун Нэгэн чинь ялзралыг үзэхийг та зөвшөөрөхгүй. | |
Acts | MonKJV | 2:28 | Та надад амьдралын замуудыг мэдүүлсэн. Та дүр төрхөөрөө намайг баяр хөөрөөр дүүрэн болгоно гэжээ. | |
Acts | MonKJV | 2:29 | Эрчүүд ээ, ахан дүүс ээ, Тэрбээр нас барж бас оршуулагдсан бөгөөд булш нь энэ өдрийг хүртэл бидэнтэй байгаа гэж Давийд өвөг эцгийн талаар та нарт илэн далангүй ярихыг минь зөвшөөрнө үү. | |
Acts | MonKJV | 2:30 | Тиймээс хаан суудалд нь суух Христийг махбодын хувьд өөрийнх нь ташааны жимснээс босгоно гэж өөрт нь Шүтээн тангаргаар амалсныг эш үзүүлэгч байсан тэр мэдэж байсан. | |
Acts | MonKJV | 2:31 | Тэрбээр Христийн босголтын тухай урьдаас харан, түүний сэтгэл үхэгсдийн газарт орхигдоогүй бас түүний махбод ялзралыг ч үзээгүй гэдгийг өгүүлсэн юм. | |
Acts | MonKJV | 2:33 | Тиймээс Шүтээний баруун гар талд өргөмжлөгдсөн бас мөнөөх амлалт болох Ариун Сүнсийг Эцэгээс хүлээн авсан тэрбээр та нарын одоо харж бас сонсож байгаа энэ зүйлийг цутгасан билээ. | |
Acts | MonKJV | 2:34 | Учир нь Давийд тэнгэрүүд өөд өргөгдөөгүй. Харин тэр өөрөө, ЭЗЭН миний Эзэнд, Миний баруун гарт, | |
Acts | MonKJV | 2:36 | Тийм учраас Шүтээн та нарын цовдолсон яг тэр Есүсийг Эзэн төдийгүй бас Христ болгосон гэдгийг Израйлийн айл бүр баттай мэдэг гэлээ. | |
Acts | MonKJV | 2:37 | Эдүгээ тэд үүнийг сонсохдоо зүрхэндээ сүлбэгдэж улмаар, Пээтрос болон бусад төлөөлөгчдөд, Эрчүүд ээ, ахан дүүс ээ, бид яах вэ? гэцгээв. | |
Acts | MonKJV | 2:38 | Тэгтэл Пээтрос тэдэнд, Гэмшин эргэцгээ. Тэгээд та нарын хүн нэг бүр гэмүүдээс уучлалтын төлөө Есүс Христийн нэрээр баптизм хийлгэ. Улмаар та нар Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна. | |
Acts | MonKJV | 2:39 | Учир нь энэхүү амлалт нь Эзэн Шүтээний маань дуудах хүн болгонд буюу та нарт бас та нарын хүүхдүүдэд мөн алсад байгаа бүгдэд юм гэжээ. | |
Acts | MonKJV | 2:40 | Мөн тэр өөр олон үгээр гэрчилж бас, Энэ гажууд үеийнхнээс өөрсдийгөө хамгаал гэж уриаллаа. | |
Acts | MonKJV | 2:41 | Тэгэхэд түүний үгийг баяртайгаар хүлээн авагсад нь баптизм хийлгэжээ. Тэгээд яг тэр өдөр гурван мянга орчим сэтгэл нэмэгдэв. | |
Acts | MonKJV | 2:42 | Улмаар тэд төлөөлөгчдийн сургаал болон нөхөрлөлд мөн талх хуваалтанд түүнчлэн гуйлтуудад тууштай үргэлжлүүлжээ. | |
Acts | MonKJV | 2:43 | Мөн сэтгэл бүрийн дээр эмээлт ирлээ. Улмаар олон гайхамшиг болон шинж тэмдэг төлөөлөгчдөөр үйлдэгджээ. | |
Acts | MonKJV | 2:45 | Бас өөрсдийн эзэмшлүүд болон өмч хөрөнгүүдийг зараад, тэдгээрийг хүн бүрт байсан хэрэгцээнийх нь дагуу бүгдэд хуваажээ. | |
Acts | MonKJV | 2:46 | Мөн тэд өдөр бүр санаа нэгтэйгээр сүмд үргэлжлүүлэн байж мөн айлаас айлд талх хуваан, хоолоо баяр хөөртэйгөөр бас зүрх сэтгэлийн нэг байдалтайгаар идэцгээж, | |